Байргүй АН: Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг, Д.Баясгалан нарын шунал дээр С.Эрдэнийнхний матрын нулимс

С.Эрдэнийн хүмүүс өчигдөр /2023.08.15/ ХХБ-ны “сахал” Д.Эрдэнэбилэгээс байраа нэхэж хэвлэлийн хурал хийв.
АН-ын ҮБХ-ны гишүүн А.Цэрэнбат бол С.Эрдэнийн баруун гар. “Шонхор тауэр”-аас гарч ирж АН-ын байрыг нэхэв. Гайхах, шүүмжлэх хүн олон байв.
Уг нь АН гурван байртай. МоАХ-ны Ардчиллын ордон, С.Зориг агсны хөшөөтэй байр, СТӨ-ний хүзүүвч бүхий байртай байв. Харамсалтай нь одоо оочих аягагүй, орж суух оронгүй болчихсон яваа.
Намын байруудыг нь Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг, Д.Баясгалан нар “илбэдчихсэн” түүхүүд:
Нэгт, Соёлын төв болон Дуурийн театрын дунд байсан АН-ын газартай байрыг Н.Алтанхуяг АН-ын дарга байхдаа ХХБ-нд зарсан гэж бичигддэг.
АН-ын байр байрлаж байсан хүзүүвчний суурийг дуудлага худалдаагаар худалдах саналыг 2013.09.10-нд АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргаж байж. Тухайн үед АН-ын генсек байсан Ц.Оюундарь тэрхүү хуралдаанаа даргалан тогтоол гаргасан байдаг аж. Тэрхүү тогтоол нь: Ардчиллын өргөө цогцолбор барилгын ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Ардчиллын өргөө барилгын суурийг дуудлага худалдаагаар худалдахыг Ц.Оюундарьд даалгах тухай. Ингээд Ц.Оюундарь өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг аж. Тэр даруй тендер зарлагдаж, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкнаас санал ирүүлсэнээр нэг нь ялагч болсон байдаг.
Ингэж байраа зарсан мөнгө хэний халаас руу орсон бэ гэдэгт АН-ынхан одоо ч маргацгаадаг билээ. Харин Г.Батхүү агсан “Байраа зарсан мөнгөө хоёр удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулчихсан” тухай нэгэнтээ ам нээж илчилж байв.
Хоёрт, Харин “С.Зориг агсны хөшөөний ард байрлах байрыг “Голомт”-ын Д.Баясгаланд зарсан, тэнд 22 давхар байшин барихаар зэхэж байгаа гэх.
Төв шуудангийн урд байх С.Зориг агсны хөшөөний хажуу талын хоёр давхар жижиг байшинг АН-ын төв байр гэж андуурдаг. Учир нь тус байр “Фортуна” Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Б.Мэдрээ нарын тэргүүлдэг МҮДН-ын эзэмшилд байдаг. Харин тус байшингийн газрын эрх Голомт банкны эзэн Д.Баясгалангийн эзэмшилд очсон. Тус газрыг эзэмших эрх “Ардчилалын өргөө” ХХК-д байгаа юм. Харин энэхүү “Ардчилалын өргөө” ХХК-ийг Голомт банкны эзэн Данзандоржийн Баясгалан ганцаараа эзэмшиж байгаа юм. Газар ашиглалтын төрлийг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор хэмээжээ.
Гуравт, МоАХ байрладаг Ардчиллын ордны газрыг Хөгжлийн банкны барьцаанд тавиад туучихсан нь саяхан ил болсон.
Тодруулбал, Хөгжлийн банкнаас 2018 онд 296 айлын орон сууц барихаар 15 тэрбум төгрөгийн зээл аваад чанаргүй болж, шүүхэд шилжээд байгаа “Пирамид Орд” ХХК зээлийн барьцаандаа МоАХ-ны эзэмшил бүхий газрыг тавьжээ. Одоо тус компанийн хуримтлагдсан өр 23 тэрбум төгрөг даваад буй. МоАХ нь нийгэм үйлчлэх төрийн бус байгууллага хэлбэрээр 2015 онд анх бүртгүүлсэн. Цорын ганц эзэмшигч нь Х.Баттулга. Тэр эл байгууллагыг 16 жил ганцаараа ноёлж байгаа билээ.
Эцэст нь ямар сайндаа Л.Гантөмөр АН-ын дарга болоод удаагүй байхдаа /2023.04.06/-нд өдөр УДШ-д өргөдөл гаргаж, намынхаа албан ёсны бүртгэлтэй хаягийг Сүхбаатарын талбайн баруун урд зүгт байрлах С.Зоригийн хөшөөтэй байранд шилжүүлэхийг хүссэн. Учир нь АН-ын хаяг "Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай-8, Ардчилсан намын байр" гэж бүртгэгдсэн байдаг. Энэ нь Соёлын төв өргөөний хүзүүвч хэсэгт байсан байр бөгөөд өдгөө нурсан. Өөрөөр хэлбэл хэдийнэ нурсан байршилд бүртгэлтэй байв.
Намаа эмхлэх гэж ядаж яваа Л.Гантөмөр нарт орох очих газар олдож ядаж яваа нь үнэн. С.Эрдэнийнхэн “Шонхор тауэр”-таа наашаа гэдэггүй л юм бол намын байр нэхсэн дүр эсгэж, матрын нулимс нь унагаагаад нэмэргүй л нөхцөл байдалд ирчихсэн нь үнэн.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэнд ч хэрэггүй хэрээний хоолнууд
Нам.байртай.байна уу байргүй байна уу УРНАА сэтгүүлчид огт хамаагүй
Харин 9.давхар.байр монголын ард түмний хөрөнгө
.
улсаа зарсан улс намын байр юу ч биш
Ёстой үнэн!!!
Энэ хэдэн хулгайч луйварчид яах нь хэнд хамаа байна
Гэрээ зарчихаад гудамжинд унтаж байгаатай адилхан намын байраа хүртэл зараад идчихдэг намыг сонгох хэрэг байна уу?,Эргэцүүлээд нэг бодоорой дараагийн удаад гудамжаа буюу эх орноо сийхгүй зарна даа!
Намын байраа зарсан намыг сонгох хэрэггүй!!!
Үнэн ядаргаатай пм аа