Гадаад мэдээДЭЛХИЙ

Пап Францис: Би бол нүгэлтэн. Бурхан хүн бүрийн амьдралд байдаг

Ромын Пап Францис буюу Хорхе Марио Бергольо манай улсад айлчлахад долоо хүрэхгүй хоног үлдээд байна. Тэгвэл энэ ташрамд түүний Нью-Йорк Таймс сайтад өгсөн ярилцлагыг орчуулан хүргэе.

-Хорхе Марио Бергольо гэж хэн бэ?

-Би бол нүгэлтэн. Энэ бол хамгийн зөв тодорхойлолт юм.

-Танай гэр бүл яагаад 1929 онд Италиас Аргентиныг зорьсон бэ?

-Өвөө эмээ хоёр маань Аргентин руу ах дүү нарынхаа дэргэд байхыг хүсдэг байсан юм. Өвөөгийн гурван ах 1922 оноос хойш тухайн газар амьдарч, Парана хотод хучилтын бизнес эрхэлж байсан. Тэд дөрвөн давхар "Bergoglio palazzo"-г барьсан нь хотын анхны цахилгаан шаттай барилга юм. Ах нар нэг давхарт нь амьдардаг байлаа.

Гэвч 1932 оны хямрал тэднийг мөнгөгүй болгосон. Улмаар тэд гэр бүлийнхээ булш бүхий газрыг ч худалдахаас өөр аргагүй болсон юм. Өвөө 2000 песогийн зээл авч, агуулах худалдаж авав. Аав маань нягтлан бодогч мэргэжилтэй, тус компанийн захиргааны ажил хийдэг байсан тул өөр газар ажиллах хүртлээ бараа бүтээгдэхүүн тарааж, тусалдаг байсан. Тэд эхнээс нь бүгдийг өөдрөг сэтгэлээр эхлүүлж байлаа.

-Та яагаад Есүсийн нийгэмлэгийн гишүүнээр элсэж байв?

-Нийгэмлэгийн гурван зүйл нь хамгийн их анхаарал татаж байсан юм. Номлогчийн сүнс, хамт олон болон сахилга бат. Эдгээр нь үнэхээр хачирхалтай. Учир нь би их сахилгагүй нэгэн. Гэвч энэ нийгэмлэгийн сахилга бат, цагаа хэрхэн яаж удирдаж байгаа нь надад ихэд сэтгэгдэл төрүүлсэн юм.

-Та санваартан болохоо хэлэхэд гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Би эхлээд аавдаа хэлсэн юм. Тэр их сайхан хүлээж авч билээ. Аав маань аз жаргалтай байсан. Түүний надаас асуусан цор ганц асуулт нь шийдвэртээ үнэхээр итгэлтэй байгаа эсэхийг минь лавласан явдал юм. Ээжид хожим нь хэлсэн. Түүний хариу үйлдэл нь бодсоноос минь өөр байсан. Тэр "Би чамайг харахыг хүсэхгүй байна. Шийдвэрийн чинь талаар мэдэхгүй. Чи хүлээх хэрэгтэй. Хамгийн том нь шүү дээ. Ажлаа үргэлжлүүл. Их сургуулиа төгс" гэж хэлсэн юм. Үнэнийг хэлэхэд ээж минь их бухимдсан.

-Өмнө нь Аргентин дахь Иезуитын тэргүүнээр ажиллаж байсан байсан шүү дээ. Тухайн үед юуг сурч байсан бэ?

-Миний дарангуйлагч, хурдан шийдвэр гаргадаг арга барилууд надад ноцтой асуудал үүсгэж, хэт консерватив хэмээн буруутгагдах гол зүйл болж байв. Би Кордовт байхдаа дотоод сэтгэлийнхээ хямралтай тэмцэж, түүнтэйгээ хамт амьдарч байсан. Үнэнийг хэлэхэд би хэзээ ч адислагдсан Имелда шиг байгаагүй.

-Сүм салсан, дахин гэрлэсэн, ижил хүйстэн хүмүүст юуг хэлж, захидаг вэ?

-Би сэтгэл нь шархалсан ижил хүйстэн хүмүүсээс захидал хүлээн авдаг байсан. Учир нь сүм тэднийг үргэлж буруушааж байгаа мэт санагддаг гэдгийг захидалдаа дурдах нь олонтаа. Сүм ийм зүйл хийдэггүй, хийхийг ч хүсдэггүй. Би Рио-де-Жанейрогоос буцах нислэгийн үеэр ижил хүйстэн хүнтэй ярилцсан. Би түүнд ижил хүйстэн байсан ч сайн санаатай, мөн бурхныг эрэлхийлж байгаа бол би хэнийг ч шүүх эрхгүй гэдгийг хэлсэн. Шашин хүмүүст үйлчлэхийн тулд үзэл бодлоор дамжуулдаг ч хүний амьдралд хөндлөнгөөс оролцох эрхгүй шүү дээ.

