
Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын 20 дугаар хуралдаан өчигдөр /2023.08.14/ болжээ.
Хуралдаанаараа Мандал сумын 14 өрхийн 30 иргэний амь насыг үерээс аварч хамгаалаад өөрөө амь эрсэдсэн талийгаач Л.Даваажаргалын ар гэрт нэг удаагийн тэтгэмж олгох тухай асуудлыг хэлэлцсэн байна.
Улмаар энэ оны төсөвтөө тодотгол хийж, талийгаачийн ар гэрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550 мянган төгрөгийг 60 сараар бодож 33 сая төгрөг эхний элжинд олгохоор шийдвэрлэсэн байна. Үлдэгдлийг нь ирэх оны төсөвт суулгаж байгаад олгохоор болжээ. Мөн бусдыг амийг аврах ажилд оролцож явахдаа унаж байгаад осолдсон тээврийн хэрэгслийнх нь үнэлгээг хийлгэж байгаа аж.
"Хүний алтан амийг эд мөнгөөр үнэлж болохгүй. Гэхдээ нутгийн удирдлагын зүгээс ар гэрт нь жаахан ч атугай нэмэр болох үүднээс ийм шийдвэр гаргалаа" гэдгийг Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэг онцлон хэллээ.
Түүнчлэн:
- Сумын 2023 оны төсөвт тодотгол хийх тухай
- Суманд 2024 онд аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл арга хэмжээний саналын тухай
- “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө”-ний эцсийн шатны төлөвлөлтийн тайлангийн тухай
- Газрын зориулалт өөрчлөх болон суурьшлын бүсийн тэг гортигийг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сум нь ч яах вэ, бас болж л байна! Тэгэхдээ улсаас ядаж 2 өрөө байр өгдөггүй юм уу? Үерт амиа алдсан хүмүүсийн ар гэрт 2 өрөө байр өгөөд байгаа биз дээ! Хөөрхий дөө! Бурханы оронд төрөх болтугай!
uu harin tn
bj bgad uyert ungursun humuust 2 uruu bair ugluu gee biz dee 30 hunii ami avraad ungursun hund 4 uruu baisnch yadgiin
харин тийм яг тэгэж бодож уншлаа, бусдын төлөө, өчнөөн хүний амь авраад өөрөө өнгөрчээ хөөрхий, улс төржих гэсэнгүй, гэхдээ хэнтийн хүн байсан бол гэж бодогдож л байна
Сумын засаг дарга нь хүнлэг, ухаалаг хүн байна. Үйлс нь дэлгэрэх болтугай.
Бага ч гэсэн сэтгэл юм даа МонголУлсын Баатар цол олгомоор л юм байна Гучин хүний амь аварсан юм чинь
Улсын баатар цол олгох хэрэгтэй
зөв зөв
Болж байна.Ингээд бодитоор туслах л чухал.Тэр баатар цол олго гээд байгаа хүмүүс ар гэрт нь бодиот тусламж хэрэгтэй гэдгийг бас ойлгочихвол зүгээр байна
Нэрийг нь мөнхжүүлэх !!!
Yu gesen vg ve ajilaa hij bgaad ami ersedsen hvnii ulsaas ar gert n olgodog mungun tetgemj l bnshdee. Baatarlag sain vils hiisen taliigchid aav n vgvi bolson ch ar ger n nasaaraa amar amgalan amidrah batalgaag olgoh heregteishdee. Vhsen hatsanii araas ar ger n l hetsvv baidag shvv!
Бөх нэртэй баасаа даахгүй бүдүүн улаан хэрүүлч пизданууд нь нэг түрүүлээд л хэдэн зуун сая.
33 биш ядаж 100 сая