
"Найман ишигний" гэх тодотголтой малын хулгайн хэргийг давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2023.08.02/ 10.00 цагт Хэнтий аймгийн шүүхийн Тамгын газрын байранд эхэллээ.
НЭМЭЛТ: 16.45 цаг
Шүүгч нар гурван цаг завсарлаж, зөвлөлдсөний эцэст шийдвэрээ танилцууллаа.
Тус хэргийн талаарх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүхээр дахин шийдүүлэхээр боллоо. Ингэснээр, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гарган суллахаар болов.
Мөн шүүх Б.Даариймааг цагаатгахдаа Л.Гэрэлзаяа нарын мэдүүлэгт үндэслэсэн нь хангалтгүй гэж үзлээ.
НЭМЭЛТ: 13.10 цаг
-Б.Даариймаа: Болдог бол амиа хорлочихмоор байна-

Шүүгч шүүгдэгчдээс хэлэх үг байгаа эсэхийг асуухад Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нар "байхгүй" гэж хариулав. Харин Л.Гэрэлзаяагийн ээж Б.Даариймаа дараах үг хэллээ.
Шүүгдэгч Б.Даариймаа: "н.Эрэвгийлхам дэндүү муухай гүжирдсэн мэдүүлэг өгчээ. Хүүхдүүд нь ирэхээр "Миний хүүхдүүд ороод малаа хар аа. Мөн бол ав аа. Эздийг нь ирэхээр өгье" гэсэн. Гэтэл "Малаа харах гээд очтол Даариймаа хөгшин элдэв үгээр дайрч, харуулсангүй" гэж мэдүүлсэн байгаа юм. Эрэвгийлхамын ярьж хэлж байгаа нь арай хэтэрхий байна. Дараа нь өөрөө ирээд хашаан дээгүүр үсэрч ороод 48 малаа ирээд тоолоод авсан. Бусдын хашаан дотор дэндүү муухай бүдүүлэг загнасан. Миний хүүхдүүдийг хэтэрхий гүжирдэж байна. Намайг мөнгө угаасан гэнэ. 80 гарчхаад би мөнгө угаагаад сууж байх уу. Болдог бол амиа хорлочихмоор байна. Үнэн зөвөөр нь шийдэж, цагаатгах арга байна уу. Үнэхээр гомдолтой байна" хэмээн ярилаа.
НЭМЭЛТ: 11.20 цаг
-Өмгөөлөгч О.Батсүх: Ц.Төмөр саахалтын байтугай өөрийнхөө авсан малыг ялгахгүй-

Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр, Б.Даариймаа нарын өмгөөлөгч О.Батсүх: Ц.Төмөр малыг будсан. Энэ нь шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдоно. Тэд малчин болох зорилгоор 2021 онд хөдөө ирсэн. Тавдугаар сараас фейсбүүктээ их хэмжээгээр мал худалдаж авах тухай зар оруулж байсан. Зарын дагуу өдөр шөнөгүй хүмүүс ирдэг. "Багахан хэмжээгээр ч хамаагүй аваач" гэж хэлээд хүртэл малаа өгдөг байсан. Тэр олон малыг ялгах боломж байгаагүй.
н.Эрэвгийлхамын хүү ирсэн боловч алдуул малаа таниагүй. Улмаар Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарыг мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хуулийн дагуу "мэдэгдэх үүргээ биелүүлээгүй" гэж шүүх үзсэн нь өөрөө боломжгүй нөхцөл байдлыг шүүгдэгчдээс тулган шаардсан.
Ц.Төмөр саахалт айлын байтугай өөрийнхөө авсан малыг ялгахгүй. Элдэв төрлийн мал худалдаж аваад цуглуулсан учраас жигдрүүлэх зорилгоор бүгдийг нь будсан. Тухайн үед айлын мал нийлснийг анзаараагүй. Хамт будсан. Мал нийлсэн нь авч байгаа үйлдэл мөн юм уу. Шүүх тогтоож өгөөч" хэмээн ярилаа.
НЭМЭЛТ: 10.30 цаг
-Хэргийн хохирогч н.Болдбаатар, н.Эрэвгийлхам нар шүүх хуралдаанд оролцсонгүй-

Эл хэргийг н.Дэнсмаа, н.Болормаа, н.Ганзориг нарын гурван шүүгч дэнсэлж байна.
