
Таванбогд уул руу тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байхаар гаргасан БОАЖ-ын яамны шийдвэр хэрэгжихгүй байна.
Тодруулбал, Их Ойгор, Шивээтхайрханы байгаль хамгаалагчийн хяналтын постоос цааш тээврийн хэрэгслээр нэвтрэхийг 2023 оны наймдугаар сарын 01-нээс тодорхойгүй хугацаагаар хориглосон шийдвэрийг БОАЖЯ-наас гаргасан билээ.
Эл шийдвэр нь гадна, дотны аялагчид тухайн бүсээс цааш морь болон тэмээгээр зорчуулж, сүрлэг алтайн уулсын байгалийн гоо үзэмжийг онгон хэвээр нь авч хадгалан хойч үедээ өвлүүлэхэд чухал хэмээгдэж байв.
Гэвч бодит нөхцөл байдал дээр шийдвэр хэрэгжихгүй, том жижиг автомшинууд очсоор байгаад орон нутгийн иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа аж.

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хаха дээр байгаа хулгайч луйварчдын үгэнд орох гөлөг ч олдохгүй болсон цаг
Оркуудад төрийн төмөр нүүрээр ойлгуулахгүй бол ойлгохгүй ээ...
Олон жил аялал жуулчлал хөгжүүлж, улс орныхоо э/з-г өөд нь татна гэвэл байгаль орчныхоо хамгаалалтыг сайжруулах ёстой шүүдээ. Гадаад орнууд бүгдээрээ машин оруулах тодорхой хязгаарлалт тавьдаг шүүдээ. Тэрнээс манайхан шиг бараг л гэртээ машинтай орох шахдаг нур,гол руу машинтайгаа шахаад л ордог бас л эвгүй гарууд шүүдээ.