НийгмийнНИЙГЭМ

Бямба гарагт “Мөөг фестиваль” болно

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг сонин содон арга хэмжээний нэг болох “Мөөгний баяр″ энэ сарын 12‑нд буюу энэ бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохиогдоно.

Энэхүү арга хэмжээг ШУА‑ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ургамлын ангилалзүй, филогенетикийн лабораторын эрдэм шинжилгээний ажилтан Г.Бүрэнбаатар гурав дахь жилдээ зохион байгуулж буй аж. Мөөгний талаар мэргэжлийн судлаачдын тайлбар мэдээллийг өгч байгалийн болон таримал мөөгийг харьцуулан мөөгийг танин мэдүүлэх зорилготой.

 Мөн мөөгний баярт очсоноор:

  • Хэрхэн‚ яаж өрхийн хэрэгцээний мөөгөө ургуулах орчныг бүрдүүлэх‚ ямар хэрэгсэл‚ тоног төхөөрөмж хэрэг болох талаар
  • Хус модны тайрдас ургуулсан мөөгнөөс жишээ аван таримал мөөг яаж модны тайрдас дээр ургаж байгааг
  • Мөөгний ач холбогдол болон бидний тариалж буй мөөгний хоол хүнс‚ шим тэжээлийн талаарх ач холбогдол
  • Өөрсдийн түүсэн мөөгөө авч очин хортой хоргүй‚ тэжээллэг тэжээллэг бус гэх мэтээр ялгуулан зөвлөмж мэдээлэл авах
  • Олон төрлийн мөөгийг дэргэдээс нь харж танин мэдэх юм.

Түүнчлэн мөөг фестивалийн хүрээнд энэ сарын 11-ны өдөр “Мөөг судлал” буюу “Mysology” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын хамтран зохион байгуулагч Жилины Хөдөө аж ахуйн их сургуулийн төлөөлөгч Мөөгний хэрэглээ‚ нөөц судлалын түлхүүр лабораторийн профессор Tu Liguer‚ Bao Haiying нар энэ сарын хоёрны өдөр монголд ирсэн байна.

Ц.ДАВААСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button