Ж.Эрэвгийлхам: Өөрөө буруутан болчихлоо, нутгийнхан минь ойлгож байгаа тулдаа л амьд явна

“Найман ишигний” гэх хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж /2023.08.02/ шүүгдэгч Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарыг батлан даалтад гаргаж, хэргийг дахин нягтлахаар болсон. Харин хохирогч Ж.Эрэвгийлхам шүүх хуралд оролцоогүй юм. Бид түүнтэй холбогдож, зарим зүйлийг тодруулан ярилцлаа.
-Сайн байна уу, та. Өнөөдрийн шүүх хуралд та оролцоогүй. Тэгэхээр тухайн асуудал дээр таны байр суурийг сонсох зорилгоор холбогдож байгаа юм аа?
-Миний бие өвдөөд, зүрх дэлсээд ойрд тавгүй байгаа. Буруу зөрүү мэдээлэл гэдэг хүнийг амьдаар нь алдаг юм байна. Сүүлдээ манайхыг л энэ айлыг хохироочихлоо гэж байна. Үндсэндээ хохирол гэж төлсөн юм байхгүй. Хохиролтой гээд зууралдаад, үр хүүхдээс нь салгахад хүргэсэн ч зүйл байхгүй. Анх хэрэг бүрдүүлэх үеэр 10 мал дутсан. Тэднээс авна гээгүй. Учрыг нь олж өгөөч л гэсэн. Бүр анх мал нийлэхэд 56 толгой мал дутсан гэдгээр хэрэг бүрдүүлэлт хийгдээд явчихсан. Түүгээрээ л энэ шүүх хурлууд болоод байгаа. Бид ялын шийтгэл тогтоож, уншдаг хүмүүс биш анх ирсэн хүмүүс асууж цуглуулж бүрдүүлсэн материалаараа л яваа. Тэрэндээ таарсан хуулиараа шийдэгдсэн гэж ойлгож байгаа. Бичигдээд байгаа шиг би шоронд хийгээд өгөөч, мууг нь үзээд өгөөч гэсээр байгаад ийм байдалд хүрээгүй гэдгийг хүмүүст хэлмээр байна даа. Анх айлын мал алдсанаас эхлээд хайх, дараа нь хэрэг гэж үүсээд аймаг, Бор-Өндөр рүү хэчнээн ч явав. Сүүлдээ өөрсдөө буруутан болоод сэтгэл санаагаараа хямарч, бие өвдөж сууна.
-56 толгой мал гэдгийг хүмүүс зарим нь сайн ойлгохгүй байж магадгүй. Найман ишиг гэдэг тодотголтой л мэдээлэгдээд байгаа. Тэр хоёр найман ишиг нэрийдлээр 56 мал авчихсан юм уу, эсвэл...?
-Манай хотноос алга болсон айлын мал. Т.Болдбаатар гээд нутгийн айл л даа. Манай ийшээ намар айлууд малаа ширгээх гээд хурга, ишгээ солилцож хэсэг байлгадаг. Тэр жил Т.Болдбаатарын манай хоёрынх малаа сольж харж байсан. Хүний тэр олон тооны мал алга болчихвол би өөрөө л өрөнд орох учир араас нь явна биз дээ. Тэгээд 48 тооны малыг Ц.Төмөрийн хотноос олсон. Найман тооны малыг тэднийх машинаар зөөгөөд айлд тавьчихсан байсан.
-Найман ишиг үү?
-Тийм ээ. Одоо энэ айхтар яригдаад байгаа найман ишиг. Нөгөө 48-ыг нь будаад малдаа нийлүүлчихсэн байсан. Очоод авах гэсэн чинь өгөхгүй гэхээр нь сумаас цагдаа дуудаад учрыг нь олоод зохицуулж, өгөөч гэсэн. Тэгээд цагдаа юу болсон, яасан ийснийг бичээд өг гэсэн. Яг шалгаж байх явцад 8 ишиг гараад ирсэн. Арваад мал бол олдоогүй. Олдоогүй малыг буруутай этгээдүүдээс гаргаж өгнө гэсэн хуультай гэж хэлсэн.
-Бид яллаад өгөөч гэж хэлээгүй, хуулийнхан бүрдүүлсэн материалдаа тохирох шийдвэр гаргасан-

-Та бол ерөөсөө л 10 малаа л олж өгөөч гэсэн юм байна, тийм үү?
