
Сүүлийн үед цахим орчинд Гаалийн ерөнхий газрын ажилтны ярьсан мэдээлэл олон нийтийн анхаарал ихээхэн татаж, нийгэмд талцал маргаан үүсгээд байна.
Тодруулбал, Гаалийн төв лабораторийн шинжээч, Гаалийн улсын ахлах байцаагч Б.Мөнхцацрал "Зарим электрон тамхи нь никотин их хэмжээгээр агуулж донтуулдаг, мөн өндөр хэмд халахаараа задарч хүний биед хорт хавдар үүсгэх аюултай бодисууд агуулдаг" хэмээсэн.
Гаалийн байцаагч дээрх мэдээллийг хийхдээ зарим электрон тамхи гэдэг үг ашигласан нь эргэлзээ төрүүлэв.
Учир нь ямар эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын судалгаа, дүгнэлт байдаг талаар тодорхой өгүүлээгүй байна.
Электрон тамхины үндсэн найрлага болох Glycerol болон Propylene glycol нь чихэрлэг амттай, өнгөгүй шингэн бөгөөд хүнс, эм, entertainment үйлдвэрлэл гэх мэтээр маш өргөн хэрэглээтэй. Гэвч эдгээр бодисууд нь 2150С-с дээш хэмд халахаараа хүний биед хавдар үүсгэдэг Formaldehyde, Acetaldehyde, Acrolein болон задардаг. /Энэ талаар олон улсын эрдэмтэд судалгаанууд байдаг ба энэ АНУ-ын California-н Их Сургуулийн эрүүл мэндийн тэнхим болон анагаахын сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл байна/ гэжээ.
Яг ямар эрүүл мэндийн байгууллага, хэн гэдэг эрдэмтний дүгнэлт амьдрал дээр батлагдсан талаар тодорхой мэдээлэл алга. Тэр ч байтугай хэчнээн хүн хорт хавдараар өвчилж, хэд нь эрүүл мэндээрээ хохирсон нь батлагдсан тухай бодит жишээ дурдаагүй байна.
Энэ тухай яг таг өгүүлэх боломж ч байхгүй л дээ. Учир нь хавдараар өвчилсөн, нас барсан тодорхой кейс, бүрэн судалгаа монголд байтугай дэлхийд одоогоор байхгүй билээ.
Харин электрон тамхийг утаат тамхинаас хор багатай гэдэг утгаар нь утаат тамхинаас гаргах арга, хэрэгсэл болгон ашиглаж эхлээд буй. Үүний сонгодог жишээ англи улс болоод байгаа.
Ямартай, гаалийн байгууллага хараа хяналтгүй худалдаалагдаж буй бүтээгдэхүүнүүдийг анхаарч, баталгаатай брэнд бүтээгдхүүн хэрэглэхийг зөвлөж байгаа нь сайшаалтай. Гэхдээ зарим гэх заримдаг үг ашиглаж сүржин мэдэгдэл хийхээс өмнө дэлхийн олон сая хүний амь насыг авч буй утаат тамхины хор хөнөөлийг бас зэрэгцүүлж ярьж илүү анхааруулдаг баймаар байна.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тамхи л бол хор гэсэн үг заавал бүгдийг нь нурших юм уу хордож үхэхийг хүсэхгүй бол электрон байна уу утаат байна уу тамхи л бол хор ш дээ