Б.Жавхлан гадаадын хэвлэлд: “ОХУ Украин руу довтолсон ч олдож буй боломжийг алдах утгагүй”
Их Британийн “The Telegraph” өдөр тутмын сонин Монгол Улс ОХУ-д Азийн орнууд руу байгалийн хий экспортлоход нь туслахдаа бэлэн байгаа талаар нийтэлжээ. Тус нийтлэлийг уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь орчуулж хүргэе.
Дэлхийн улс орнууд ОХУ-ын эсрэг хориг тавьсан энэ үед Монгол Улс Владимир Путинд байгалын хий Дорнод руу нийлүүлэх шинэ замууд бүтээхэд нь туслахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Кремль эрчим хүчний экспортоо БНХАУ, Энэтхэг зэрэг Азийн орнууд руу чиглүүлж эхлэх болсон билээ. Энэ үеийг ашиглан Монголыг дайран өнгөрөх энерги экспортын дэд бүтцийг нэмэгдүүлэх боломжийг тус улсын бодлого боловсруулагчид хайж байна гэж Монголын сангийн сайд Б.Жавхлан хэлэв.
Ноён Б.Жавхлан "Telegraph” сонинд өгсөн ярилцлагадаа ОХУ, БНХАУ-ын хооронд байгалийн хий дамжуулах "Сибирийн хүч 2" хоолойн ажилд ойрын саруудад ахиц дэвшил гарна гэдэгт найдаж байгаагаа хэлсэн юм.Тэрбээр Монгол Улсыг цаашдаа шинэ түншлэлийн харилцаа үүсгэх боломжийг судлах хэрэгтэй гэдгийг мөн онцолсон юм.
“Бидний зорилго бол “Сибирийн хүч 2” хоолойг МонголУлсын газар нутгаар дайруулан тодорхой хэмжээний орлого олж, мөн тус хоолойгоор дамжих байгалийн хийнээс худалдан авагч нарын нэг болж болох юм” гэж тэр хэллээ.
Монгол Улс ашигладаг байгалийн хийгээ бараг бүхэлд нь ОХУ-аас худалдаж авдаг. Тус улсын Засгийн газар Москва, Бээжинтэй ирээдүйн төслүүд дээр хамтран ажиллахад бэлэн буйгаа хэлсэн юм. Анхны “Сибирийн хүч” хий дамжуулах хоолой нь ОХУ-ын газар нутгаар дамжин, хойд хилээр шууд БНХАУ руу орж ирдэг. Хэдийгээр Путин Украин руу дайрах шийдвэр гаргасан ч олдож буй боломжоос зайлсхийх нь эдийн засгийн хувьд утгагүй зүйл гэж тэрбээр хэлсэн юм.
Мөн Б.Жавхлан “Монгол Улс байгалийн хийн дамжуулах дэд бүтэц барих боломжоос татгалзвал ОХУ-д өөрсонголтууд байгаа. Тухайлбал, Владивостокоор дамжин БНХАУ-ын зах зээлд хий нийлүүлэхболомжтой. Тийм учраас энэхүү орлого олох боломжид үгүй гэж хэлэх нь утга учиртай зүйл гэж үү? Хэрэв бид үгүй гэж хэлбэл Орост нөөц төлөвлөгөө байгаа. Бид үүнийг зөвшөөрснөөр эдийн засгийн хувьд илүү олон боломжууд нээгдэх болно" хэмээжээ.
Монгол Улсын эдийн засаг нүүрсний экспортоос ихээхэн хамааралтай байдаг. Гэвч БНХАУ гэх мэт орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтаа тэглэх зорилго тавьсан тул Монгол орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлэхийг эрмэлзэж буй.
Хятад, Оросын хооронд хавчигдсан ардчиллын цэг болсон тус улс Украины дайн эхэлснээс хойш төвийг сахисан байр сууриа хадгалахыг хичээсээр ирсэн юм. Далайд гарцгүй Монгол ОХУ-аар дамжуулан Украины бараа импортлох боломжгүй болсон тул тэдгээр эд зүйлсийн үнэ нэмэгджээ.
Тэг ковидийн бодлогоо орхисны дараа Хятадын эдийн засгийн сэргэлт төсөөлж байснаас муу байгаа гэж Б.Жавхлан хэлсэн ч ирэх жилүүдэд Бээжинтэй илүү хүчтэй харилцаа холбоо тогтооно гэж найдаж байна хэмээв.
Эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэйг тэрбээр ярьсан ч БНХАУ-ын эдийн засгаас хамааралтай байгаа нь Монгол Улсыг цар тахлын улмаас гамшигт нэрвэгдэхээс хамгаалсан гэдгийг тэрбээр мөн онцолсон юм.
"Хэрэв Хятадын хил хаалттай хэвээр үлдэж, Украины дайн эхэлсэн бол ямар гамшигт үр дагавар үүсэх байсныг бид мэдэхгүй байна" гэж тэр хэлсэн юм.Москва Монголоор дамжуулан байгалийн хий нийлүүлэх хоолой барих ажлыг эхлүүлэхийг шахаж байгаа ч БНХАУ-ын бодлого зохицуулагчид хоолойн бүтээн байгуулалтыг эцэслэн шийдвэрлэх ажлыг сунжруулсаар байна. Зарим шинжээчид хийн хоолойн ажлыг сунжруулах тусам Путинд сонголт бага үлдэх учир ингэснээр Бээжинд байгалийн хий хямд үнээр худалдан авах тохиролцоонд хүрэхэд тусална гэж үзэж буй.
Орчуулгын бус, сэтгүүлчийн тэмдэглэл: Украины дайн эхэлснээс хойш Барууны орнууд ОХУ-ын энергийн экспортод хориг тавьсан. Учир нь гэвэл дайнд маш их хэмжээний мөнгө шаардагддаг. Иймд Европын орнууд ОХУ-аас байгалийн хий авахаа зогсоож, дайныг үргэлжлүүлэхэд нь туслахгүй байхыг хичээж байгаа юм. Олон шинжээчид Украины дайныг удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй болсон гэж үзэж байгаа учир Путинд дайнаа санхүүжүүлэх эх үүсвэр хэрэгтэй болно. Иймд тэрбээр БНХАУ, Энэтхэг гэх мэт улсууд руу байгалийн хийгээ худалдаалж Европоос олдог орлогоо Азийн орнуудаас цуглуулах зорилготой байгаа гэж шинжээчид үзэж буй. Барууны орнууд үүнд ямар хариу үзүүлэх нь аналистуудын сонирхлыг татаж байгаа юм.
Эх сурвалж: The Telegraph
Б.БУЯНДОРЖ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Найдваргүй дарангуйлагч хөрш оросуудад тусгаар тогтнолоо арилжах нээ. Энэ новшыг баривчилж хорь.
Улс оронд бусдын эрх ашиг бус өөрийн эрх ашиг л чухал. Хэн байх нь хамаагүй улс орныхоо эрх ашгийн төлөө дуугарсан хэнийг ч монгол хүн бүр өмөөрөх л хэрэгтэй.Чи Жавхланг юунд занав. Эрх ашгийг нь хамгаалдаг тэр газар луугаа л зайл л даа.
Энэ ч угаасаа хөлдүү толгойт л доо. Юу ярьж байгаагаа ойлгож байгаа муу зайлуул.
Нийслэл УБ хот нүүрсний утаанаас салах цорын ганц боломж нь байгалийн хийн хоолойг ашиглах юм.