-10 малыг хэрэг бүрдүүлэх явцдаа тэр хүмүүсээс нэхэмжлэх үндэслэлтэй гэж хэлсэн. Тэгсэн ч хэргийн маргаан уг үндсээрээ 56 мал мал гээд бүртгээд явчихсан. 8 ишиг айлд тавьсан, 48 малын эм тэмдгийг өөрчилж шинээр тэмдэглэсэн. Тухайн үед цагдаа мэдүүлэг дээрээ хэлсэн байдаг. Намайг очиход эврийнх нь будаг хатаагүй, эм тэмдгийг өөрчилж хайчилсан байсан гэж.
-Б.Даариймаа гэж хөгшнийг мөнгө угаасан гэж буруутгасан байсан. Тэр хүний оролцоог та юу гэж тайлбарлах вэ?
-Энэ хоёр залуугийн эхнэрийнх нь ээж л дээ. Хэрэг болох үед 8 ишгийг газарчилж, айлд аваачиж, гуйж тавиулсан. Бүр саяхан мэдээ гарсны дараа манай нутгийн нэг хүүхэд тэр найман ишгийг манайд байлгаж байгаад аваад явсан гэж хүүхэд рүү хэлсэн байсан. Хэрэг бүртгэл дээрээ нэг айл гэж орсон.
-Та нар хоорондоо ямархуу харилцаатай байсан бэ?
-Нутгийн улсууд ямар байдаг билээ, тийм л байсан. Л.Гэрэлзаяа жирэмсэн байхдаа гаднаа ухаан алдаад уначихсан байхад нь би эмнэлэг дуудаж өгсөн юм. Дараа нь эгч та л миний амийг аварсан гээд надад нэг ямаа өгсөн. Тэгээд л одоо энэ хэдэн ишигний асуудлаас болоод ийм болчихлоо. Тэднийх асуудал үүсгээгүй бол бид нутгийн сайхан айлууд хэвээрээ л байх байсан. Бид нарыг хөөдөг, туудаг гээл гарсан. Тийм юм байхгүй. Харин ч бид нарыг нүүлгээд өгөөч гээд тамгын газраар явж байдаг л гэсэн. Бид нар хаашаа нүүхэв дээ.
-Өмнөх шүүх хурлаар 3 сар зорчих эрхийг хязгаарласан, гэтэл өөрсдөө зөвшөөрөхгүй давж заалдсан-

-Нийгэмд үүсээд байгаа шуугиан, буруутгал энэ бүхнийг та юу гэж дүгнэж харж байна вэ?
-Энэ олон амьтанд хараалгуулаад хэрэг хийсэн хүншиг л болчихлоо. Сэтгэл санаа их хямарч, байнга эм ууж байна. Нутгийн ард түмэн ойлгож байгаа төлөөнөө л амьд байна. Хэрвээ нутгийнхан маань бусад хүмүүс ойлгож байгаа шиг бол ёстой хөөгдөөд явах байх даа. Анхнаасаа сэтгүүлч хүүхэд нэг өнцгөөс тайлбарласан учраас бид муу хүмүүс болчихсон. Шүүхийн дүгнэлт гэдэг тухайн үед болсон хэргийг мөрдөн шалгаад шийддэг. Гэтэл Эрэвгийлхам гомдсоор байгаад яллуулсан гэж ойлгуулсан. Дахиад л хэлэхэд анх цагдаа дуудаад юу юу болоод байгааг хэлсэн, хэрэг бүрдүүлэлт тэгж үүссэн. Бид нэгнийхээ мууг үзэх гэсэн биш, хуулийнхан бүрдүүлсэн хэрэгтээ тохирох хариуцлага л хүлээлгэсэн байх.
-Энэ хугацаанд та нар учир зүйгээ ольё энэ тэр гэсэн нөхцөл байдал үүсч байсан уу?
-Үгүй. Гэхдээ бид нар заавал яллаад өгөөч гэж хэлээгүй. Машин тэрэг ашиглаад зөөчихсөн хуулийн заалт нь л тийм бололтой. Өнгөрсөн оны 12 сард болсон шүүх хурлаар мал завших гэмт хэрэг гэж яллаад 3 сар зорчих эрхийг хязгаарлах шийдвэр гаргасан. Гэтэл энэ айл үүнийг зөвшөөрөхгүй давж заалдсан. Бид нар анх өгсөн мэдүүлгээрээ дуудагдаад, оролцоод явж байгаа. Ер нь шат шатны шүүх хурал дээр энэ хүмүүс өөрсдөө л шийдвэрээ гаргасаар ирсэн. Харин дундуур нь нэг нэмэгдсэн юм бол энэ хэргээс болж зарцуулсан зардлаа нэхдэг гэхээр нь бичиж өгсөн. Мал алга болох үед хурга ишгээ ялгачихсан дандаа эм хонь, ямаа байсан. Тэгээд тэр алга болсон 10 эм мал байсан бол үржээд 20-30 болчих байсан гэж тооцож нэхэмжлэх боломжтой гэсэн учраас тэрийг бичсэн. Байнга шүүх хуралд дуудагдаад, хажуугаар нь хүмүүст гүштгүүлээд байхаар хурдан дуусаасай л гэж бодож байна. Сая очьё гэж бодсон ч бие дийлэхээргүй байлаа.
