М.Балжиннямыг түрүүлж алгадсан Г.Мөнх-Ёндонд МҮБХ хариуцлага тооцох уу

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн начин М.Балжинням бөхийн жудагт харш үйлдэл гаргасан үндэслэлээр барилдах эрхээ гурван жилээр хасуулсан тухай бид өчигдөр /2023.07.31/ мэдээлсэн.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин сум байгуулагдсаны түүхт 67 жилийн ойн баяр наадамд барилдахдаа тэрбээр учраа бөх болох сумын заан Гансүхийн Мөнх-Ёндонгийн гутал дээр гишгэж, давж босохдоо өшиглөж, тахим авахдаа толгойн ар руу тохойлдох зэрэг үйлдэл гаргасан.
Тэгвэл цахим орчинд аймгийн начин М.Балжиннямыг дээрх үйлдлүүдийг гаргахаас өмнө сумын заан Г.Мөнх-Ёндон барьц авахаасаа урьтаж самардаж, алгадаж буй бичлэг дахин цацагдаж эхлэв.
Үүнтэй холбоотойгоор олон нийтийн цахим сүлжээнд МҮБХ дахин нэг хэлэлцэх асуудалтай болох нь, Г.Мөнх-Ёндонд хариуцлага тооцох уу зэргээр бичиж эхлээд байгаа юм.
У.УЯН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хаха, ёс зүйтэй бөх гэж одоо байна уу, бүх бөхчүүд л иймэрхүү ш дээ, угаасаа өнгө мөнгөнд шунасан бөх гээч юм ёс зүйтэй байх үндэсгүй ш дээ
Түрүүлж алгадсан нөхөрт бас хариуцлага хүлээлгэ.
даян аварга гээд батсуурь билүү тэрний эрхийг ч бас хасах хэрэгтэй.жудаггүй нөхөр билээ.
Ац чинь өөрөө эхэлсийн бна шд.Бааштай сда вэ
Яаж харахаараа алгадсан гээд байна аа. Битгий ингэж захиалгаар сенсаацлаарай. Больсон нь дээр шүү
Алгадсан юм харагдахгүй байна шүү!
Гэхдээ ямарч зорилгоггүй шилдэхдээ ширүүн дориун бараг цохиод ч байгаа юм шиг харагдаж байна. Ёс зүйн хариуцлага адилхан хүлээлгэхэд буруудаад байх юмгүй!