Мөн өөр нэгэн хүн надаас бурхан ижил хүйстэн байхыг зөвшөөрдөг эсхийг өдөөн хатгасан байдлаар асуусан. Би түүнд "Надад хэлээч. Бурхан ижил хүйстэн хүнийг харахдаа энэ хүний оршихуйг хайраар илэрхийлдэг үү, эсвэл үгүйсгэж буруутгах ёстой юу" хэмээн асуусан юм. Хүн хүнээ үргэлж анхаарах ёстой.

-Та мөрөөдлийнхөө сүмийн талаар яривал?

-Бид нийгэмд үр хөндөлт, ижил хүйстнүүдийн гэрлэлт, жирэмслэлтээс хамгаалах аргуудыг сөрөг байдлаар ашиглаж, асуудал болгон, нийгэмд тулгаж болохгүй. Энэ нь ч боломжгүй. Би эдгээр асуудлыг яриагүй байсан ч намайг зэмлэдэг. Ярих шаардлагатай бол би нөхцөл байдалтай уялдуулж, номлолын сэдвээр л ярина. Сүмийн сургаал нь тодорхой шүү дээ. Би бол сүмийн хүү. Сургаалийн дагуу л ярина.

Гэвч сургаал бүр ижил биш. Нөгөө талаараа сургаал бүрийг нийгэмд дамжуулахаар улайрах ёсгүй. Бид шинэ тэнцвэрийг олох ёстой. Эс бөгөөс сүмийн ёс суртахууны барилга хөзрийн байшин шиг унаж, сайн, шинэлэг гэх тодорхойлолтоо алдах магадлалтай. Үүнээс ёс суртахууны үр дагавар гарч ирнэ.

-Бид алдаа гаргавал бурхантай уулзах боломжгүй юу?

-Хэрэв хэн нэгэнд бүхий л асуултын хариулт байгаа бол энэ нь бурхан түүнтэй хамт байхгүйн баталгаа юм. Товчоор бол шашныг өөртөө ашигладаг, хуурамч нэгэн гэсэн үг. Бурхан үргэлж эргэлзээ төрүүлдэг.

Бидний дотор бүхий л зүйл бичигдсэн байдаг. Явах, алхах, хийх, хайх, харах гэх мэт. Бид бурхантай уулзах эрэл хайгуулын адал явдалд гарах хэрэгтэй. Бурхан биднийг хайж олохыг зөвшөөрөх ёстой. Өнгөрсөн үеийн дурсамж, уламжлал нь бидэнд туслах зоригийг бурхнаас олгодог. Бурхан хүн бүрийн амьдралд байдаг. Хүний амьдрал гамшиг, муу муухай зүйлс, хар тамхи, болон бусад зүйлсээр сүйрсэн ч бурхан байсаар л байдаг.

Хүний амьдрал нь өргөс, хогийн ургамлаар дүүрэн зүйл хэдий ч таны үр сайн ургах орон зай үргэлж байдаг юм. Тиймээс та бурханд итгэх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шашин гэдэг зүйлийг хүн төрөлхтөн өөрсдөө бүтэн бий болгоод түүгээрээ оюун санааны луужин хийж түүндээ шүтэн биширч амьдарч иржээ. Шинжлэх ухаа ныг мөн хүн төрөлхтөн нээн буй болгоод амьдрал ахуй даа мөрдөж яваа ч шашинаа ад үзээд орхисонгүй ёс суртахууныхаа чиг баримжаа болгож яваа юм шүү дээ! Гэтэл ертөнц дээр зөвхөн монголчууд л коммунист үзэлд хэт автаад шашинд дайсагнах үзэл ухамсартай болчихсон, түүндээ нилээн эрэмших,түүгээрээ нилээн гайхуулах болчихсон байгаа юм даа !

Зочин
Зочин

Тэгээд энэ нүгэлтэн монголд ирж яахнэвдээ монгол нүгэлчээр дутаагүы илүүдээд байхад

Зочин
Зочин

харын бөгс үнсэгч

Зочин
Зочин

Энэ пап монгол ирээд хэрэггүй.муу саддисдууд.

Холбоотой мэдээ

Back to top button