НийгмийнНИЙГЭМ

Улаанбаатарт өнөөдөр 14:00 цагийн орчмоос аадар бороо орно

Өнөөдөр /2023.08.16/ баруун болон төвийн аймгуудын нутаг дэвсгэрт их хэмжээний бороо орох төлөвтэй байна. Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурч Б.Цасанчимэг дараах мэдээлэл өгчээ.

"Наймдугаар сарын 15-нд баруун болон төвийн аймгуудын нутаг дэвсгэрт бороо орж эхэлсэн. Урьд шөнө Хөвсгөл, Архангай, Баянхонгор аймгийн нутгаар 15-32 мм хур тунадас орж, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн.

Өнөөдрийн тухайд Булган, Хөвсгөл, Архангай, Төвийн аймгийн баруун хэсгээр хур тунадас орж байгаа. Улаанбаатар хотод үдээс хойш буюу 14:00 цагийн орчимд аадар бороо орох төлөвтэй байна. Харин шөнөдөө үргэлжилсэн бороо орох урьдчилсан мэдээ гарсан. Улаанбаатар хотод 10-12 мм хур тунадас орно гэж үзэж байна. Энэхүү бороо нь төвийн аймгуудын ихэнх нутгаар буюу Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрээр орно.

15-30 мм хүртэлх хур тунадас орвол цаг агаарын аюултай үзэгдэл гэж үздэг. Харин өнөөдөр Улаанбаатар хотод орох бороо 12 мм хүртэлх хэмжээтэй. Гэхдээ голын усны түвшин аюултай хэмжээнд байгаа тул усны түвшин нэмэгдэж болзошгүй. Иймд иргэд, олон нийтийг болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Өнөөдөр их хэмжээний бороо, наймдугаар сарын 18, 20-нд бага зэргийн хур тунадас орох төлөвтэй байна. Харин агаарын температурын хувьд өнгөрсөн өдрүүдтэй харьцуулахад сэрүүхэн байх юм" гэлээ.

Эх сурвалж: НЗДТГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button