Гадаад мэдээДЭЛХИЙ

Хавай: Түймэрт амиа алдагсдын тоо 36 болж нэмэгдлээ

Хавайд наймдугаар сард гал түймрийн эрсдэл дунджаас дээгүүр байна хэмээн албаны эх сурувалжууд таамаглаж байна. Эл эрсдэл ойрын дөрвөн сард хэвээр байна хэмээн Үндэсний агентлаг хоорондын гал түймрийн төв мэдээллээ.

Түймэр гарч буй Мауи арлын ихэнх хэсэгт дунд зэргийн ган гачигтай байгаа талаар АНУ-ын Гангийн хяналтын газраас мэдээлсэн юм. Дора хар салхи намжаагүй байгаа тул түймрийн тархалт ч зогсоогүй байгаа билээ.


НЭМЭЛТ: 16.40 ЦАГ

-Амиа алдагсдын тоо 36-д хүрлээ-

Өнөөдөр өглөөний байдлаар амиа алдсан иргэдийн тоо зургаа байсан билээ. Тэгвэл манай улсын бүсийн цагаар Мауи мужид гарч буй галт түймрийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 36-д хүрсэн хэмээн мужийн хэвлэлийн байгууллагаас мэдээллээ.

Гал унтраах ажил үргэлжилсээр байна. Лахайна дахь түймрийн улмаас нас барагсдын тоо дахин өсөх төлөвтэй байгаа юм. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.


НЭМЭЛТ: 16.10 ЦАГ

-11 мянган иргэн нисжээ-

An aerial view of damaged areas amidst wildfires in Maui, Hawaii, on August 9, 2023, in this screenshot taken from a social media video.

Мауигаас 11 гаруй мянган иргэн онгоцоор ниссэн хэмээн Хавайн Тээврийн газрын дарга Эд Сниффен мэдээллээ.

Аялагчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлсээр байгаа юм. Ингэхдээ оршин суугч бус хүмүүсийг арлыг яаралтайгаар орхихыг анхааруулж байгаа билээ. Гэсэн хэдий ч зарим хурдны замыг хаасан явдал нь нисэх онгоцны буудлыг зориход хүндрэл үүсгэж байгаа юм.

Өглөөний нислэгээр зорчихоор нисэх онгоцны буудалд 600 орчим хүн хонох тооцоотой байгаа ажээ. Маргаашийн нислэгээр дунджаар 1500 орчим хүн зорчих юм байна.


НЭМЭЛТ: 15.40 ЦАГ

-Мауи мужид гал түймрийг унтраахаар 150 мянган галлон ус асгалаа-

Хавайн Батлан хамгаалах яамны туслах генерал Кеннет С.Хара хэвлэлийн бага хурлын үеэр гал унтраахаар 150 мянган галлон ус асгасан хэмээн мэдээлэв.

Төрийн департаментын ажилтнууд үүрэн холбооны тасалдал үүссэн арал даяар харилцаа холбоог сэргээх, ус түгээх хүчин чармайлтад тусалж байгаа юм. Мөн эвдэрч сүйдсэн, цэвэрлэх, түр орон сууц зэрэг сэргээн босгох ажилд холбооны тусламж хэрэгтэй болно гэдгийг дахин мэдэгдэв.


НЭМЭЛТ: 13.30 ЦАГ

-Түүхэн дурсгалт газар сүйдэв-

Лахайна дахь түүхэн чухал дурсгалт газрууд сүйдсэнийг хиймэл дагуулаас авсан зургуудыг харьцуулав.

BEFORE - A satellite image shows an overview of Lahaina, Maui County, in Hawaii on June 25, 2023.
AFTER - A satellite image shows an overview of wildfires in Lahaina, Maui County, in Hawaii on August 9, 2023.

НЭМЭЛТ: 13.00 ЦАГ

-Лахайна, Пулехуд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна-

Албаны хүмүүс Лахайна, Пулехуд буй жуулчдыг яаралтай тус арлыг орхихыг зөвлөж байна.