-Танд нэмж хэлэх зүйл байна уу?
-Буруу ташаа мэдээллээр намайг нэмээд хохироолоо. Их муухай л байдаг юм байна. Өнөөдөр хохирол гэж нэг ч төгрөг аваагүй. Гэтэл дээрээс нь найман ишиг гэдэг яриа гаргаад намайг муулаад муухайчлаад байгаа нь ямар олиг байхав. Хариуцлагатай мэдээлэл хүргэж байгаасай гэж бодож сууна. Малын хулгай гэхээр хэдэн тэрбумын хэрэг ярихын. Том жижиг гэлтгүй хуулиа мөрдөхгүй бол хууль байгаад яахав дээ. Би гомдсон, үзэн ядсан, өширхсөн зүйл байхгүй. Манай хуулиар л шийдэгдээд яваа асуудал юм л даа.
-Ярилцсанд баярлалаа.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөөрхийдөө.1 ишиг ч бсан Эрэвгийлхам гуайн өмч шд дээ.Хөгийн хулгайчууд үр хүүхдээ ч бодохгүй хөгшин настай хүн байж охин хүргэнтэйгнэ нийлж хулгай хийчихээд одоо энхийн цагаан тагтаа царайлах гэж.
10 хонио 50 болно гээд бичээд өгчихсөн юм биш үү. Тэгэж л ойлгов . Бас явсан суусны зард�##� нэхэмжилж дээ. 80 гарсан настанг мөнгө угаах гэмт хэрэгт оруулжээ. Эвтэй найртай амьдарцгаа л даа.
Юу солиороод байгаам. Хулгай бол хулгай шүү дээ.
Буруу ойлгожээ
Хүний м�##�ыг өөрийн мэт будаад, машинаар ачаад айлд аваачих гол ажлыг зохион байгуулсан айхтар 80 настан. Үр хүүхдээ зүй бус үйлдэл хийхэд тэрийг нь хөхүүлэн дэмжсэн, үр хүүхдээ гэмт хэрэгтэн болгосон . Эх хүн байж үлгэр гүй муухай настан яасан их хөөрхийлөлтэй вэ
8 ишиг нь энэ Эрэвгийлхамынх ч биш өөр айлынх, одоо 5- ыг нь чоно идээд үлдсэн 3 нь зусаг ямаа болчихсон, эзэн нь гомдолгүй гэсэнш дээ хө
8 ni Erevgiilaminh bish ch ter ezend ni daraan toljil taarna biz de hvnii m#l dutaasan geed tegleech ymrch gemgui bol anhnaasaa shalgagdaad tsagaadah baisan tsagdaa buruu shalgsan bol yadj prokuror shuuh 2 deer denseldeg ym baigaaz de
Тэр чинь ш�##� өөр асууд�##�.Юу ч ойлгохгүй хэвтэж хэрэг шүүх дуртай.
Тэгээд цагдаад хотондоо айлын 46 хонины тэмдгийг арилгаад өөрийн будгаар будсан байж баригдсан юм чинь хуулийн арга хэмжээнд орно ш дэ өгсөн ч л орно
Хулгайлж аваад тээрэвлэсэн портероо хүртэл өнгийг нь өөрчилсөн гэсэн. Энэ бол м�##�ын бүлэг хулгай. Бас нуун да лда лсан.
Энэ 2 айлын дундах ялимгүй зүйлииг шүүх болон өнөрөө нар ёсой муухай хутгууш хииж 2 айлыг хохироосон байна даа нэр төр олох гэж өнөрөө нэг т�##�ыг барьж олон түмнииг үймүүлж шүүх нь шударга болж харагдах гэж энэ хүмүүсээр сор з�##�сан юм байна л даа настай улсыг битгии л үхүүлчиж үзээрэй дээ
Өнөрцэцэг гэдэг хүний үгээр шүүх шийддэг бодж дээ
хаха шударга шүүхтэй бол Өнөрөө ингээд явахгүйлдээ сошилоор ажилаа хийдэгдээ шүүх цагдаа
Чаагаад бгөарай. Хулгайч хулгайчаа өмөөрдөг юм.
