Нийгэм мэдээ
Эмнэлгүүдийн гэрээг хүчин чадалд нь тохируулан өөрчилнө

ЭМДҮЗ-ийн 2023 оны 08 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЭМДЕГ-аас хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу гэрээт лавлагаа шатлалын эмнэлгүүдийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах ажлыг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс зохион байгуулна.
Энэ хүрээндээ та бүхэнтэй хэлцэл хийх ба эмнэлгийн хүчин чадалд тохирсон тусламж үйлчилгээний боломжит тоо хэмжээг тогтоох, нэмэлт төлбөрийн хэмжээг тохирох юм.
Эмнэлгүүд 08 дугаар сарын 29-ний өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд хэлцэлд оролцож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээгээ өөрчилж, баталгаажуулах юм байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.