ДЭЛХИЙ

Нидерланд, Дани улсууд Украинд F-16 байлдагч онгоц өгнө

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський ням гарагт (2023.08.20) Нидерланд улсад айлчилсан. Үүний дараа тус улсын Ерөнхий сайд Марк Рутте нөхцөл байдал хангагдсан тохиолдолд Нидерланд болон Дани улс F-16 байлдагч онгоцыг Украинд өгнө гэж мэдэгдсэн байна.

Нидерландад 42 ширхэг F-16 онгоц байдаг, тэднийг бүгдийг нь хандивлах эсэхийг хэлэхэд эрт байна гэж Рутте нэмж хэлсэн юм. Тэрбээр Зеленськийтэй хамтран мэдэгдэл хийхдээ “Өнөөдөр бид, Нидерланд болон Дани улсууд F-16 онгоцыг Украин болон Украины Агаарын цэргийн хүчинд шилжүүлэх шийдвэр гаргасан гэдгээ зарлаж байна” хэмээжээ.

Дайн эхэлсэн цагаас хойш Украин барууны орнуудаас байлдагч онгоц илгээхийг хүссээр ирсэн. Гэвч F-16 гэх мэт байлдааны онгоц илгээх нь ОХУ-ын дургүйцлийг хүргэн, дайны нөхцөл байдлыг хүндрүүлнэ гэж АНУ айж байсан нь илгээхээс цааргалж байсан билээ. Гэхдээ Нидерланд болон Дани байлдааны онгоцоо Украин руу явуулахыг АНУ өнгөрсөн долоо хоногт зөвшөөрсөн юм.

Украин F-16 онгоцыг хүлээн авснаар ОХУ-ын эсрэг явуулж буй сөрөг довтолгоонд их том тус болно. Зеленський энэхүү явдлыг томоохон ололт, амжилт хэмээж, тэдгээр онгоцнууд Украины агаарын хамгаалалтыг сайжруулж сөрөг довтолгоод дэм болно гэсэн байна.

Украины Батлан хамгаалахын сайд Олексий Резников бямба гарагт (2023.08.19) Украины нисгэгчдийг F-16 онгоц нисгэхэд сургаж эхэлсэн гэж мэдэгдсэн. Гэхдээ онгоцыг засаж янзлах чадвартай инженер, механикчдыг сургахад дор хаяж зургаан саршаардахыг нэмж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зөөз
Зөөз

Укрнацист эхлээд хол нисэж чадахгүй балраад европыг бөмбөгдөнө дөө. Орос агаарын хамгаалалт сайн нэвтэрч чадахгүй л дээ

Бодит байдал
Бодит байдал

оросууд москвагаа Украйны дроноор бөмбөгдүүлж байгаа нь агаарын хамгаалалт нь сайтайх уу?, орос нэвтрүүлэг гөлөрч худлаа дэмийрч байхаар юм унш троллоо

Холбоотой мэдээ

Back to top button