Тэднийг автобусаар нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Өнөөдөр үдээс хойш Каанапали дахь Шератон амралтын газарт байрлах зочдыг Кахулуй нисэх онгоцны буудал руу хүргэх юм.

Тус бүр 49 хүний багтаамжтай Мауи мужийн таван автобус, тус бүр нь 50 хүний багтаамжтай аяллын автобусаар тээвэрлэж байна. Зорчигчдыг зөвөрөлөх нислэгийн суудал бэлэн болжээ.

Мөн Баруун Мауигийн цахилгаан тасарсан бөгөөд суурин болон гар утасны үйлчилгээ байхгүй хэвээр байна. Гал сөнөөгчид Пулеху болон хөдөөгийн нутаг дэвсгэрт гарсан түймрийг унтрааж байгаа юм.


НЭМЭЛТ: 12.10 ЦАГ

-Хавайд амьдрах байр хүрэлцэхгүй байна-

Хавайн амбан захирагч Ж.Грин хэлэхдээ "Мауи дахь ширүүн түймрийн эсрэг яаралтай хариу арга хэмжээ авах хорогдох байр хэдхэн хоногийн дотор бэлэн болсон ч удаан хугацаагаар амьдрахад хамгаалах байр хүрэлцэхгүй байна" гэлээ.

Мөн жуулчдыг Мауид зорчихгүй байхыг анхааруулж, тус аралд гацсан жуулчдыг тээвэрлэхээр зохион байгуулалтад ороод байна. Эцсийн байдлаар хэчнээн хүнд орон сууц хэрэг болохыг тооцоолж дуусаагүй бөгөөд сэргээн босголтын ажил эхлэх хүртэл иргэдийг зочид буудал болон бусад амрах газруудад амьдруулах юм байна.


НЭМЭЛТ: 11:50 ЦАГ

-Хавай Ерөнхийлөгчөөс онц байдал зарлахыг хүслээ-

Хавай муж ерөнхийлөгч Жо Байденаас онц байдал зарлахыг хүсэж байгаа гэдгээ амбан захирагч Жош Грин мэдэгдэв. Тэрбээр "Хамгийн түрүүнд аюулгүй байдал чухал. Улсын гал сөнөөгчдийн нэмэлт нөөцийг хүссэн хүсэлтээ явуулсан. Бид хэдийн онц байдал зарлаад байна. Ерөнхийлөгч энэ агуулгаар тушаал гаргах байх. Хэр их хохирол учруулснаас хамаарч эл шийдвэрийг гаргах байх" хэмээлээ.


НЭМЭЛТ: 11.30 ЦАГ

-Лахайнагийн түймэрт 271 барилга шатжээ-

Лахайна хотод түймрийн улмаас 271 барилга байшин шатсан байна. "АНУ"-ын Иргэний агаарын эргүүл болон Мауи гал түймрийн албаныхан эл мэдээллийг өгсөн юм.

Лахайна, Дапкрай, Пудехугийн түймэрт ямар нэгэн мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй бөгөөд хүмүүсийг дахин нүүлгэн шилжүүлээгүй байна.

Мауигийн 100 орчим гал сөнөөгч цаг наргүй ажиллаж байгаа гэдгийг албаныхан онцлов. Одоогоор Лахайна орчмын түймрийг унтрааж байгаа ажээ. Мөн Хонолулугаас нэмэлтээр 20 гал сөнөөгч болон ослын менежментийн багийг авах хүсэлтээ явуулжээ.

Түүнчлэн АНУ-ын эргийн хамгаалалтын алба болон Тэнгисийн цэргийн хүчний гурван нисдэг тэрэг баруун Мауи эргийн дагуу эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байгаа юм.


