Нийгмийн
Говь-Алтай: Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, М.Бадарч нар аймгийн цолтнуудад өвдөг шороодов

Хантайшир уулын аймаг буюу Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн баяр наадам энэ өдрүүдэд болж буй. Наадмын хүчит бөхийн барилдааны 1-4-ийн даваа наймдугаар сарын 1-ний өдөр боллоо.
Дөрвийн даваанд:
- Монгол Улсын даян аварга Н.Батсуурь аймгийн харцага Өлзийсайханд,
- Улсын арслан Р.Пүрэвдагва аймгийн арслан Т.Сайханжаргалд,
- Улсын арслан М.Бадарч аймгийн арслан У.Батцоожид тус тус өвдөг шорооджээ.
Мөн улсын заан Б.Серик, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын харцага Ш.Пүрэвгарьд нар өвдөг шорооджээ.
Харин улсын аварга О.Хангай, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын заан Д.Анар, улсын начин Д.Хүдэрбулга, улсын заан Б.Соронзонболд, улсын заан Б.Бат-Өлзий, цэргийн арслан Г.Жамбалдорж нар давсан байна.
Ташрамд сонирхуулахад, эл наадамд 256 бөх зодоглож байгаагаас 40 гаруй нь улсын цолтон гэх мэдээлэл байгаа юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Говь-Ялтайн баячуул мөнгийг нь гаргаад том том найраа явж байгаа л даа !
Эргүү ац
Батсуурь угаасаа Өлзийсайханд байнга унадаг