СПОРТ

"В сорьц өгөх хүсэлт ирээгүй байна"

Энэ жилийн үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөврөгсөн бөхийн нэгээс нь допинг илэрсэн тухайн Допингийн эсрэг үндэсний төв, Бөхийн комисс хамтран мэдээлсэн билээ.

Энэ дагуу хэнээс илэрсэн тухай хардлага таамаг хөвөрч, шөвгөрсөн 16 бөхийн чухам нь хэн нь байх боломжтой талаар ам уралдацгааж байна.

Шөвгөрсөн 16 бөхийн дүйз:

  1. Н.Батсуурь (Дая.а)-Э.Ууганбаяр (А.х.а)
  2. О.Хангай (У.ав)-Д.Тогтохжаргал (А.а)
  3. Ц.Содномдорж (У.ар)-Г.Бадрах (У.х)
  4. Б.Орхонбаяр (У.ар)-Г.Ганхуяг (А.а)
  5. М.Бадарч (У.г)-Э.Даш (У.н)
  6. Б.Пүрэвсайхан (У.з)-Л.Отгонбаатар (Ц.а)
  7. М.Лхагвагэрэл (У.з)-С.Сүхбат (А.х.а)
  8. Ш.Пүрэвгарьд (У.х)-Ц.Бямба-Отгон (У.х)

Одоогоор зарим бөхчүүдэд хариуг нь мэдэгдсэн гэх мэдээлэл хөвөрч байна. Мөн цахим орчинд "Түрүү бөх болсон улсын арслан М.Бадарч В сорьцоо өгөх хүсэлтээ ирүүлээгүй байна" гэгдэж байна. Энэ дагуу холбогдох байгууллагуудаас тодруулахад "В сорьц өгөх хүсэлт ирээгүй байна" гэсэн хариултыг өглөө.

Дүрмээрээ "А сорьцын хариуг тухайн бөхөд дуулгаснаас хойш 14 хоногийн дотор В сорьцоо өгөх хүсэлтээ гаргах учиртай юм.

Н.БЭХНЭМЭХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хугацаагий нь дуусангуут зарлаад,дараагийн шийдвэр ээ гаргаад явчих хэрэгтэй ! Сэвээд, сенсаацлаад ердө ө хэрэггүй, хэн ч үл тоо, тэгээ л гүйцээ !

Тогтох
Тогтох

Юун маягтай юм зарлаад л явахгүй үзэгч бөхчүүдийн сэтгэл санаагаар тоглоод холион бантан хийхгээгүйл юм бол зарла ...

ЗОЧИН
ЗОЧИН

Допингийн асуудлаа цэгцлэхгүй бол монголчууд САЙХАН НААДЛАА гэж хэлж хэрэггүй дээ .Түрүүлсэн бөхөд 5 , 6 , 7 , 8 ийн даваанд унасан бөхчүүдийн аль нь ТҮРҮҮЛЭХ магадлал өндөр шүү дээ. Тухайн өдрийн ОД нь гүйсэн бөх л түрүүлдэг .

Зочин
Зочин

Нууцлах тусам хүмүүсийн дунд үл итгэх, хов яриа гарах, бөхчүүдийн сэтгэл зүйд ч таагүй нөлөөтэй. Иймд шууд зарлаж баймаар юм. Эхний сорьцноос нь ямар нэг бодис илэрсэн бөх хоёр дахь сорьцоо шинжлүүлэх эсэхээ бас ил хэлээд эргэлзээг тайлах нь зөв баймаар.

Холбоотой мэдээ

Back to top button