Б.Бат-Эрдэнэ, Ч.Номин нар энэ онд улсаа гадаадад сурталчлахад 7 тэрбумыг зарцуулж байгаа юу

Монгол улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаж, соёл, аялал жуулчлал, эдийн засгийн цогц арга хэмжээ болох “Welcome to Mongolia” хөтөлбөрийг боловсруулсан билээ.
“Welcome to Mongolia” хөтөлбөр нь манай улсыг гадаадад сурталчлан таниулах, соёлын болоод аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, эдийн засгийг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой.
2023 онд “Нэг сая” жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Энэ тооны жуулчдаас хураах татварыг нэг тэрбум ам.доллар хэмээн төсөөлсөн. Одоогийн байдлаар 393.461 жуулчин ирээд байгаа.
“Welcome to Mongolia” хөтөлбөрийн хүрээнд БОАЖЯ болон Соёлын яам хамтран "Nassummit-2023” арга хэмжээг санаачилж, олон дагагчтай, нөлөөлөгч нарыг эх орондоо урьж, гадаадад сурталчлах ажлыг зохион байгуулж буй.
70 сая гаруй дагагчтай "Nas" компанийн үүсгэн байгуулагч Нусейр Ясин буюу Nas Daily, 70 гаруй сая дагагчтай илбэчин Julius Dein, CNN телевизийн олон улсын бизнесийн сэтгүүлч, Quest Means Business нэвтрүүлгийн хөтлөгч Ричард Квест нар ирээд байна.
Сүүлийн үед цахим орчинд тэднийг улсын төсвийн мөнгөөр авч ирсэн, мөн хийж буй контентуудад нь хүртэл хөрөнгө зарцуулж байгаа гэдэг мэдээлэл тархаад буй.
Энэ мөнгө Засгийн газар, БОАЖЯ, Соёлын яам, Гадаад харилцааны яамны аль нь мөнгө гаргаж байгаа вэ, тэр нь хэчнээн төгрөг болж буй вэ гэсэн асуултууд гарч ирэв.
Соёлын яамнаас тодруулахад, "Монголд зочлох жилийн хүрээнд манай яамнаас урьсан. Мөнгө төгрөг зарцуулсан тухай мэдээлэл алга" гэх хариултыг өглөө.
Харин БОАЖ-ын яамнаас тодруулахад "Чиг үүргийнхээ хүрээнд Соёлын яам инфлүүнсерүүдтэй холбоо тогтоогоод авч ирэх үүргийг хүлээн ажилласан. Мөн Гадаад харилцааны яам ч гэсэн хамтран ажиллаж, оролцож байна. Гурван яам хамтран ажиллаж байгаа гэсэн үг. Тэдний хоол, унаа, байрлах байрны зардал зэргийг нь мэдээж гурван яам хамтран гаргаж байгаа. Нууцын гэрээтэй тул хэдэн төгрөг зарцуулж байгааг нь мэдэхгүй" гэсэн юм.
Харин хийж буй контентуудад нь тусгайлан хөрөнгө мөнгө зарцуулахгүй байгаа гэх мэдээлэл байна.
Хоёр сайд руу холбогдсон боловч хоёулаа хариу өгсөнгүй.
БОАЖЯ болон Соёлын яамны шилэн дансны мэдээлэлд ч энэ төрлийн хөрөнгө мөнгөний зарцуулалтын мэдээлэл, дата ил алга.
Харин Монголд зочлох жил төслийн хүрээнд улсын төсөвт хэчнээн төгрөг төсөвлөж суулгасан болохыг эрж үзэв.
Ингэхэд 2023 оны улсын төсөвт “Улс орноо гадаадад сурталчлах” гэх нэг л агуулгаар 3 болон 4.4 тэрбум төгрөг гэсэн хоёр тусдаа мөнгө тавигджээ.
Гурван тэрбум төгрөгийн улирал бүрийн зарцуулалт 750 сая буюу сар бүр 250 сая төгрөг хэмээн тусгажээ.
Харин 4 тэрбум 427 сая төгрөгийнх нь зарцуулалтын задаргаа улирал бүр 1 тэрбум 106 сая төгрөг буюу сар бүр 369 сая төгрөг гэж хуваарилжээ.
Энэ бол 2023 оны дөрөвдүгээр сарын 03-нд Төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай Сангийн сайд Б.Жавхлангийн баталсан тушаалын хавсарлт дахь задаргаа.

Ямартай ч гадаадад улс орноо сурталчлах агуулгаар яамдуудын төсөвт болон сайд нарын захиран зарцуулах мэдэлд биш улсын төсөвт хөрөнгө мөнгө ингэж суулгажээ.