НЭМЭЛТ: 10.25 ЦАГ

-Хүнд өвчтэй долоон иргэнийг Оаху руу шилжүүлэв-

Мауи Мемориал анагаах ухааны төв арал дээр гарсан түймрийн улмаас хүнд бэртсэн таван өвчтөнг эмчилж байгаа гэдгээ мэдээлэв. Мөн өнгөрсөн шөнөөс хойш долоон өвчтнийг Оаху руу шилжүүлжээ.

Галын улмаас буртсан бусад өвчтнүүдийг эмчилж, хөнгөн бэртэлтэй иргэдийг эмнэлгээс гаргасан байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний эрэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор цаашид эмнэлгийн байгууллага хэрхэн ажиллах ёстойгоо төлөвлөх хэрэгтэй байгаа аж.

Бусад эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарч, тусламж үйлчилгээг цаг тухайд нь хүргэхээр ажиллаж байгаа юм.


НЭМЭЛТ: 09.20 ЦАГ

-Арал дээр дахин хоёр шинэ түймэр гарлаа-

Хавайн арлын захирагч Митч Ротын албан тушаалтнууд тус мужийг хамарч байгаа хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгаа энэ үед дахин хоёр шинэ ойн түймэр гарчээ.

Яаралтай багийнхан шинэ түймэр гарсан даруйд шуурхай ажиллаж байгаа гэдгийг Рот фейсбүүк хаягаараа мэдээлэв. Тодруулбал, Мауна Кеа наран шарлагын газар болон Кохала ранчийн доод хэсэг түймрийн аюултай нөхцөл байдалтай байгаа юм.


НЭМЭЛТ: 08.55 ЦАГ

-Ойрын хугацаанд бага хэмжээний бороо орно-

Хонолулу дахь Үндэсний цаг уурын албаны цаг уурч Иан Моррисоны хэлснээр Хавайд мягмар гарагт эхэлсэн салхи 60-80 миль/цаг хүртэл ширүүссэн гэв.

Тэрбээр "Шуурганы хурд багасаж, 50 миль/цаг хүрсэн. Салхины сэрэмжлүүлэг орон нутгийн цагаар 18.00 цаг хүртэл үргэлжилнэ. 24 цагийн дотор салхины эрч суларч, баасан гараг гэхэд 10-20 миль/цагийн хурдтай болно. Ширүүснэ хэмээн тооцоход 30 миль/цагаас хэтрэхгүй" гэсэн юм.

Гэвч салхины хурд буурна гэдэг нь түймэр арилна гэсэн үг биш гэдгийг анхаарууллаа.


НЭМЭЛТ: 08.40 ЦАГ

-Түр хоргодох хамгаалах байранд 2100 иргэн байрласан бөгөөд 12400 оршин суугчид цахилгаан өгөхөөр ажиллаж байна-

Мягмар гарагт эхэлсэн түймрийн улмаас дөрвөн байршлын түр хорогдох байранд одоогийн байдлаар 2100 иргэн байгаа ажээ. Хорогдох байранд муудахгүй хүнс, савласан ус, эрүүл ахуйн хэрэгсэл болон хөнжил, хувцсаар хангасан байна.

Одоогоор Лахайна, Пулеху болон Апкандри хотуудад гарсан түймрийг унтраасан ч хамрах хүрээ их байгаа нь ажилчдыг олон цагаар ажиллахад хүргэж байгаа гэдгийг албаныхан мэдээллээ.

Мөн Баруун Мауи орчмын оршин суугчдын цахилгааныг сэргээхээр ажиллаж байгаа ажээ. Одоогоор 12400 орчим оршин суугчийн цахилгааныг холбохоор ажиллаж байгаа аж. Сэргээн босголтын ажилд туслахын тулд Оахугаас нэмэлт тусламж очсон байна.


НЭМЭЛТ: 08.00 ЦАГ

-Түймрийн улмаас 6 хүн нас баржээ-

Хавайд гарсан түймрийн улмаас урьдчилсан тооцооллоор зургаан хүн амиа алдсан хэмээн мужийн захирагч Ричард Биссен Жр мэдэгдэв.

