НийгмийнНИЙГЭМ

Даншиг наадмын бөхийн барилдааныг сугалаагаар явуулна

“Монголчуудын өв соёлын даншиг-хүрээ цам” наадам наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоон худагт болно. 

Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256 зодоглохоос гадна өвөр монгол, буриад бөхийн барилдаанд тус бүр 64 бөх барилдах тухай Хотын дарга Д.Сумъяабазар цахим хуудаснаа нийтэлжээ. Бөхийн барилдаануудын 1, 2-ын даваа наймдугаар сарын 5-ны өдөр, 3-аас дээших даваа 6-ны өдөр болох аж.

Дээрх гурван төрлийн бөхийн барилдааныг сугалаагаар барилдуулах бөгөөд барилдааны сугалааг наймдугаар сарын 4-ний өдөр "Монгол бөхийн өргөө"-нд зохион байгуулна.

Үндэсний бөхийн барилдаанд Даншигийн цолтой бөхчүүдийн эрэмбийг харгалзана гэж МҮБХ мэдээллээ.

 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Энэ Сумка мэдэхгүй чадахгүй ажил хийх гэж үйл тамаа үзэж байснаас мэддэг бөхийнхөө ажлыг хийгээд, даншиг маншигаа зохион байгуулаад явж байж болдоггүй юм байх даа.

Зочин
Зочин

Энэ готын дарга одоо бөх ярьж явахын оронд ажлаа олигтойхон хийгээсэй, үгүй бол бүр болиод нэгмөсөн бөхөөрөө занималдаад явмаар байна аа

Холбоотой мэдээ

Back to top button