Нийгмийн
Увсад гурван хүүхэд аянганд цохиулж, хоёр нь амиа алджээ

Увс аймагт 3 хүүхэд аянганд цохиулж, 11, 12 настай хоёр хүүхэд нь амиа алдсан байна.
Тодруулбал, "Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багийн “Бага-Улиас” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 24 км, сумын төвөөс баруун хойд зүгт 7 км/-т наймдугаар сарын 5-ны 22:00 цагийн орчимд бага зэргийн бороо орсны улмаас гурван хүүхэд аянгад цохиулсан тухай мэдээллийг 23:58 цагт хүлээн авсан байна.
Сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнуудыг 23:00 цагт очход гэрийнхээ гадаа байсан 14 настай, эрэгтэй Э түлэгдсэн байдалтай ухаантай. 12 настай, эмэгтэй Э, 11 настай, эмэгтэй М нар нас барсан байсан аж.
Э-д эмнэлгийн анхны тусламж үзүүлж аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэж хүргэсэн байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.