Хохирогч нь буруутан болдог заваан нийгэм, та нарын тэр уянгын х�##�илыг хара�##� идээсэй, хулгайч л бол хулгайч, нялх нойтон хүүхэдтэй бол зөв амьдрах хэрэгтэй
Скүүтэрийн хэрэг, найман ишигний хэрэг гээд хулгайч зөвддөг нийгэм болжээ. Ажлаа хийж яваа нь хохирдлг сонин цаг үе.Өөрөөсөө илүүд атаархаж, өөрөөсөө илүүд хорсдог ямар сонин цаг үе ирж вэ. Хулгайч хулгайчаа өмөөрдөг нь үнэн. Тэдний хэлдэг үг нь ядарсандаа дээрэлхлээ гэдэг б�##�иар үг. Хулгайч хуулийн дагуу шийтгэлээ авдаг байх ёстой.
Хулгайч архичин 2 яг адилхан хүн хуурч хүнээр өрөвдүүлэхдээ гаршчихсан з�##�ьт аргатай
Саяхан төв суурингаас гарч ирсэн, м@лжих гэж ядаж яваа, өөрийн хүний м@лыг ч ялгаж тахихгүй, ядарсан улсыг дээрэлхэж нутгархсан л юм бна л доо. Түүний нь м@лын дөргүй хуулийн хэдэн тэнэг юм дэвэргээд, хүн яллах садист зангийнхаа золиос болгосон бна л доо !
Энэ манай хуулийн товаришууд нэг л биш шүү,таминь!
Үхсэн ядарсан байдгын задарсан хулгайчууд байнга хулгай хийж хэрэгээ хэн нэгжүүд чихэж мултраад сурчихсан луйварчингууд шдээ
Мэдэхгүйгээрээ д�##�имдуулж болно гэдэг хууль байхгүй. Мэдэхгүй бол нягт�##�! Айл нь 50 гаран м�##�аа �##�дчихаад байхад нягт�##�ж асуухгүй буддаг нь ямар учиртай юм. Бас 8 ишиг 2 айл дамнуулж зөөдөг хулгайч сэдэлтэй хотын хүмүүс хөдөөг бүү зорь!
яг тэгсэн байгаа биз шинэ м�##� цуглуулж бгааг нь шууд д�##�имдуулж дөрөөлсөн муухай хөгшин
m#llaj baigaa m#liihaa toog medehgui yu ailiin m#liig 40 50r n niilcheed baihad ooriin bolgood budaad omchloodol baij baih yostoi yu
Энэ эмээ харин ч уужуу ухаантай хүн бна
Надаас 8 ширхэгтэй юмаа аваад найрамд�##�тай амьдарцгаа л даа.
хулгайчид юмаа �##�даад ингэж бичээд гэгээрээрэй
Пөөх ийм сэтгэлтэй ллрууд яасан их юм бэ. Тэгвэл бүх ма лын хулгайч нарт бүх юмаа өөгөөрэй. Үг хэл гэдэг сонин шүү. Чи үгүйрэх болноо.
anhnaasaa ail aimag humuus baij uursdee uchraa olchihguidee, buruu zuruu yum yrij , yaaj adilhan m#lchin humuus baij ynz buriin mungu nehemjilj baij boloh bileedee. buruu zuil hiivel setgel baitugai hohirno shuudee .Unen bsn bol ev eyiig hicheesen bol nutag humuus iim bdald orohgui bailaadaa, huurhii ter nylh ursiin ydaj bodood uchraa olood avahguidee.
учраа олох гээд очихоор хүлээж авахгүй байсым бишүү. м�##�ынх нь им тамгыг өөрчилчихөөд тэнэгтээд байхаар аргаа ядаад цагдаа дуудсан гэж хөгшин хэлж байна ш дэ. гэмт хэрэг ш дэ. бүлэг хулгайн хэрэг. хэрэг хийсэн нь нотлогдсон байна. өмөөрч хамга�##�аад б�##�айраад байх шаардлага �##�га.
