Нийгмийн
Айлын хашаа, байшин, гэр, машин урссан дуудлага мэдээлэл иржээ

Нийслэлд орсон аадар борооны улмаас Нийслэлийн Онцгой байдлын газарт 21:00 цагийн байдлаар үер, усны нийт 38 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.
Үүнээс Баянзүрх дүүрэгт /32 дуудлага/ 11, 17, 28, 27, 22, 21, 29, 32 дугаар хороонд, Сүхбаатар дүүрэгт /6 дуудлага/ 16, 20 хороонд айлын хашаа, байшин, гэр, машин урссан дуудлага мэдээлэл ирсэн.
Дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.