Түгжрэлийн сайд ажлаа танилцууллаа: "Хувийн автомашиныг хязгаарлах нь гол бодлого"

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар хэвлэлийн бага хурал хийж, ажлын төлөвлөгөө, тайлангаа танилцууллаа. Түүнийг томилогдсон цагаасаа хойш түгжрэлийн асуудалд дорвитой ажилласангүй хэмээн шүүмжлээд байсан юм.
Ж.Сүхбаатар "Надад тусгай байгууллага байхгүй. Таван ажилтан л бий. Үндсэн түшиглэн ажиллаж байгаа нь Нийслэлийн байгууллагууд. Өдөр тутам шуурхай зохицуулалтаар Нийслэлийн ТЦА-тай байнга холбоотой ажилладаг. Уг нь ЦЕГ-ын харьяа байгууллага.
Явж явж эцсийн шийдэл нь эдийн засгийн механизмд Улаанбаатар хотыг оруулах. Татварын бодлогоос эхлэх. Мэдээж захиргааны арга. Үүнд дугаарын хязгаарлалт орно. Нөгөө талаар иргэд нийтээрээ түгжрэлд хувь нэмрээ оруулах буюу хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Иймд тайлбарлан таниулах ажлыг ч бид хийж байна. Сүүлийн үед хөдөө явж амьдарвал сайн байна гэсэн агуулгыг сурталчилж байгаа.
Миний нэр дээр хаяглаж, санал шүүмжлэл ирж байгаа нь зөв. Том төслүүд иргэдийн эрх ашгийг хөнддөг тул яриа хэлэлцээр өрнөдөг.
Өнгөрсөн хугацаанд сайдаар томилогдоод удаагүй байхад дугаарын хязгаарлалтын асуудал босож ирсэн. Өвөл хэрэгжүүлье гэхэд татгалзсан. Дугаарын хязгаарлалт богино хугацаанд л хэрэгжих ёстой. Сараас илүү байж болохгүй. Надад захиргаадалтын олон боломж байсан ч татгалзаж ирсэн.
Улаанбаатарт давхардсан тоогоор 2.8 сая зорчилт хөдөлгөөн хийгдэж байна. Эндээс бидний ажлын гол чиглэл гарч ирнэ. 64 хувь нь хувийн автомашин. 24 хувь нь автобусаар. Автобус нь дотроо хоёр янз.
Бидний бодлого тодорхой болсон. Хувийн автомашиныг дэмжихгүй нь тодорхой. Ажлаа авсны дараа бидэнд сонголт байхгүй байсан. Тийм болохоор сайн сайхан юм ярих боломжгүй байлаа. Миний гол үүрэг эхний сонголтыг яаж бий болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулсан. Иймд автобус, хувийн автомашин хоёрын байрыг солих, эсвэл ядаж тэнцүүлэх хэрэгтэй байна. Хувийн автомашиныг аль болох хязгаарлах шаардлагатай гэсэн үг.
44 хувь нь буюу 812 мянга гаруй нь ажилдаа ирж очихийн тулд машинаа унадаг. 25 хувь нь хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэж, авах асуудал. 14 хувь нь амралт, чөлөөт цаг. 14 хувь нь бусад.
Ер нь түгжрэлийн төлөв цаашдаа бол тасралтгүй нэмэгдэнэ. 2025 онд тэг зогсолт болно. 2030 онд 1.9 сая, бараг 2 сая хүн амтай болно. Түгжрэлийг дордуулахгүй байхыг ч аргагүйн эрхэнд бодно. Биднийг яриад сууж байхад л хүний, машины тоо нэмэгдэж байгаа.
Миний эрэмбэ гэвэл, нэгдүгээрт нийтийн тээврийн шинэчлэх ёстой юм байна. Дампуурлын байдалд орсон байна. Энэ чиглэлээр ажиллаж байгаа.
Хоёрт, зорчилт хөдөлгөөнийг сайжруулах багц ажил. Дундын болон эцсийн зогсоол шинээр барих, хашаа хайсыг буулгах зэрэг.