энэ хоёр айлын хооронд болсон явд�##� өөрсдөө зохицуулаад л явах асууд�##� байжээ. Аль �##�ь т�##�даа буруутай асууд�##� бнаа. Eр нь хүний м�##�ыг ачаад айлд тавина гэсэн чинь буруу ш дээ. Айл бүхний м�##� өөрсдийн гэсэн тэмдэгтэй бгаа ш дээ. Хөгшин з�##�уу гүй хөгийн асууд�##� гаргаж байдаг нь буруу ш дээ. Хэн хэн нь өөрсдийн хээ м�##�ыг ялгаж аваад л болло ш дээ. Хүний 8 ишигээр ч яадаг бна. Зуд, байг�##�ийн гамшиг болоход 8 байтугай 80 ч үхдэг биздээ. М�##�чидаа ухаантай амьдар. Биe биёдээ хүндэтгэлтэй ханд.МАЛЫН ХУЛГАЙЧ НАР ХУЛГАЙГАА БҮРМӨСӨН ЗОГСОО
ЗА ӨДИИ НАСНЫ ХҮМҮҮС УЧИРАА ОЛЧИХООЧ. ҮЛ ОЙЛГОЛЦСОНЛ ЮМ БАЙНЛЭЭШ ДЭЭ. САНААТАЙ АВААГҮЙ БОЛООДЛ ТЭМЦЭЭД БГАА .
Үхсэн байнга хулгай хийдэг хүмүүс
Шүүн таслах эрхгүй сэтгүүлчид, ард иргэд шүүхийн хараат бус байд�##�д хөндлөнгөөс оролцох утгагүй мэт.
ОДОО ХҮНД МУУ ЮМ БОДООД ЯАХАВДЭЭ ЭНЭ 2 ХҮН Ч ГЭСЭН МАШ ИХ ХОХИРОЛ ҮЗСЭН БИЗДЭЭ СААХАЛТ 2 АЙЛ МИНЬ САЙН МУУ ЮМ БОДОЛГГҮЙ ЭВ НАЙРТАЙ САЙХАН АМЬДАРАРАЙ
Энэ Эрэвгийлхам гуай гомдолгүй гээд найрамдчихв�##� болох гээд байгаа юм биш үү? Энэ хүн л гомдолтой гээд байгаа биз дээ? 8 ишигний хохиролгүй, айлуудын м�##� л нийлсэн юм бнаш дээ, тэрнээс биш хотноос нь машинаар ачаад явчаагүй юм бнаш дээ, хулгайлаагүй гэж давж за�##�дсан болохоор яллаж бгаан бна
Эрүүгийн хэрэг гомдолгүй гэснээр дуу�####�ггүй юмаа
Эрэвгийлхам гуай та гомдолгүй гээд хэлвэл болох гээд байна даа тэгвэл бие чинь зүгээр болно доо
Үгүй л дэ айлын м�##�ыг нийлсэн гээд байгаа ч үнэндээ нийлсэн 56 богыг нь тэмдгийг нь хайчилж арилгаад булсан байж байгаад цагдаад бичлэг зурганд баримт болгоод орчихсон хэрэг л санагдаад байгаа юм да эсвэл чи хамт байсан юм у
харин тийн ялихгүй юманд ямааны гарз гэдэг нь л болоод бна
8 ишиг ч биш 50 гаруй тооны м�##�ын асууд�##�, бүүр будгийг нь өөрчилсөн гэхээр санаатай гэмт хэрэг, тэгээд эхнэр нөхөр бас тэр 80-тай эмгэн хамтарч хийсэн гэхээр бүлэглэн хийсэн үйлдэл, ер нь л хөгшин з�##�уугүй хулгайч гэр бүлийг өмөөрөөд байх юм байхгүй, дараагийн дараагийн хулгайч нарт нялх хүүхэдтэй бол өрөвдүүлж болох юм байна гэсэн сэдэл өгж буй маш буруу жишиг юм шүү.
Гомдолгүй гэсэн ч үйлдлээр нь яллаж бна. Хохирогч бүр гомдолгүй гэхээр ямар ч хэрэг цагаадчихдаггүй юм. Гэмт үйлдэл хийсэн л бол гэмээ үүрэх ёстой хууль цаазат оронд амьдарч бна.
Эхнээсээ энэ хүмүүсийг зураг хөргийн нь гаргаад. Хөдөөний хүмүүс сандраад ойлгуулж чадахгүй байгаа дээр нь дөрөөлөөд өөрийнхөөрөө массыг эогүүлээд. Сэтгүүл зүй гэдэг чинь ийм юм уу? 4 хүүхдээ бодоод зөв амьдрахгүй яасан юм. 1 хүүхэн шүүхийг дураараа хөдөлгөдөг яасан арчаагүй нийгэм бэ. Үнэндээ өөр хүмүүс шүүх хурлын дундуур тэгэж хүүхэдтэйгээ уулзаж чаддаг билүү. Бөөн уянгын х�##�илтай хүүхдээр өрөвдүүлсэн дураараа шүүхийг удирдсан тийм л харагдлаа.
