СПОРТ
Говь-Алтай: О.Хангай, Д.Анар нарын улсын начин, заан цолтнууд шөвгөрлөө

Хантайшир уулын аймаг буюу Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн баяр наадам энэ өдрүүдэд болж буй. Түүхт ойн барилдаанд хүчит 256 бөх зодоглосноос 40 гаруй нь улсын цолтон байв.
Өнөөдөр 5 даваагаар эхэлсэн бөхийн барилдааны их шөвгийн дөрөвт:
- Улсын аварга О.Хангай,
- Улсын заан Д.Анар
- Улсын заан Б.Бат-Өлзий
- Улсын харцага Б.Цэдэнсодном нар үлдээд байна.
Наадмын хүчит бөхийн барилдааны 1-4-ийн даваа наймдугаар сарын 1-ний өдөр болсон.Дөрвийн даваанд:
- Монгол Улсын даян аварга Н.Батсуурь аймгийн харцага Өлзийсайханд,
- Улсын арслан Р.Пүрэвдагва аймгийн арслан Т.Сайханжаргалд,
- Улсын арслан М.Бадарч аймгийн арслан У.Батцоожид тус тус өвдөг шорооджээ.
Мөн улсын заан Б.Серик, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын харцага Ш.Пүрэвгарьд нар өвдөг шороодсон билээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.