"Найман ишигний" хэргийн хохирогч гэх н.Болдбаатар, н.Эрэвгийлхам нар шүүх хуралдаанд ирж оролцсонгүй.
Харин Хэнтий аймгийн Баян-Адарга сумын иргэд болох шүүгдэгч Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр, өндөр настан Б.Даариймаа нар оролцож байна.
Олон тооны мал бүлэглэн хулгайлсан хэргийн нийт хохирол 2 сая 690 мянган төгрөг гэж тодорхойлсныг шүүгч танилцууллаа.
ЭХЛЭЛ: 10.00 цагт:
-“Найман ишигний" гэх хэргийн давж заалдах шатны шүүх хурал нээлттэй эхэллээ-

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын малчин Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр гэх эхнэр, нөхөр хоёр малын хулгайн хэргээр 2-2.6 жилийн хорих ял эдэлж байгаа бөгөөд тэдний ард ой 2 сартай охин, 80 настай ээж, өсвөр насны хүүхдүүд нь үлдсэн.
ШЕЗ-ийн Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албанаас "...Гэрэлзаяа, Төмөр нарыг олон тооны малыг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, Гэрэлзаяа 2 жил 6 сар, Төмөрт 2 жилийн хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуульд бүлэглэн мал хулгайлсан 2 жилээс 8 жилийн хугацаанд зөвхөн хорих ял шийтгэнэ гэж заасан. Үүний дагуу шүүхээр шийдвэрлэсэн.
Олон нийтийн сүлжээгээр яриад байгаа шиг хорихоос өөр ял сонгох санкц энэ хуульд байхгүй юм" гэсэн. Харин иргэдийн дунд нүүрсний хэрэгт холбогдсон болон Хөгжлийн банкны зээлдэгч нэр нөлөө бүхий хүмүүсийг зохих хуулиар үнэн зөв шийдэж чадсан уу хэмээн харицуулсан байдлаар эсэргүүцэл илэрхийлснээр энэ хэрэг олны анхаарлыг татаад байгаа.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жирийн ядарсан иргэдэд үнэхээр хатуу шүүх, хуулийг бид бий болгожээ.
Хохирогчдын хохирлыг төлүүлөөд тэнсэн өгөх хэрэг. 2 сая төгрөгний мал хулгайллаа гээд бөөн сүрийг үзүүлж байх шив. Тэгсэн мөртлөө Хөгжлийн банкийг олон тэрбумаар нь хохироосон Эрэл Эрдэнэбат, Буян Жаргалсайхан, Капитaл банкны Ариунболд, БЭРЭН Мөнхтөр, Пирамид-Орд ХХК -н захирaл Г.Цолмон нарыг яаж ч чадахгүй байгаа нь эмгэнэлтэй.
Ноосонд будаг түрхсэн нөхцөлд эм тамгыг өөрчлөж гэж үзэж болохгүй байх будаг түрхэнэ гэдэг нь санаатай үйлдэл биш дээ
Таны хонины будсан тэмдгийг хайчлаад өөрийн будгаар будаад авч болох нэ санаатай үйлдэл биш гээл ккк
Ер нь бол хүүхдээ боддог юм бол хулгай хийх хэрэггүй. Тийм тэнэг хүний өөрийн ялгаагүй будаж байдаг юм гэж юу байдгийн? Хүүхэдтэй гээд өмгөөлөх шалтаг биш. Хүүхэдтэй тусмаа зөв амьдрах хэрэгтэй шүү. 8 ишгиг ч биш шүү, хүний 40-50 малыг хамт будаж байдаг мангар гэж хаа байдгийн?
