Нийгмийн

С.Батдөл давж заалдах гомдол гаргажээ

С.Батдөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна.

Энэ тухай Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тодруулахад "Манай дээр гомдол ирсэн. Хэзээ гаргасан нь тодорхойгүй байна" гэх мэдээлэл өглөө.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Батдөлд холбогдох эрүүгийн хэргийг өнгөрөгч долдугаар сарын 06, 07-ны өдөр хянан хэлэлцээд гэмт буруутайд тооцсон тухай бид мэдээлсэн. 

Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг долоон жилийн хугацаагаар, 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баахан том дарга нарын ял үүрч, ах дүүсээрээ шоронд орж байхаар бүгдий нь илчилбэл бурхан чамайг өршөө нө дөө !

Зочин
Зочин
Reply to  Зочин

Эргүү гошного чи тэд нарыг нь мэдэж бгаа хэл

Холбоотой мэдээ

Back to top button