НийгмийнНИЙГЭМ

"Хаягийн бүртгэлгүй, түр оршин суугч өрх хүүхдээ 9-р сарын 11-нээс цэцэрлэгт бүртгүүлнэ"

Өнөөдөр /2023.08.15/ БШУЯ-наас нэгдүгээр ангийн сурагчдын болон цэцэрлэгийн цахим бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн тухайн СӨБ-ын байгууллагад нийслэлийн хэмжээнд 140 мянга гаруй хүүхэд хамрагдах ёстой. Emongolia -гаар дамжуулан бүртгэл 15 хоног үргэлжилж байна.


Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 01-нд эхэлсэн. 15 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ жил 302,226 цэцэрлэгийн насны хүүхэд бий. Үүний 142,798 нь нийслэлд, 159,428 нь хөдөө орон нутагт хамрагдах ёстой. Өнөө өглөөний 08.00 цагийн байдлаар 89,999 хүүхэд системд бүргүүлээд байна. Өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоон мэдээллээс улбаалан 127 байрыг түрээсийн шугамаар засч, тохижуулаад ажиллуулсан. 13,800 гаруй хүүхэд хамрагдсан. 270 гаруй хувийн цэцэрлэгт 15 мянга орчим хүүхдийг хамруулсан. Энэ жил ч мөн хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах боломж нээлттэй. Хаягийн бүртгэл энэ жил харьцангуй цэгцэрсэн байна. Бүртгэл хоёр үе шаттай явагдана. Энэ жилийг өнгөрсөн онтой харьцуулахад хаягийн бүртгэл цэгцэрсэн байна. Гэхдээ хаягийн бүртгэл нь шийдэгдээгүй, гэнэтийн шилжилт хөдөлгөөн хийсэн,түр оршин суугч өрхийн хүүхдүүдийг хоёр дахь ээлж буюу есдүгээр сарын 11-нээс бүртгэнэ.

ЕБС-ийн хүүхдийн тоо урьдчилсан прогнозоор 40 мянга орчим хүүхдээр нэмэгдэхээр байна. 73,900 хүүхэд нэгдүгээр ангид бүртгүүлэх судалгаа бий. 1-3 жилийн хугацаанд ЕБС-ийн ачаалал нэмэгдэнэ. Тэдгээр 40 мянган хүүхэд нэмэгдэж байгаагийн тал хувь нь нийслэлд сурах юм.

Наймдугаар сарын 15-25-ны хооронд бүртгүүлсэн эцэг эхчүүд зөвхөн баталгаажуулна. Баталгаажуулах товчлуураа дарсны дараа 26-30-ны хооронд анги, бүлэгээ хуваарилна.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Энэ жил түрээсийн үйлчилгээгээр хэчнээн сургууль, цэцэрлэг ажиллуулах вэ?

-Өнгөрсөн жил 127 цэцэрлэгийн үйл ажиллагааг түрээсээр явуулж байсан. Энэ жил 90 цэцэрлэгийн үйл ажиллагааг түрээсээр үргэлжлүүлж байна.


Мөн Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Амартүвшин "1111 төв дээр мэдээлэл өгөх тусгай баг ажиллаж байна. Цахимд мэдээлэл оруулж буй эцэг эхчүүдэд мөн тусалж байна. ЕБС-д 39313 сурагч шинээр элссэн ба энэ жил 35866 зургаан настан буюу 3400 орчим хүүхдээр буурсан байна. Гэхдээ ерөнхий дүнгээр нийслэлийн ЕБС-иудын сурагчын тоо 20 гаруй мянгаар нэмэгдэнэ.

Хамран сургах тойргоо тогтоох ажил хийгдсэн. Боловсролын ерөнхий хууль батлагдсан. Хамгийн сайн сургууль бол тухайн хүүхдэд ойр сургууль байхаар анхаарч ажиллаж байна. Бичиг баримт хууль журмын дагуу байх гэдэг ганцхан шаардлага тавигдана. Цэцэрлэг, сургуулийн бүртгэл хэвийн үргэлжилж байна" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Отгоо
Отгоо

Энэ нэг новшийгоо аваад далд ороочээ цогзолмаа авгай минь

Зочин
Зочин

Hayagiin burtgelgui baij yugaa hiij UB-d bgaa humuus we, iim humuusee hariyalaliinh ni gazart yawuulaachee, UB hun ni hahchihsan baihad hatuu bodlogo bariacheee

Холбоотой мэдээ

Back to top button