Тийм ээ гол нь энэ. Бид таниагүй будсан гэж бодохгүй. Хүний будгийг арилгаж хайчилж байхдаа хүнийх гэдгийг нь мэддэггүй гэнэ ээ бүр 56 шүү
үнэн шүү
ene huuli chini zuvhun ard tumendee uilchleed bna shu arai ymaa avilgachdaa hurungiig ni huraagaad yllaachdee
Хулгайч ардын баатар ч болж байх шиг
Olon jil Hun hudaldaalsan huchindsen singaporiin bayand 1.3 jil yal onoodog. Mgl malchinii2 say tugrugiin hohiroltoi heregt 2 deesh jil onoodog ni shudarga bdl yim bhdaa
Малын зүс мэдэхгүй гээд 40-50 малын зөрүүг тоог нь мэддэг байгаа даа. Хулгайчийг өөгшүүлж хэрхэвч болохгүй. Хүүхэдтэй ч байсан өөгшүүлж болохгүй.
Хууль шийдэх байх. Хөгшин эмээ, хүүхэд 2-ыг ашиглахаа болих хэрэгтэй. Эндээс үндэслээд том хулгайч нарыг шийтгэхийг шаардацгаая.
Жирийн иргэдэд ялын бодлоготой улс болжэээ
Шүүх шудрага ажиллаж чадахгүй болоод удаж байна. 8 иш гний гэх хэрэг хэт хатуулсан. Нялх хүүхэдтэй хүүхнийг суллах хэрэгтэй шүү.
8 ишиг биш ш дэ 56 богийн хэрэг. Бусдыг нь тэднийхээс цагдаатай олоод үлдсэн 8 нэхэмжилсэн хэрэг. Таны малыг авч болох нэ би нялх хүүхэдтэй юм чинь кк
8 хан ишигний төлөө модоо барьсан гуйлгачин бэ хүний амьдрал урт шүү дараа нь зарц нь болов
56 бог ш дэ 8 -г бүр гол гаргасан байхад та зүгээр гэж боддог хэрэг үү 8 ишиг ч биш ямаа гэсэн бүр эм ямаа . Таны нохойг ч авах эрхгүй л дэ
Цаана нь малын бэлчээрээс энэ айлыг бүрмөсөн зайлуулах гэсэн үйл явдал харагдаад байнаа.
Сэтгэлгүй хүнээр шүүгч болгох хэрэг алга. ЯЛГАЖ салгаж ойлгох хэрэг гэж байна. Нэг талыг барьж шүүсэн болох хэрэг алга даа
Хулгай л бол хулгай. Өнчин ишиг байсан ч өршөөлгүй. Энд хуулийг хэт нэг талдаа үйлчилсэн байгаа эсэхийг л шалгах ёстой. Шүүх тоглоом болох юм бол энэ улс дампуурна. Үүнийг Исмэлүүд андахгүй. Тиймээс улаан цайм Зоригийг хөнөөсөн хүмүүсийг суллаж тавьж буй юм.
Манайх ковидын үeэр өвөл бага насны голдуу 60 аад тооны мал алдсан.Шууд машинаар ачсан блаа. Увс аймаг цагдаагийн хэлтэст утасдаад хэлсэн чинь сумынхаа хэлтсийн төлөөлөгчид мэдэгд гэсэн мэдэгдээд 2, 3 хоногийн дараа төлөөлөгч ирж байцаалт аваад явсан. Дахиад ирж уулзаагүй, манай гэр бүл ч уулзаагүй өнгөрсөн.Эцэст нь юу хэлэх гэж бна вэ гэвэл 8 ишигний төлөө ийм их ажил өрнөж, дуулиан болж байгаа юм чинь Монгол улсын өнцөг буланд байгаа цагдаа нараа ажлыг нь сайн хийлгэж, хийсэн, илрүүлсэн хэргийг нь турай бүрд шалгаж мэдээлдэг мeханизмтай бол малын хулгайч нар багасна. ёр нь бол хөдөөний иалаа алдсан хүмүүсийн малыг хулгайлсан хулгайч нарын илрүүлэлт маш хангалтгүй байдаг гэхэд хүмүүс санал нэг байх болноо. Тэгээд л манайх гэдэг айл өөрсдийн чадлын хэмжээнд хайгаад олж чадаагүй, цагдаа нар бол ганц удаа мэдүүлэг авсан болоод л хаядаг юм билээ...
Сайн хөөвөл хөрш нь оролцсон л байгаа дө баригдахаараа мэдэхгүй таниагүй гэж будилаад л байж магад.