10 аад м�##�аа 20 , 30 болчих байсан , бас явд�##� суудлын зард�##� нь нэмж бичиж өгч түүгээр нь шүүх яллаж дээ
мэдээж хохиролоо бич л гэж байгааш дэ
м�##� хулгайлсан боловч м�##�ыг нь зүсээр нь буцаагаад өгсөн тохиолдолд хорих ялаар бус өөр төрлийн ялаар шийтгэх хэрэгтэй юм байна хууль тогтоогчид үүнийг анхаар.
Хүн хүнтй юмыг �##�даад өрөнд орно. Араас нь явах нь тодорхой. Зариг бол нийгмийн хог шаар юм байна. Эсвэл бүгдээрээ хулгай хийцгээгээд амьдрах пм уу нянбаатараа
М�##�аа сайн м�##�лаа, айлын м�##�тай нийлүүлсэнээс болж ингэж зовж, хохирох гэж. М�##�ынхаа ашиг шимийг та нар л авдаг шүү. Цагдаа муу ажиллажээ. М�##�аа санаатай нийлүүлсэн санамсаргүй нийлсэнийг тогтоож чадсангүй.
56 м�##� хулгайлаад 48-ийг нь цагдаа дуудаж байж авсан бна. 8 нь өөр айлд машинаар зөөж тавьсан. Жинхэнэ хулгайн хэрэг бна.
Өнөрцэцэг үнэхээр мулгуу хүн юм. Сэтгүүлч нэр зүүж яваа хүн ийм тэнэг үйлдэл гаргах нь нийгэмд, хамт олонд, хувь хүнд асар их хохиролтой. Мэдлэггүй сайхан сэтгэл тэнэгийн төрсөн дүү гэж Сэр Жон Дэйвис хэлсэн байдаг. Өнөрцэцэг тэнэгээ барьж дийлэхгүй хүн юмаа.
өөрсдөө ёстой асууд�##�тай гарууд м�##�аа сольж хардаг ч гэх шиг 56нь өөр айлын өөр дээр нь тавиулж харуулсан м�##� юм бн ш дээ өөрсдөө хүнрүү бухцан юм бн тэр айлыг шинийг д�##�имдуулаад энэ аюултай хөгшөөн ш�##� худлаа хохирогчын дүрд тоглоод бгаан
10хонио 50 болгоно гэж яаж болох вэ дээ.Хэн хэн нь хөгшин хүмүүс 1 нутаг усны хүмүүс байж нийлсэн м�##�аа с�##�гаад авсан л юм бна шүү дээ.Нэгнээ дийлэх гэж хэн хэн хохирсон бна даа.Хүн хэлээрээ м�##� хөлөөрөө гэдэг дээ.
М�##�ын хулгай их бага нь хамаагүй шинэ хуулиар заав�##� хорих ял авна.
сайн байцгаана уу. Ээ Тэнгэр минь. тэр Өнөрцэцэг гээч этгээд шиг сэтгүүлч нэртэй шарилжууд л бага байтугай байхгүй байгаасай. Хутгаж бантан хийж баниан болгож өгөх юмаа. Эгүүр минь, тийм л шарилжин сэтгүүлч авчихаж гайгаа лайгаа дуудав. Няхуур байгаарайдаа.
Сэтгүүлч арай л дэндүү �##�даатай бичих юм аа
Hulgailah uildel ni unen l bol yal sonsonoshd!Ih baga geltgui hunii hurungushuudee!80iig hulgailj bj gemt hereg boloh uu?Shiidej chadahgui bol huuli bgd yah yum be?Ali ali taliinh ni tentsvert bdliig ni hangaj medee medeellee hurgeh heregtei!Het neg taliig barij bj (olon niited jigshin zevuutsuulen adluulah ajil hiisneer bie ni muudah,amia horloh gh met)asuudal uusvel yah yum?Unurtsetseg geh setguulch huuhen hariutslagiig ni uureh yum uu?Ar ger nyalh noiton huuhed hend ch bn!Olon tumen uruvdusnuuruu sn bolohgui ni lavtai!Hunii yumiig guvchuulj bhdaa bodohgui yasan yum?Buruutan ni zuvtun boldog buzar niigemdee!Tui chert poberi.....
Ямар хөгийн �####� вэ чи чинь. Тэгээд тэр �##�га болсон 10 эм м�##� байсан бол үржээд 20-30 болчих байсан гэж тооцож нэхэмжлэх боломжтой гэсэн учраас тэрийг бичсэн.
