Нийгмийн
Таванбогд уул руу тээврийн хэрэгслээр нэвтрэхийг хориглолоо

Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын Таванбогд уул руу /Ерөнхийлөгчийн овоонд/ тээврийн хэрэгслээр нэвтрэхийг хоригложээ.
Тодруулбал, Их Ойгор, Шивээтхайрханы байгаль хамгаалагчийн хяналтын постоос цааш тээврийн хэрэгслээр нэвтрэхийг 2023 оны наймдугаар сарын 01-нээс тодорхойгүй хугацаагаар хориглосон шийдвэрийг БОАЖЯ-наас гаргасан байна. Өөрөөр хэлбэл гадаад, дотоодын аялагчид тухайн бүсээс цааш морь болон тэмээгээр зорчиж байгалийн цогцолборт газрыг үзэж сонирхоно гэсэн үг.
Эл шийдвэр нь сүрлэг алтайн уулсын байгалийн гоо үзэмжийг онгон хэвээр нь авч хадгалан хойч үедээ өвлүүлэхэд маш чухал хэмээгдэж байна. Үүнийг дагаад морь, тэмээний аялал хөгжиж эхлэх үндэс болох аж.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
bolj l bn. toriin tomchuud baychuuddaa ch bas adilhan shaarldaga taviarai.
Машинаар яадаа гэж хүрдэг газар пүүзтэй шорттой жуулчид замдаа хөлдөөд үхчих байлгүй . Морь тэмээгээр доод та л нь 6 цаг тэрнээс илүү цаг явна замд нь амраах хооллох цэг хэрэг болно. Баян өлгийг зорих гадаад гэлтгүй дотоодын жуулчид эрс цөөрөх болно. Байга лиа хамгаа лах нь сайн боловч тэр чиглэлд үйлчилгээнд явдаг олон түмэн амьдрах аргаа өөрчлөхөөс өөр аргагүй боллоо. 8 нуурын морин аялал 3-4 цаг яваад амарч хооллож , пургон машин нь амрах газраа түрүүлж ирээд майхан саваа барьж хоол ундаа хийчихээд хүлээж байдаг . Улаан цутгалангаас энэ аялал 4 өдөр төлөвлөгддөг .
Ямар тэнэг нь ийм шийдвэр гаргадаг байна аа харин түүний оронд замыг засаж янзлах нь илүү ашигтай аялал жуулчлал хөгжих эд тус болно шүү малаа
Очих жуулчинаа бодоогүй нутгийн иргэдийн орлогыг бодсон шийдвэр байна. Хэрэв иймэрхүү шийдвэр гаргах бол дор хаяж 6 сарын өмнө улмаар 1жилийн өмнө гаргах хэрэгтэй. Жуулчиний үйлчилгээг цаг нар төсөв мөнгө бүх зүйлийг тооцоолж хийдэг байгаа шүү
Hohinee m#l golognuud prius ochloo mochloo geed maltaad bsn
Зөв. Шийдвэр нь хаана бна?
Нутгийнханы бизнес байна аль аль талаа бодох хэрэгтэй,жуулчдийг яаж явуулах нь ер нь хэнд падгүй байж Ариун цэврийн байгууламжаа байгуулаад байгаль орчиноо цэвэр ариун байлгах нь чухал
Зөв гэж бодож бна байгалаа онгшн дагшнаар нь авч үлдэнэ машин техник их явхаар дураараа зам гаргаж яваад муухай болдог .Харин амрах газруудыг аятайхан зохион байгуулалттай хийж өгвөл аялагчид илүү олоноороо зорин очих байх гэж бодож бна
Байгал орчны сайд гэж нэг хийх юмаа олж ядсан нэг поп хувалз байнаа .
Уг нь машин замыг нь тавьж,аялах,буудаллах кемпүүд хөгжүүлбэл жинхэнээсээ аялал жуулчлалын бүс болох байлаа.Одоо тэр замын тавьж кэмп тохижилт ч хийнэ гэсээр 10,20 жил болох байхөө.Морь тэмээгээр ээ очиж бсан нь дээр.Машинаар гарсан хүмүүс хог их тарьж,байгалиа их бохирдуулж баагаад ийн шийдвэр гарсан байх.
Зөв шийдвэр байна. Гэхдээ арай цагаа олоогүй байна даа. Дүүжин тээвэр хийдэг болчоод хориглож болно оо.
Zuv
Zuv.
Mash zuv gej bodoj bna
Zuv shiidver garchee
Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн эсрэг шийдвэр байна. Ерөнхийлөгчийн овоо хүртэл зам тавиад, авто зогсоол, эргэн тойрноо харах, зураг авах талбай, морь тэмээ унуулах, казах домбр тоглуулах, каз, бешбармак идэх хоолны газар г.м. үйлчилгээ байгуулах хэрэгтэй ш дээ. Европт Монблан уул, Эльбрус уулын хаянд кафе, ресторан, зочид буудал, худалдаа байдаг. Олон мянган жуулчин очдог. Наад шийдвэр чинь хоосон популист утгатай байна. Ууланд хүн авируулдаг Гангаамаа, тэдний ачааг зөөдөг хэдэн тэмээчний ятгалгаар хийсэн байна!
Хэдэн үмхий санаат хасагууд л баяжхана дээ лалар
Zov