Гуравт, автозамын сүлжээг өргөтгөх. Холбоос зам чухал.
Дөрөвт, хот төлөвлөлтийн асуудал маш чухал. 30 жилд төлөвлөлтийн стандарт гэдэг юмыг мартсан. Тийм болохоор Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага, төлөвлөгөөг хуульчилж батлах ёстой. Тэгэхгүй бол хүссэн хүн нь бодлого, шийдэл ярьж байна. Энэ төлөвлөгөө эцэслэгдээгүй учраас янз бүрийн юм яригдаж байна. Эцсийн дүндээ хот гэдэг юм төлөвлөгөөнд захирагдах ёстой. 2040, 2050 оны хөгжлийн төлөвлөгөөг бид боловсруулж, ЗГ, УИХ-аар оруулна. Ерөнхий сайд бол олон улсын экспертүүдийг оруулах хэрэгтэй гэж зөвлөж байгаа.
Эхний 10 жил хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг шийднэ. Алдаа завхралаа эхлээд засна шүү дээ. Дараа нь тогтвортой хөгжүүлнэ, эрчимжүүлнэ. Тэгэхээр Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх гол төлөвлөгөөнд саад тотгороо арилгана. Тэр дэд бүтцийн хомстол, тэр замбараагүй газар олголт.
Нийтийн тээврийг шинэчилье гэхээр 85 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай буюу хугацаа нь дуусчихсан. Эхнээсээ шатсан. Автобусаа сайжруулбал сууж болох юм гэж иргэдийн 75 хувь нь хэлсэн. Автобусанд ороод ирэхээр нөхцөл байдал хүнд. Бид огт шинэчлээгүй явж ирсэн. Цантаж байна, юм харагддаггүй, хүйтэн байдаг. Тэгэхээр Улаанбаатар хот хоёр шаттайгаар автобусны паркийг шинэчилэж байгаа. Одоо ЗГ орж ирээд, 810 ширхэг буюу 160 цахилгаан автобус, 600 дизель хөдөлгүүртэй автобус авчирч байна" гэлээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хуцаарай
үндсэн бодлого нь дандаа хувийн өмч хөрөнгө хязгаарлах чиглэлтэй байх юм.
МАНгар зулбасгуудаа зайлж далд ороод өгөөч... лаларын янханы зулбасгууд
Муу дух минь түгжирэлд хэдэн төг зарцуулаад бгаан тайлангаа ярилдаа
Jinhene m#l p###a
Цаг агаарын эрс тэс байдал, өргөн уудам нутаг зорчих хугацаа? Автобус хүлээж ханиад хүрч, ажлаа алдаж бусдад гай бололгүй 2 сая машин зорчих зам нийслэлд барихад хувь нэмэр оруулсан дээр
Сүхбаатар аа хөдөөнөөс орж ирэх урсгалыг хумих хэрэгтэй түүнээс иргэд рүүгээ дайрах хэрэггүй.Орон нутгаас орж ирээд таксинд явж байна,одоо хүйтрэхээр яндан нэмэгдэнэ, утаа ихсэнэ,архидалт улам ихсэнэ энэ юунаас. болж байна гэвэл хөдөөнийхөн хотруу дураараа бэлдчсэний гор шүү.
Энэ муу эргүү юу гээд байгаа юм бэ
Автобус хүрэлцэхгүй удаан хүлээлгэнэ Ирэхээрээ чихэлдэж явж бншд Хорих хязгаарлах торгох 3 аас өөр хийж чадах юм бну
солонгос эсвэл япончуудтай хамтарч метрогоо барьсан нь дээр байх өө, автобус ялгаагүй л зам дээр зай эзэлнэ. Метро л амар, яах вээ, тасалбар нь үнэтэй л байг
Олон жил наад наад л тэгш сондгойгоор явуулах аргаа хэрэгжүүллээ. Та нарт өөрөөр шийдэж чадахгүй бол өөрсдийнхөө хүсэлтээр чадахгүйгээ хэлээд ажлаа өгмөөр юм бишүү. Ард түмэн чинь олон жил наад үгийг чинь сонслоо.
