АН: Ц.Баатархүү генсект амбицлаж, бусад нь дэд даргын суудалд санаархаж байна

-Ардын намынхан наадамлаад, Ардчилсан намынхан цуглаж хуралдаад завгүй-
Ардчилсан намынхан Хөвсгөлд явна. АН-ын дарга Л.Гантөмөр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, АН-ын ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжин, Ардчилсан намын даргын зөвлөх Г.Ганбаатар, АН-ын Стратеги, бодлого судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа тэргүүтнүүд яваа.
Тэд “Хангайн бүсийн эдийн засгийн форум” нэрийн дор Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын 500 гаруй гишүүн, төлөөлөгчийг оролцуулж буй юм.
Ардын намынхан найр наадам хөөж баярлаж дуусаагүй явахад, Ардчилсан намынхан сонгуулиас урьтаж намаа эмхлэх ажилтай, завгүй.
-ҮБХ-ноос С.Эрдэнийн хүмүүсийг шахах Х.Баттулгын шаардлага-
АН-ын дарга Л.Гантөмөрт ажилсаг байхаас өөр сонголт байхгүй. Тэр хамгийн сүүлд намынхаа дотоод журамд өөрчлөлт оруулж амжлаа. Тэр нь ҮБХ-ндоо сэлгээ хийх гол зорилготой.
Тодруулбал, 2023 оны наймдугаар сарын 5-ны дотор татвараа төлөөгүй гишүүдийг ҮБХ-ноос хасах шахалтыг хийж орхив.
Өөрөөр хэлбэл С.Эрдэнийн хүмүүсийг шахаж гаргана гэдэг логик харагдаж байна. Ийм шахааг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зүгээр үзүүлж буй нь ойлгомжтой гэгдэж буй. Тэр “...ҮБХ-г бүрэн шинэчил” гэж шахалтыг үзүүлсэн гэдэг мэдээлэл бий.
Ямартай ч хасагдсан хүмүүсийн орны томилгооны хуралдаанаа наймдугаар сарын 28-нд хийнэ гэдгээ өчигдөр товлон зарлачихлаа. Тэгэхээр ҮБН-ны хуралдаанаас өмнө нэлээдгүй бужигнаан эл намын тогоон дотор үүсэх юм.
-Дэд даргын суудлаа булаацалдагчид-
ҮБХ-ны хурлаас өмнө АН-ын дэд дарга, генсекээ сонгох том асуудал тэдэнд бий. Дэд даргад олон хүн санаархаж, битүүхэндээ горьдлого тээн дор бүрнээ нэрээ сойцгоож суугаа аж.
Эл цуваа УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээр эхэлж байгаа нь тун сонирхолтой. Тэр бүлгийн дарга гэдэг утгаараа хамгийн том санаархал тээж, тэр хэрээрээ шахалтыг үзүүлнэ. Цаашлаад УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гээд цуварч буй аж.
Эл цуваанаас АН-ын Стратеги, бодлого судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, АН-ын ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжингийн нэр ч хоцорсонгүй.
Тэдний хэн хэнд нь ийм санаархал бий. Ямартай ч дэд даргыгаа тэд МҮАН болон Г.Батхүү агсны "1А" фракцаас томилох нь тодорхой болоод байгаа аж.
-Генсект амбицлагч-
Өчигдрөөс цахим орчинд “АН-ын генсект МАН-аас захиалсан хүн сууна” гэх мэдээлэл мэр сэр сэвэгдэв.
Гэхдээ энэ нь үндэслэлгүй мэдээлэл гэдгийг албан бус эх сурвалжууд онцлон хэлж байна. Одоогоор генсекийн суудалд тодорхой хүний нэр яригдаж эхлээгүй байгаа аж. Харин амбицлагчид эхнээсээ тодорсон гэх.
Тухайлбал, АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүүгийн нэр дуулдаж буй юм. Тэрбээр АН-ын залуус дундаа үнэлэмж сайтай нь.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аныхан яаж ч аравнаад өндийхөөсөө өнгөрсөн нэр цэвэр хүн олдохгүй гантөмөр зээлийн хулгайчаар даргаа сонгох ч гэждээ
Баатархүү дээр дээ
Тэмжүүжин Баатархүү дээр дээ
АН-ЫНХАН ДОТРООС БААТАРХҮҮ,НАРАНТУЯА 2 ГАЙГҮЙДЭЭ ГЭХДЭЭ НАМААР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХААД ТЭНЭГТЭЭД ДАВХИЧИХДАГ ТЭНЭГ ЗАНТАЙ НӨХДҮҮДДЭЭ ЗОЛИГ ГЭЖ
Эдний төлөө санал өгөх хүн нь нуудгайнууд нь байх биз,аягүй бол эхнэрүүд нь ч санал өгөхгүй
Үнэнхүү өлөн хулгайчид гэж
Тэмүүжин нэг хачин мундаг баймаар гэтэл шал өөр хүн байсан шүү. Баатархүү аюултай яахаас ч буцахгүй.Харин ПҮРЭВДОРЖ ГИШҮҮН БОЛ АРД ТҮМНЭЭ ЯДАРСАН ЗҮДЭРСЭНЭЭ ГЭЭД СЭТГЭЛ БОЛ БИЙ ШҮҮ ИХ ДАЖГҮЙ ХҮН ЕР НЬ ПҮРЭВДОХЖ ГИШҮҮН ХҮН ШҮҮ ХҮН
Ардчилал гэдэг нь хар массыг хэн ухаантай залахад оршино.Орон бүхний хар масс нэгдэх түн уриан доор Октябрийн хувьсгалыг Ленин хийсэн.Хар массаас хамааралгүй улсыг удирдъя аа гэвэл хаант засагтай л болох ёстой. Хар масс хэзээ ч устахгүй.Богд тодруулж залах гэсэн нь бас нэг мэргэн ухаан гэлтэй.
Баатархүү №1
Одоо энэ улс төрд бохирлогдчихсон нэр муутай хүмүүс дэмий. Баатархүү, Тэмүүжин нтр бол хол байсан нь намдаа өлзийтэй.
Аа чи бас ийм шилтаг зааж АН-аас овоо олигтой бүгдии нь зайлуулах санаатай юу ?