ГХЯ, БОАЖ-ын яам, Соёлын яам хамтраад аялал жуулчлалыг хөгжүүлэх, эх орноо сурталчлан таниулах чиглэлээрх үйл ажиллагаануудаа явуулж байгаа бололтой. Энэ хүрээндээ олон дагагчтай, нөлөөлөгч нарыг эх орондоо урьж, гадаадад сурталчлах ажил энэ жилээс илт идэвхжээд байгаа билээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Teneg umnuud bair sav,bolovson huchnee sain beldeegui baij,yun surtalchilgaa hiigeed bgaan? Odoohondoo heden solongosoo avch baihad bolno!Gazar nutgaa zarah geed bgaa umuu? Tiimerhuu hun am,tsuutui gazar nutag tomtoi geed arab ni surtalchlaad baisan.Ene tendehiin zolbin umnuud oruulj irj amidruulmaargui bna shu! Ehneesee gadagshaa garaad baahan gadaad heltei huuhduud,mongolooroo ch yrij chadahgui bna.Hel soyolgui bolvol mongol duusna.Odoo ugaasaa undur hugjiltei ulsuud sonin bish bolson,holildson olon undestentei zavaan,emh zambraagui bolson doo!
сонгуулийнхаа мөнгийг босгож бгам бхдаа. төсвийн мөнгө ч үнэндээ үг хэлэхгүймдаа
Nomin Bat Erdene nar saidiin ajil xiij baina gej eej aavdaa erxelj baigaa xuuxduud shig baix yum daa
iim xuuxduudeer udirduulaxaar usl oron mini yaj devshij deeshilex ve dee
Батэрдэнэ гэнэ үү энэ нэг яах гээд юу хийхгээд байгаа нь мэдэгдэхгүй нөхөр чинь бас хэнийхэн суганы үс гээч вэ?!!!
Юуч хийхгүй худал чалчигч нөхөр байх юм!!!!
Номин БатЭрдэнэ 2 энэ цагт л сайдууд юм байхдаа 2 өчүүхэн амьтан
Gadaadiinhan hurungu oruulalt hiigeed uursdiinhuu umiig bariad,gadagshaa mungu ni ursah baih daa huurhii
Нууцын зэрэглэлтэй учраас татвар төлөгчдийн мөнгөөр яаж ч туйлж гадныханд үйлчилж болно.
Энэ нууцалдаг гэрээнүүдээ больмоор.
Ха ха энэ өлөн хулгайчид юун сайд зүгээр л удам дамжсан хулгайчид бус уу.
ЭНЭ НЭГ ДОГИО ХҮҮХЭН ГЭР БҮЛЭЭРЭЭ ДАМПУУ ШУНАЛ ГЭЖ ДАЛАЙ ДАЛАЙ ААВ НЬ ХҮН ДАЙРЧ АЛЧИХЬЯ ГЭЭД МАШИНААРАА ХӨӨНӨ .ЭНЭ ХҮҮХЭН САЙДЫН СУУДАЛ ХЭДЭЭР АВСАН ЮМ ЕР НЬ САЙДЫН СУУДЛЫГ ДУУДЛАГААР ХУДАЛДВАЛ ЯАСАН ЮМ ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН СУУДАЛ ХЭДЭН ТӨГРӨГ ХЭДЭН МӨНГӨ БОЛ ХУУЛИЙН САЙД ХИЙВЭЛ НАМАЙГ ЗАМ ДЭЭР ТОРГОДОГ ЦАГДААГУУДЫГ БИ НАРАНТУУЛЫН ХААЛГАН ДЭЭР МӨНГӨ ХУРААГЧ БОЛГОХОО АМЛАЯ ТЭГЭЭД САЙДЫН СУУДАЛ ЧИНЬ ЛИЗИНГЭЭР БОЛНО БИЗ ДЭЭ ХА ХА ХА
7 тэрбумыг уух юманд мансууруулах бодис холиод хүчиндсэн гэсэн ганцхан кейс үгүй хийчихлээ. Ирэх жил Европын холбооны улсуудаас хүн бага ирнэ.
Eruusuu ingej mungu tsatsaj surtalchlah shaardlagaguigeer manaihyg gadnyn ulsuud bugd medne sh dee. Shal demii urgui ardsl gargaj hugshid buurlyn tatvatryn mungiig talaar neg tsatsah hereggui sh dee. Zarim gadaadynhan ammna daapaalj b.had oilgoh ch ugui хөөрцөглөөд л. даан ч дээ ээээ.
Гуйж хүн авчирдаг бас хаана ч байдаг жижигхэн жүжигчдийг уриад л үнэн улны байсан 2 сайхан цар юмаа
6811УБГ дугаартай Тиида машины жолооч хашааны хаалга дураараа онгойлгож замаас нь гаргаж хаячихаад яваад өгөв. Тэнэг хүн Тийда унадаг гэж үнэн байх. Дугаараар нь шалгаад үзтэл өчнөөн торгуультай, хэдэн зуун мянган төгрөгийн торгуулиа ч төлөөгүй орк байна. Дуртай газраа бузарлаж явдаг хөдөөнөө амьдармаар юм.
Тэрбумтнууд байж улсын ажил хийдэг залуус АНУ-д ажиллах гээд албаар төрийн алба хашдаг юм. Тэд нарт resume дээр нь бичих юм хэрэгтэй. Тэгээд тэд АНУ дахь НҮБ, ОУВС, Дэлхийн банк гэх мэт байгууллагуудад өргөдлөө өгөх гэж байгаа юм. Ийм компанийн эзэд гэх гэмт хэрэгтнүүдийн зулбасаганууд юу болоо гэж Монгол улсын төлөө зүтгэх вэ дээ.