Өөр юм сэтгэж чадахгүй байна уу. Түгжрэлийн шалтгаан нь замбараагүй бариулсан барилгууд
Та нарт эх орон, иргэдээ гэсэн зүрх сэтгэл даанч алга. 40 их наядын хулгайн мөнгөө метро, атомын цахилгаан станц, арьс ширний үйлдвэр г.м өчнөөн хэрэгтэй зүйлд зарцуулсан бол бид одоо түгжрэл яриад суухгүй арай өөр том төслүүдийг эхлүүлчихсэн явж байх байсан юм. Улс төрчид бол жинхэнэ луйварчид, тэд “Хөгжил”-д хөтөлдөггүй.
Социа-лизмын үеийнх шигээ хорлон сүйтгээд, хувийн хэдэн машиныхаа будгийг зурж, дугуйг нь бүлж, хадаас гозойлгон ивж, татвар торгуулиар булахгүй юу.
Манай Монголын төр барьж байгаа гэх хүмүүс яачихсан юм сэтгэн бодох чадваргүй унхиагүй хормойгоо тойрсон бодолтой хүмүүс байдаг юм бэ.Хэдэн зуун сая хүн амтай,хэдэн зуун сая машинтай улс орнууд асуудлыг яаж зохицуулж болоод байна.Гэтэл манай улсад хэдэн машин байдаг юм бэ.Асуудлыг шийдэх чадваргүй түр зуурын амиа аргацаасан үйлдэл хийхээс цаашгүй ийм толгойнуудыг төрд ажиллуулах хэрэг байна уу.Төрийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх энэ бугшмал, дорой байдлаас гарах цаг нь аль эрт бий болчихоод байхад төр удирдаж эрх барьж байгаа хүмүүс юу ч хийхгүй байгаа нь үнэхээр гайхалтай.
Их дээд сургуулиа гаргаач
Хотоос их дээд сургуулиа дагуул хотуу шилжүүл
МАН-ийханий хулгайлсан нүүрсний мөнгө, УБ хотын газрыг зарсан тэр их мөнгөөр метро, давхар зам, дахиад нэг УБ хотыг ч бүтээн байгуулж болох байлаа. Замын түгжрэлгүй байх боломж байсан. Гэтэл МАН-ийхан ард биднийг хямд ч гэсэн унаатай байх боломжгүй болгож, хөлийг нь тушиж явгалах, соц үеийнх шигээ бөөнөөрөө нь ( яг бойны мал шиг) нэг автобуснд чихэх гэхчлэн ядарсан тэнэг арга хэмжээ авч түгжрэлийг шийднэ гэнээ. 24 оны сонгуулиар эд нар л биш байгаасай билээ.
