Танд хэрэгтэй

Төрийн ажлыг өв дамжуулдаг жалгын монгол тогтолцоо

Кэйс 1. "Эрдэнэт үйлдвэр"

"Эрдэнэт үйлдвэр"-ийн 350 ажилтан ажил хаяхаа мэдэгдэхдээ "Аав ээж нь тэтгэвэрт гарсан тохиолдолд гэр бүлээс нь нэг хүн авах" гэсэн үндсэн шаардлагуудыг захиргаатайгаа заавал хэлэлцэнэ гэж тулгажээ. Тэднийх энэ байдлыг халахаар хүний нөөцийн шинэ бодлого хэрэгжүүлэх гэтэл ийм олон ажилтныг хамарсан ажил хаялт зарлах асуудал дэгдэв.

Кэйс 2. "Нисэхийн хонхорынхон"

Агаарын тээвэр, иргэний нисэх чиглэлд ажиллагсад "Нисэхийн хонхорынхон" гэж өөрсдийгөө тодотгодог. Энэ нь өнөөх нь төрийн ажлыг үе дамжуулан хийдэг байдлаа тодотгож хэлсэн хэлбэр юм. "Нисэхийн хонхор"-ынхон дунд ах дүүс, аймгуудын бүхэл бүтэн фракц, баг үүссэн. Шинээр орогсод нь мөнхүү уг удмаасаа сэлбэгдэн явдаг хэлбэр тогтоод асар удав.

Кэйс 3. Монголын дипломат алба

Дипломат албанд ерөөсөө "ардын хүүхэд" ажиллаваас байнгын зэрэг зиндаархал, чамирхал, боловсролын зөрүүтэй байдлын жишилтэд ордог. Дипломат алба үүссэн цагаасаа эхэлж, энэ албыг яг дээгүүр хүрээндээ эзэмшиж, шинээр ажилтан авахдаа улс төрчдийн оролцоотой томилгоо хийгдсээр ирэв. Цаашлаад улс төрийн гомдогсдоо гадагш нь явуулж тал засах зэргээр явсаар зөвхөн томчуудын үр хүүхэд, амраг садан, бүл угшлууд нь явдаг хэлбэр нэгэнт тогтов.

Тухайлсан хүний нөөцийн бодлогоор явах ёстой ажлууд ингэж ийм байдлаар утга, зарчмаа алдаж, төрийн тодорхой нэгжүүд ерөөсөө хаант угсаа лугаа өв дамжигддаг хэлбэрээ 21-р зуунд ч хадгалсаар байна. Энэ бол дэлхийгээс эсрэг чиглэлд урсаж буй монголчуудын "жалгын" гэж хэлж болох ёс суртахуунуудын нэг юм. Үүгээрээ төрийн тогтолцоогоо биежүүлэн өрөх болсоор ч уджээ.

Зүй нь, мэргэжлийн чадвартай боловсон хүчнүүд эх орондоо боломжийн цалинтай ажиллах, тэдний хүч чансааг улс нь ашиглах голдирол нь зөв. Ийм залуус өнөөдөр боломжоо булаалгаж, хувь хүнийхээ хувьд итгэл алдарсаар явахад эсрэг талд аав нь нисэхэд ажилладаг бол хүү нь тэнд автоматаар орж байдаг нахаль хэлбэр ужгиран тогтсоор ирэв.

"Эрдэнэт үйлдвэр" жишээ нь, тэнд насаараа ажилласан иргэн Доржийн хүүхдийг ямар чадвартайгаас нь үл хамаарч, үйлдвэртээ заавал шингээх өртэй болдог хүний нөөцийн бодлоготой. Үүнийг эвдье гэхээр гарч ирээд жагсдаг, зарчмын бус элдвийн агуулгаараа хэвлэлүүдийг татан оролцуулдаг зэрэг байдал аль ч салбар дээр явсаар байна.

Том дарга нар нь ч тэр, асуудлыг уг учир, шалтгаант байдал зохицсон шийдвэр гаргахаасаа илүүтэйгээр медиа дээр нэг хүн орилохоор түүнд тохируулж, бууж өгсөөр ер нь эсэргүүцэл илэрхийлсэн хэсэг бүр ялдаг байдал бий болов. Саяхан л харин хотын дарга Д.Сумъяабазар "Шалтгаанд суурилсан бодлого" гэж шинэ нэршлээр ажлаа ярьсан нь ийм нэг хуйларсан байдлын эсрэг үг болов уу гэж харагдсан билээ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нисэхийн хонхор гэж нээрээ ярьдаг шүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Төмөр зам байна муусайн хулгайчид үе залгамжилна гэх шиг өөр сайхан залуучуудын боломжыг хаадаг байх нь

Ахмад настан
Ахмад настан
Reply to  Зочин

Нээрээ төмөр замын вант улс гэж нэг айхтар удам дамжсан төмөр замчид бий шүү.

Зочин
Зочин

Эрүүл мэнд, хууль, шүүх, цагдаа, батлан хамгаалах, хилийн цэрэг, онцгой байдал гээд удам залгасан нэртэй ардын болон гавьяат эмч, генерал, хурандаа нарын хүүхдүүд шууд аав ээжийнхээ ар татаасаар ямар ч хяналтгүй дээшээ дэвшдэг доод шатны ажил хийх хүсэлгүй, явцын дунд албан тушаалаа ашиглаж боловсролоо дээшлүүлсэн болж гадаадад сурах нэрээр төсвийн мөнгөөр тансаглах байдал жирийн үзэгдэл мэт болоод удаж байна ш дээ.

Яг үнэн
Яг үнэн

хаа сайгүй, Эрдэнэт үйлдвэрт гэр бүлээрээ ажиллана, УБТЗ ба нисэхэд гэр бүлээрээ ажиллана. 3-4 үеэрээ ажиллаж буй олон гэр бүл байна. Гадаад харилцааны Яам бас адил. 3-4 үеэрээ ажиллана. Манай хамаатан ГХЯ-нд хүүхдээ ажилд оруулах гээд бараагүй, гэтэл яг ижил сургууль төгссөн тааруухан дүнтэй нэгнийг /зээ охин нь/ саяхан ажилд авсан байна лээ. эмээ, өвөө , нагац эгч ах нь нь ажилладаг тул.

Холбоотой мэдээ

Back to top button