Нийгмийн

УБЦТС: 508 хэрэглэгчийн цахилгаан хэрэглээ сэргээгүй байна

Улаанбаатар хотод өчигдөр /2023.08.05/ 19.30 цагийн үед орсон усархаг, аадар бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жамсран уулын баруун тал руу уруйн үер бууж, 4 хүний амь нас эрсдэж, олон тооны айл өрх, аж ахуйн нэгжүүд хор хохирол амсаад байгаа билээ.

Үерийн гамшгийн хор уршгийг арилгах, авто замыг чөлөөлөх, нэрвэгдэгсдэд шаардлагатай тусламж үзүүлэхээр нийслэлийн онцгой байдлын газар, мэргэжлийн ангиуд шуурхай ажилласаар байна.

Үерийн гамшгаас улбаалан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 10 кВ-ын дөрвөн фидерийн 143 дэд өртөө, түүнд холбогдсон 6926 хэрэглэгчийн цахилгаан хангамж тасалдсанаас 136 дэд өртөө, 6338 хэрэглэгчийн 10/0.4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд үзлэг хийж, хүчдэлд залгаж сэргээсэн.

22.00 цагийн байдлаар 7 дэд өртөө, 508 хэрэглэгчийн хэрэглээ сэргээгүй байна.

Усанд автсан дэд өртөөнүүдийн усыг соруулах, гэмтсэн, хазайсан тулгууруудыг шинэчлэх, хүчитгэх, бусад эд анги, тоолуурын нэгдсэн хайрцгуудад үзлэг, засвар хийж, сэргээн босгох ажлыг УБЦТС ТӨХК-ийн шуурхай ажиллагааны 78 ажилтан, 20 машин механизмтай баг бүрэлдэхүүн гүйцэтгэж байгаа аж.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button