НийгмийнНИЙГЭМ

“Бөмбөгөр”-өөс “Бишрэлт” худалдааны төв хүртэлх замыг хоёр хоног хаана

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо Төмөрчиний гудамж буюу “Бөмбөгөр” худалдааны төвийн гурван замын уулзвараас “Бишрэлт” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.

Тодруулбал, өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны 22:00 цагаас 18-ны 06:00 цаг хүртэл тус авто замыг хааж, хучилт хийнэ. Мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, замын хөдөлгөөнд оролцоно уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button