Мал мэдэхгүй бол баахн зар өгөөд мал авахдаа ч болгомжтойбайгүй бол дотор ньхулгайнмал орж ирэл дуусах нь байна. Мэдэхгүй хүн илүү нарийн болгомжтой нягт нямбай ажиллах хэрэгтэй.
мал хулгайлсан нь үнэн л юм бна ш дээ. харин хөнгөрүүлж үзэх эсэх нь л шүүгчйн асуудал болохоос Өнөрөө мэтэд мэтэд падлий ч гүй юм бна. хүүхдүүдээ бодож л бсан юм бол хүний иал яах гэж будсын. гээндээ ч гоондоо ч юм бна. нөгөө тал нь ч хариуцлага ярих л юм бна. Өнөрөөг шүүхэд нөлөөлөх гэдгээр шүүхэд татвал таарна
Нөлөөлөх гээд хутгаад мушгиад байгаа нь үнэн шүү Өнөрөө
Ашгүй дээ. Шүүх энэ асуудлыг зөв талаас нь дэнсэлсэн бна. Хөөрхий хөгшин юуных нь мөнгө угаах вэ дээ. Эвий хөөрхий. Хүү, охин 2 нь одоо малд нүдтэй болж, мал сүргээ өсгөөрэй. Хүний өөрийнхийг ялгахгүй бол малчин болоод яахав дээ.
Hvnii ooriin yalgahgvi budsan kk sanaatai hulgai mon bayshuud yadarsan hvnii m#l hardag hvmvvsees hulgailj deerlehsen bna ta nar 2taliig haraad baigaarai hvn harhad 8 ishig anduursh hulgailah kkk shvvh zov shiidsen
Чиний юмыг улаан цайн шаачаад ингээд байвал яахуу хулгайчид одоо бүр шаадаг болж хүний юм хулгайлж байхдаа ямар царайтай ыайсан бол
Тийм хө мэдэхгүй таниагүй гээд өнгөрчих гээд их айхтар хүмүүс нь илт шүү
Шүүх л бол шүүх.Ажилаа л хийж бн.
Ер нь бол хулгай хийсэн л юм бна, зүсэлж мдхгүй бол тоолж мэдмээр юм, гэхдээ гэм буруугаа ойлгосон бол нөгөө айл нь хохиролгүй болсон бол гомдлоо татаж аваад суллуулаасай даа, ажиллаж хөдөлмөрлөөд сайхан амьдрах хүсэл итгэл төрүүлж өгөө
Чи маш зөв ойлгож . Хоёр эмээ нэгнээ их гомдоож байгаа. Энэнээс л энэ үйл өргөжөөд байна. Малыг нь аваад баригдсан нь аваагүй авахыг завдаач үгүй гээд алдсан хүн нь цагдаатай очоод баримтжуулж аваад хэрэг болчихсон байна. Нэгнээ огт хүндлэхгүйд л утга байна.
Авлигал хээл хахуульд идэгдсэн хууль шүүхийн нөхдүүдийг үндсээр нь өөрчлөх цаг болсон байна. Бөөсөнд хутга гэгч л болжээ.
Таны малыг 56 -г аваад будгийг арилгаад өөрийн будгаар будсан байх гэж зөв юм байна тэ тэгээд огт өгөхгүй хүний мал, чиний мал биш гээд байвал танд яг таарах хэрэг үү?
Шүүхийн ялзрал дээд зэрэгтээ хүрч .Хэдэн жилийн өмнө даргынхаа хармаанаас 10 мянган төгрөг хулгайлж саван,угаалгын нунтаг авсан цэвэрлэгч 9жил хоригдох ял авч хэвлэлээр шуугиулж байв.Шүүхийхэн,тэдний үр хүүхдээс хол яваарай ,ялзарсан үнэр нь хувцсанд чинь шингээд арилахгүй шүү,бүү үзэгд.
Таны карманаас авбал та толгой илэх нэ юу авах нь сонин биш шүү .
Ямар хүн алцан биш хохирлыг нь барагдуулаад ядаж тэр эхнэрийг нь суллаж болдоггүй юм байхдаа
тэгээд хийгээч!