Turuulj duugarsan ni buruutan boldog sonin nigel dee. Ene hund buruu bhgui shdee ug ni
1 ишиг ч бай хүний өмчид х�##�даж авсан бол хулга й хулгайчдыг өөгшүүлж боломгүй
Уг хэргийн улмаас зарцуулсан зардлаа нэхэмжлэх хуулийн за�##�ттай гэхээр зардлаа нэхэмжилсэн, 10 эм м�##� үржээд 20-30 болох байсан гэж Эрэвгийлхам хэлжээ. 50 гэдэг тоо хаана ч �##�га. Тогтож унш, уншсанаа ойлгоо
Үнэн зөвөөр нь л хэлсэн байна шд, өөр яах юм. Сэтгүүлч нэртэй нохдууд гэмгүй хүнийг хохироож байгаагаа мэддэг болов уу, хийсэн нүглээ үүрцгээж дийлэх л юм байх даа.
Үхэхдээ их зовж үхэх янзтай хөгшин өргөдлөө буцаахад л бно ш дээ
Битгий солир зовох хүн нь чи л байх улаан хулгайчуудыг өмөөрснөөрөө хотоос луйвар хийж сурж ирчихээд хөдөөний ард иргэдийг дээрэлхэж байнга хулгай луйвар хийдэг гарууд заа юуу чиний өмөөрөөд байгаа хүмүүс чинь
Энэ авгай ёстой муухай худ�##�ч одоо өөрийгөө их сн хүн богоод эхий цагам тагтаа болгох гэж .Өнөрөө 2авгайг эвлүүлэх гэхээр энэавгай Даариймаа гуайлуу гомдолтой гээд дайраад байсан.Та настай хөгшин хүн байжхудлаа ярина мөн бэр нь бас худлаа хэлнэ харах царайнаас хүйтэн царайтай б�##�ар муухай хүн гүтгэж эд бахас хангаж бгаа шулмас авгай бас лам хүний авгай ийм муухай байж болох уу Өнөрөөта2-ыг эвлэрч болдоггүй юмуу гэж өчнөө хэлсэн .өөрөө их юм хуцаж байсан өнөрөөгийн лайвыг хараарай шулам авгай минь .
Чи улаан хулгайчийг өмөөрөөд сууж байхаас хажуудаа аваачаад сар л амьдруул ямар хүмүүс гэдэг нь амархан танигдана
Бэр чинь хүртэл өөрийг чинь байсаар байт�##� хот явсан гэж мэдүүлдэг нь ямар учиртай юм
Хөдөөний м�##�чдад 1ишиг ч байсан маш их хөдөлмөр шүү дээ....будаг шунхыг нь өөрчилнө гэдэг чинь санаатай үйлдэл биздээ
Hulgailsan bn 8 n ishig bish 56 n M#l bn shu de setguulj Eneree dandaa ymnii ujiriin olohgui sewj baih ym lamhai nartai uulzsan baitcaalt awaad baisan Ted tcagdaa hamaagui humuusd ym yrij bolohgui gesen gd baihad egjiin duu geed l yriulaad bsn boldog ymu shuuhiin urduur orj uridjilaad yriad zarlaad ywah yr n medehgui ym bi
Худлаа мэдээлэл байна.Наад эрэвгийлхам чинь маш гомдолтой төлж өгсөнч гомдолтой гээд улаан нүүрээрээ тэр прокурор шиг дайраад байсандаа.ингэж хэлэх рүн биш байсан.Өсөрхөг аймаар эмгэн бна лээ
Худлаа гуйвуулаад гүтгэсэн байна лээ штээ..хөөрхий нялх хүүхэдтэй хүнийг..Тэгж хэл гэж хэлүүлсэн аймаар
М�##� нөхөн үрждэг �##�дагдсан боломж гэж тооцож болно ш дээ хөдөөний хүмүүсийн амьдр�##�д м�##�ын хулгайч нар маш их хохирол учруулдаг шүү хулгайч бол хулгайч зохих ялаа л авах ёстой үр хүүхдээрээ түрүү бариж ял завшиж болохгүй шүү
Ийм шун�##�тай байж болохгүйээ эмээ минь тэнэг хүнд юм яриж байгаа бишдээ
Зсссс
Хулгай хийсэн нь зөвдөөд хохирсон тонуулсан нь зөвддөг ямар муухай жишиг болж байнаа,! Хулгай л бол хулгай хууль шударга тэгш үйлчлэх ёстой