Эрэн хайх аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа бөгөөд цаашид амиа алдсан иргэдийн тоо нэмэгдэж болзошгүйг анхааруулсан юм. Аврах багийнхан өнөөдөр өглөөний 08.00 цагийн байдлаар шархадсан зургаан иргэнийг аварснаас гурав нь түлэгдэлтэй байгаа ажээ. Түүнчлэн угаарт хордсон иргэдийг тоог эцэслээгүй байгаа юм.

Хохирлын хэмжээг эцэслэн тогтоох боломжгүй гэдгийг мужийн захирагч мэдэгдлээ. Түймрийн дйилэнх хэсгийг одоог хүртэл унтрааж чадаагүй байгаа юм.


НЭМЭЛТ: 01.20 ЦАГ

-Мауи руу аялал хийхийг хориглолоо-

Одоогор тус арлын нисэх онгоцны буудалд 2000 орчим хүнийг байлган, хамгаалж байгаа юм. Хавайн Тээврийн газраас Лахайна болон орон нутагт ой хээрийн түймэр үргэлжилсээр байгаа тул аюулгүй байдлын үүднээс агаарын тээврийн компаниудтай хамтран ажиллаж байгаа ажээ. Тиймээс шаардлагагүйгээр тус арлыг зорин зорчихыг хориглоод байгаа юм.Одоогоор 13 нислэг цуцлагдсан байна. Түймрийн утааны улмаас онгоц нисэх боломжгүй тул иргэдийн нислэгийг цуцалжээ.


НЭМЭЛТ: 00.40 ЦАГ

-Цагаан ордон: Ж.Байден Хавайн түймрийн мэдээлэлтэй танилцаж байгаа-

Ерөнхийлөгч Жо Байден Хавай дахь ой хээрийн түймрийг ажиглаж байгаа хэмээн Цагаан ордны албаны хүмүүс мэдээллээ.

Цагаан ордон мужийн болон орон нутгийн албаны хүмүүстэй холбоо тогтоосон гэж тодотгон мэдээлсэн байна. Аралд туслахын тулд холбооны нэмэлт тусламж илгээх талаарх мэдээлэл одоогоор тодорхой болоогүй байгаа юм.


НЭМЭЛТ: 00.15 ЦАГ

-Түймрийн улмаас зам, талбайг хаав-

This photo provided by County of Maui shows fire and smoke filling the sky from wildfires in Maui, Hawaii on Tuesday.

Мауид болж буй түймрийн улмаас зам талбайг хааж байгаагаа эрх баригчид зарлалаа. Түймэр одоогоор унтраагүй тул эл шийдвэрийг гаргажээ.

Ингэхдээ Лахайна хот болон Баруун Мауигийн бүх замын хөдөлгөөнийг хязгаарласан байна. Зөвхөн Онцгой байдлын ажилтнууд нэвтрэх боломжтой ажээ. Харин нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Лахайна хоттын хүн ам 13 орчим мянга билээ.


НЭМЭЛТ: 23.00 ЦАГ

-Хар салхины хурд аажмаар буух төлөвтэй байна-

Дора хар салхины хурд аажмаар бууж, баруун тийш нүүх төлөвтэй байна хэмээн Хавайн цаг уур судлалын хүрээлэнгээс мэдээлэв. Тус байгууллагаас "Хүчтэй салхи, чийгшил багатай байгаа нь гал түймрийг аюултай болгох нөхцөл байдлыг бий болгож байна" хэмээжээ. Пүрэв гараг гэхэд арлын салхины хэмжээ хэвийн хэмжээндээ очно хэмээн таамаглаж байгаа юм.


НЭМЭЛТ: 22.25 ЦАГ

-2000 жуулчин нисэх онгоцны буудалд гацжээ-

Buildings are seen on fire in Lahaina, Maui, on Wednesday.