Манай шүүхч мөн дүрэлзэж байна даа Даналзаж ч байна түүнд нь даанч Чадарсан нь биш .ядарсан өртөөд байгаа эмэгнэлтэй юм даа
Ядрахаараа хөршийн 56 багийг өөрийн богдоо нийлүүлж байгаад будгийг нь арилгаад өөрийн будгаар будаж суух нэ ккк задарсан хулгайч л харагдаад байна
Ашгүй дээ. Малчин ард түмэндээ харгис жинхэнэ хулгайчиддаа зөөлөн . Шүүх прокурорийг шинэ шатанд гаргах хэрэгтэй
bolj dee.50 terbumaaar ni avsan hun 25 sayaar toguulchihaad l zugeer yvaj baihad yadgiin uhsen
Зөв , энэ холион банангаа анхан шатны шүүх дахиад өөрсдөө шүүг. Гэхдээ хуулийн хүрээнд.
Хүний данснаас 5 сая хугайлсан хүн тэнсэн авдаг. Хохирлоо барагдуулбал.
Монголын шүүх,цагдаа,прокурор аймшигтай ялзарсан, хоцрогдсон, харгис байнаа !
Ер нь бол төрд ажиллаж байгаа хүмүүс хүүхдийг онцгойлон харж үзэж тэр айлын амьдралыг судалж шийдвэрээ гаргах ёстой байтал харин ч эсэргээрээ өчнөөн малаа алдсан айлыг завшигч мэтээр шүүж хохиролгүй айлыг хохирогч мэтээр ажиллаж мөнгө угаах ямарч боломжгүй хөдөөний чавганцыг мөнгө угаагч гэж шүүх нь ямар муухай дампуурсан ыг харуулж бна.Хүний мөс чанарч муудсан бна.Хүүдүүдийг тэгээд 80 хөгшин харж бгаа гэж бх шиг 80 хүн 8 настай хүүхэд шиг болдог .асаргаа халамж ижилхэн шаарддаг нас шүү .Өндөр насалсан ээжтэй хүн бүр мэдэх бх шүү.сэтэгцээ шалгуулж байж төрд амжилтаар юм даа эсвэл
Шүүх үнэн зөвөөр нь шийднэ дэ. Мал арга болсон уу болсон. Хөршөөсөө авсан уу авсан. Им тэмдгийг нь хайчилж арилгаад будсан уу будсан. Энэ л баримт ш дэ. Хөрш нь малаа таниад авахад хэрүүл үүсгэхийн оронд уучлал хүсэх мяндсан ухаан дутсан шүү авсан айлд. Алдсан хүн дээрэлхүүлсэн мэдрэмж төрж л таараа ш дэ. Хүний мал нэмэгдэхэд мэдэгдэнэ ш дэ ялгараад хэвтэнэ ,будгаараа гээд л . Мэддэггүй чигээрээ дуусах гээл улам л бүдэрчих вий дэ.
Ер нь үр хүүхдэн бодсон бол хүний 50 мал будаад суухгүй л дээ. Эмээ зүгээр ханцуйндаа залбираад ялгүй салаасай гэж бодохын оронд юун пээдгэр юм. Эмээ хүүхэд энэ тэрийг ашиглаад шүүхэд нөлөөлж байна ш дээ. Ер нь шүүх байгаад яадгийн. Өнөрөөгөөр хэргээ шийдүүлээд шийдүүлээд явчий.
Тийм шүү
Сошиолоор синсаацлаад л ял будаа./сэтүүлчээ хөлслөөд л болоо.Өмгөөлөгч цаашаа/.Сэтгүүлч нь бөөн уяангын халил.Бусад нь дагаж мөөрөөд!Шүүх нь хүртэл!!
Хүүхэдтэй хүн хулгай хийхэд айх зүйлгүй болжээ.
Ккк тэгээд байх сонин юм аа
ӨНӨРӨӨ МЭТИЙН ХӨЛСНИЙ ЯНХАНУУДЫН НӨЛӨӨНД ОРСОНГҮЙ ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН
ДААРИЙМАА ГЭХ ЭНЭ АВГАЙ ЭНЭ БҮЛЭГ ХУЛГАЙЧ ГЭРБҮЛИЙН ТОЛГОЙ ЮМ