Нийгэм мэдээ

ГЗБГЗЗГ-ын дарга асан Ц.Ганхүүгийн хамааралтай "Inel Zaisan Village"-ийн уснаас олон төрлийн бактер илэрчээ

"Inel Zaisan Village" хотхоны уснаас олон төрлийн бактер илэрсэн талаар Усны газраас баталгаажуулан мэдээллээ.

Шинжилгээний хариуг харах юм бол, дээжийг наймдугаар сарын 7-нд хүлээн авч, 8-11-ний өдрүүдэд шинжилжээ. Улмаар:

  • Гэдэсний бүлгийн савханцар, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар
  • Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн
  • Сульфит задлагч агааргүйтэн тус тус илэрсэн байна.

Нийт нянгийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 100 бол "Inel Zaisan Village" хотхоны усны шинжилгээ "300 хүртэл" гэж гарсан байгаа юм.

Тус хотхоныг "Инэл" ХХК барьсан. Эцсийн өмчлөгч нь Г.Батболд, Ш.Сарантуяа нар юм.

"Инэл" ХХК өмнө нь ХНХЯ-наас зарласан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн барилгын тендерт шалгарч байжээ. Уг тендерийн төсөв 13.3 тэрбум төгрөг аж.

Мөн өөр анхаарал татах мэдээлэл нь, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга асан Ц.Ганхүү "Инэл" ХХК-д хамааралтай юм байна. Ц.Ганхүү нь тус компанид шууд хувьцаа эзэмшдэггүй ч "Инэл" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ганхүүгийн Батболдын хамаарал бүхий хүн юм.

Овог, нэрийг нь харвал ГЗБГЗЗГ-ын дарга асан Ц.Ганхүүгийн хүү Батболд нь "Инэл" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг бололтой. Ц.Ганхүүг 2021 онд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

сэтгэлгүй хулгайч л даа

Зочин
Зочин

Крантны уснаасаа заваан бактер вирусыг хоол ундтайгаа хольж идэж байсан байна ш дээ. Заваан юмаа.

иргэн
иргэн

Энэ хүнд хамаагүй бх оо, одоогийн ашиглалт хариуцсан СӨХ, бусад нөхцөл шалтгаанаас үүсэлтэй болов уу.............Бохирын шугамыг дэргэдэх талбайд нь эвдэж ил задгай бохир нуурласнаас болсон гэсэн шүү..................................

Зочин
Зочин

Ямар муухай нэртэй хороолол вэ

eegii
eegii

avilaga horoolliig nuraana gsen ysan be hotiin dargaa

eegii
eegii

avilaga horooliig buulgana gvel itgii

зочинцог
зочинцог

үхэж дуусахаар олон жил бохир ууж байнадаа

Холбоотой мэдээ

Back to top button