СПОРТ
Эмэгтэй шигшээ баг Азийн цомын тэмцээнд анх удаа тоглоно

Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах 2-р зиндааны тэмцээн буюу "FIBA Women’s Asia Cup Division B" энэ сарын 13-аас 19-ний хооронд Тайландын Бангкок хотод болно.
Эл тэмцээнд Монголын эмэгтэй шигшээ баг анх удаа оролцох юм байна. Тэмцээний оноолт:
- А хэсэг: Индонез, Иран, Малайз, Монгол
- В хэсэг: Казахстан, Йордан, Тайланд, Шри Ланка
Өсвөрийн Азийн аваргад оролцсон бүрэлдэхүүнээс Н.Нандинхүсэл, Б.Болор-Эрдэнэ нар үндсэн шигшээ багт багтсан. Мөн 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн Б.Ариунцэцэг, О.Хулан, М.Цэрэнлхам тэргүүтэй тоглогчид үндсэн шигшээ багт тоглоно.
У.УЯН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bagaar n chaaya hed uu