Улныханд машин унуулахгүй гэсэн хууль гаргая . Угаасаа уланд төрсөн юм чинь хуучин машин л унанадаа . Шинэ машинтай монголын цөөхүүл та бүгд хотдоо , мөнгөтэй өнгөтэй байгалийн баялагыг хэдүүлэхнээ хэдэн үеэрээ хэрэгэлээд тэнгэрлэг амьдар . Түгжэрэл үүсгээд та бүгдийн аз жаргалтай амьдралд саад бологчид бүгдийг хөөчих энэ л жинхэнэ ардичлал
Оруулж ирээд бгаа автобуснууд чинь ямар замаар явах юм бэ зам өргөн болоогүй биздээ эхлээд явуулах ЗАМАА бэлд төөнөгөө
Хувийн машин хязгаарлана гэж юу гэсэн үг вэ энэ коммунистуудыг төрөөс зайлуулахгүй бол одоо хувийн өмчтэй ҮХ заасан хүний өмчлөх өмчтэй байх жам ёсны эрхэд халдахаар санаархаж байна
Ийм эргүү одоо хуульч мөнүү ?,хятадын тосгон дотор явдаг бага оврын автобусыг евростандартын автобусны үнээр шахаж мөнгө хийчхээд тэрэндээ Улаанбаатарынхныг чихэж алах нь л дээ лалар чинь
Өөрөө авгай хүүхэдтэй сумьяабузарыгаа дагуулаад чихэлдээд унгас алдаад яв СҮГБААТАР ЛАЛАРАА
За зайлаа
Соц үерүүгээ нэг алхам урагшаа
Малтай айл хувьдаа 50 богтой илүү гарвал улсын өмч 1өрх 1 машинтай болно
hyazgaarlah, havchih, hyahah, horigloh, bulaah, nuraah, ustgah undsen hiij chaddag ajil ni iim l boljee, undsen huulind mongoliin irgen huviin umchtei bh erhtei boz dee, tolgoi ni olgoi boltsonhun hognuud buugnursun tortei boljee
Тэгш сондгойгоор цаашдаа явуулах нь маш зөв
Зам дээрээ ноцолдож байхаар мэтроогоо эхлээчэээ МАНгаруудааа
МАЛ. ...
bi said baisan bol metrol barina
ene ergvv atschin ingej hutsaj bj ard tvmnees baahan am dvvren salaawch awah in tutaad bgaa ym bh daa
Зам дагуух барилгуудад өндөр татвар оноох нь зөв.Замаа өргөтгөж байж түгжрэлээс 90% сална шүү.
ЧИНИЙ ЭХНЭР ХҮҮХЭД АХДҮҮ ХАМААТАНГУУДЫН МАШИНЫГ БҮГДИЙГ ХОРЛООД ОГТ ЯВУУЛАХГҮЙ БАЙЖ БАЙЖ ЧАДАНА ШҮҮ.МОНГОЛ жижигхэн ш дээ хөлдүү толгойт оо.
Та нар машин унадаг иргэн унаж болохгүй юу !!!!!!!
Ямар ч бодолго алга хориглоно коммуннист төсөөлөл шинжлэх ухаанч мэргэжлийн мэдлэг чадвартай хүнээр сайд тавих хэрэгтэй нам дагасан авилгалч мэдлэг чадваргүй сэтгэлгүй шахаа цавчаа л харсан олгархи юу ч хийж чадахгүй ийм тэнэг амьтанаар иргэд эрхээ зөрчүүлж байгаа нь ардчилсан хөгжил дэвшлийн өнөөгийн нийгэмд байж болохгүй зүйл шүү
Ер нь та нар гавьяа хийсэн биш өөрсдөө автобусаар явцгаа. Улс орноо өөд нь татаад явчих мэдлэг ч байхгүй та нар алхсан ч яадаг юм. Яарч ядаж бхд хөдөлгөөн зогсоож зорчдог оо боль. Лайтай адилхан ажил төрөлтэй яарч явч бдг . Алхцгаа автобусаар явцгаа. Эс бол скүүтэр унацгаа . Хийсэн лай ланчигаа өөрсдөө адилхан үүрцгээ. Түгжрэлийн эсрэг тийм их мөнгө яаж зарцуулагдав аа. Тэгээд эцсийн үр дүн иргэд ээ л боомилох. Өөр хийж чадах ажил алга даа та нарт. Өөрсдөө л автобусаар явцгаа.
Маш зөв .Бас хуучин машин оруулж ирэхэд байгаль орчны өндөр татвар тогтоовол 5-10 жилийн дотор энэ олон тэхникийн хувьд эдэлгээ нь дууссан машинууд хэрэглээнээс гарна.
хуцна биз, дарга нарынхаа машиныг хязгаарлахгүй юу
нэг айлд 1 квот өгөх хэрэгтэй квотоороо түрээслэж орлого олох хэрэгтэй зарах буяуу өвлүүлэх хэрэггүй байх гэж бодож байна