Тус арлын гурван хэсэгт гарсан түймэр унтраагүй бөгөөд идэвхтэй хэвээр байгаа юм. Үүний улмаас тус арлын нисэх онгоцны буудалд 2000 орчим жуулчин очих газаргүй болж, гацжээ. Арал дахь албан тушаалтнуудын мэдээлснээр уг түймэр нь Мауигийн түүхэнд урд хожид байгаагүй гамшиг тохиолдож байгаа гэдгийг онцлон дурдсан юм.

Ой хээрийн түймэр хяналтаас гарсан тул Хавайн үндэсний цэргүүд гишүүд тус арал дээр үүрэг гүйцэтгэхээр очсон байна.


НЭМЭЛТ: 21.40 ЦАГ

-Өмнөд хэсгийн иргэдийг ч нүүлгэн шилжүүлэхээр боллоо-

Flames are seen at the intersection of Hokiokio Place and Lahaina Bypass in Maui, Hawaii, on Tuesday night.

Мауигийн өмнөд хэсгийн иргэдийг ч нүүлгэн шилжүүлэх яаралтай тушаал гарлаа. Тус арлын Онцгой байдлын газрын Харилцаа холбооны ахлах ажилтан Махина Мартин "Одоогийн байдлаар баруун болон өмнөд Мауигийн хэд хэдэн хэсэгт яаралтай хамгаалах байрууд нээлттэй байна. Гэвч гал түймрийн улмаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад эдгээр байранд байгаа иргэдийг ч нүүлгэн шилжүүлэхээс аргагүйд хүрч байна. Одоогоор энэ хэсгийн 250 хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Бусад хэсгийн иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж байна" гэлээ.

Нүүлгэн шилжүүлэлтийн улмаас тус арлын хэд хэдэн сургууль үүдээ бариад байна.


НЭМЭЛТ: 21.00 ЦАГ

-12 хүн далай руу үсэрч түймрээс аврагдав-

Мужид гарч буй ой хээрийн түймрийн улмаас амьд үлдэх гэсэн иргэд далай руу үсэрч байгаа ажээ. Одоогоор 12 иргэн ийнхүү амь аврагдсан байна. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар далай руу үсэрсэн иргэдийг аварсан бөгөөд аюулгүй газар руу зөөвөрлөжээ.

Түүнчлэн 14114 хэрэглэгч буюу тус мужийн нийт иргэдийн 20 орчим хувь нь цахилгаангүй болсон байна. Үүний улмаас 911-ийн үйлчилгээ зогсонги байдалд байгаа бөгөөд харилцаа холбооны асуудал хамгийн ихээр тулгараад байгаа аж.

Одоогоор тус арлын гурван хэсэгт түймэр гарч байгаа юм. Нэг нь амралтын газар, зочид буудал, орон сууцны байшин, бизнесийг хослуулсан Мауигийн баруун талын дүүрэгт буй.


-Хавайн өмнөд хэсгийн арлаас иргэдийг нүүлгэн шилжүүлж байна-

Smoke blows across the slope of Haleakala volcano on Maui, Hawaii, as a fire burns in Maui's upcountry region on Tuesday.

Номхон далайн Дора хар салхины улмаас Хавайн томоохон арал болох Мауи даяар нүүлгэн шилжүүлэх онц байдал үргэлжилж байна. Мягмар гарагийн орой Хонолулугаас баруун өмнө зүгт 740 милийн зайд 130 миль/цагийн хүчтэй салхитай IV зэрэглэлийн хүчтэй хар салхи тус арлыг чиглэсэн юм.

Улмаар тус арал дээр хоёр том түймэр гарсан хэмээн албаныхан мэдээлсэн юм. Одоогийн байдлаар 1000 орчим акр газар түймэр гарсан байна. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ажээ.

Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар салхины чиглэл тогтворгүй байгаа хийгээд агаарын чийгшил буурч байгаа гэх мэт асуудлуудаас болж түймрийн замыг тодорхойлоход хүндрэл учирч байгаа гэдгийг дурдсан юм.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button