2 т�##�цаад �##��##�цахнээ. Юмыг хар эсвэл цагаан л гэж хардаг юм уу. Хохирогч хулгайч л гэж харна. Хулгай хийх зөв зүйл биш. Гэхдээ монголчууд бүгд л хулгайч шд. Дээр дооргүй. Хамгийн эхэнд энэ айл м�##� нь өөр айлын м�##�тай нийлж байхад хаана байв? М�##�аа хараагүй гэсэн үг. Хариуцлагагүй байсан, тэгээд өрөөлөөс хариуцлага нэхэх. 2т нөгөө айл өөрийн м�##�д олон тооны м�##� нэмэгдээд байхад мэдэхгүй байна гэж байхгүй, мэдсээр байж өөрийн м�##� болгоод будчихсан. Энэ бол маргаангүй хулгай. Мэдсээр байж авсан шийтгэлээ хүлээх ёстой. 3т цагдаа... хохирогч айлтай ямар нэг хамаар�##�тай гэж сэжиглэхээр 2 айл ярилцаад шийдчих зүйлийг улсын хэмжээний хэрэг болгосон. Өсөж үржих байсан гээд нэмээд нэхэмжлүүлсэн. За тэр нь яахав гэхэд бүтэн жилийн хугацаанд 10хан м�##�ын асуудлыг шийдчихэж чадаагүй, зүгээр зөнд нь хаяад ийм том асууд�##� үүсгэсэн. Ер нь бодоход цагдаа нар хэзээ ингэж сайн хэрэг үүсгэж баривчилдаг байлаа?? Хотод бол 2 саяын м�##� байтугай 5 саяын утас �##�дахад хулгайчыг нь мэдсээр байж тоодоггүй д биз дээ. Хотын хулгайч утас хулгайлсан гээд ял авахыг харж байгаагүй л юм байна.
Аан бас нэг юм. Бүлэглэн хулгай гэж үзсэн юм бол бүгдийг нь барих нь яасын. 80 эмгэн ч хуулийн өмнө хариуцлага хүлээнэ биз дээ. Логикоор бодоход цагдаа нь 80 эмгэнийг бариад явб�##� үхэж гай болно гэж бодоод үлдээсэн. Хүн чанараар үлдээсэн бол хажууд нь бүлтэлзээд байгаа хүүхэдтэй хөхүүл эхийг бүтэн сар барьж хорих уу? Эндээс цагдаа гэж хүн бусад хүнийг хүн гэж үздэггүй, хүн чанаргүй, ажлаа хийдэггүй, з�##�хуу, нийгмийн хог шаар гэж харагдаж байна даа. Шүүх бол угаасаа хуулиараа л гээд �##�хаа цохино. Иргэнийг, амьдр�##�ыг нь бодно гэж байхгүй. Дээр нь байдаг мөнгөтэй хэддээ адлуулчаад уураа маниустаа гаргана. За тэгээд прокурорууд бол бүүр замаа �##�дсан, цагдаагаасаа хэд дахин дор, хувийн араншингаа ажилтайгаа хольдог, бүх хүнтэй дээрэнгүй харьцдаг тийм л хүн дүрстнүүд. Бүгд гэхгүй ч дийлэнх нь хүн гэх дүрс л байгаагаас доторх нь ялзарсан б�##�иар амьтад.
Юм 2 т�##�тай гэж
Энэ чинь 3 дахь шүүх хур�##� нь болсон юм баына ш дээ. Анхны шүүх хурлаар хөл хорио тогтоож явах эрхийг нь хязгаарлан хил тогтоож өгч байхад нагөө хулгайч 3 давж за�##�даад Хорих ял авсан юм байна. Одоо анхан шатанд буцаад очсон . Буцаад эргэж шийдэгдэхдээ БҮЛЭГ ХУЛГАЙ гэдэг зүйл ангиар орж ирнэ. Ял бүр хүндрээд Цэнхэр дэлт эмгэн өөрөө ял эдлэх магадл�##�тай. М�##�ын хулгайн хуулийн өөрөө маш өнлөр чанга ялтай хууль болсон. 1 ишиг авсан ч доод т�##� нь 2 жилийн хорих ялтай за�##�ттай.
Хөгшин зөв сайхан ,ярисан байна. Нутаг нутагт ийм хавь ойрынхоныхоо м�##�ыг янзлаад байдаг нэг айл байдаг. Бусад м�##�аа эднийд �##�дсан айлч бий. Ингэж шийтгэвэл дараа нь нэг хэсэг м�##�ын хулгай зогсдог.
Сэтгүүлч Өнөрцэцэг арай дэндэж байна. Улс монголыг хэл ам хэрүүл цуугаанаар түйвээж т�##�цуулан бутрааж байна. Хэт сэргэлийн хөөрөл мөнгөөр асуудлуудад хандаж байна.