Нэг дороос|15 дэд дарга томилж, С.Баярцогтыг Тэргүүн дэд даргаар сонголоо

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо 13.00 цагаас хуралдахаар бэлтгэж байна.Өнөөдрийн хурлаар АН-ын шат шатны бүх удирдах албан тушаалтнуудыг томилох юм. Хуралдааны дэлгэрэнгүйг доорх байдлаар хүлээн авна уу.
Нэмэлт: 22.27 цагт
-15 гишүүнийг намын дэд даргаар, С.Баярцогтыг Тэргүүн дэд даргаар сонголоо-
АН-ын ҮБХ-ны хурлаараа намын дарга Л.Гантөмөрийн нэр дэвшүүлсэн доорх 15 хүнийг дэд даргаар баталлаа. Үүнд,
- Р.Амаржаргал
- П.Батчимэг
- И.Мөнхжаргал
- Э.Одбаяр
- Ч.Өнөрбаяр
- Баярмаа
- О.Алтангэрэл
- Уртнасан
- Жандос
- П.Галиндэв
- Р.Эрдэнэбүрэн
- Пүрэвхатан
- Ц.Жадамбаа
- Ш.Түвдэндорж
- С.Буяндэлгэр нарыг нэрлэлээ.
Харин Тэргүүн дэд даргаар С.Баярцогтыг сонголоо.
Нэмэлт. 21.18 цагт
-Намын дарга Л.Гантөмөр дараах 15 хүнийг дэд даргад нэр дэвшүүллээ-
АН-ын ҮБХ-ны хурлаар дэд дарга нарыг сонгох билээ. Нийт найман дэд дарга сонгох байсан боловч 15 болгож, нэмсэн байна. Тэгвэл намын дарга Л.Гантөмөр доорх 15 хүнийг дэд даргад нэр дэвшүүллээ. Одоо тухайн дэд дарга нарыг батлах үлдэв.
Үүнд,
- Р.Амаржаргал
- П.Батчимэг
- И.Мөнхжаргал
- Э.Одбаяр
- Ч.Өнөрбаяр
- Баярмаа
- О.Алтангэрэл
- Уртнасан
- Жандос
- П.Галиндэв
- Р.Эрдэнэбүрэн
- Пүрэвхатан
- Ц.Жадамбаа
- Ш.Түвдэндорж
- С.Буяндэлгэр нарыг нэрлэлээ.
Харин Тэргүүн дэд даргаар С.Баярцогтыг томиллоо.
Нэмэлт. 20:05 цагт
-Генсекийн томилгоог хийхээр ярилцаж байна-
Үндэсний бодлогын хорооны хуралдаан оройн 18.30 цагт завсарласан. Завсарлаад тэргүүн дэд дарга болон дэд дарга нарын томилгоог хэлэлцэхээр хүлээгдэж буй. Хуралдаан эхлэхээс өмнө АН-ын лидерүүд төв байран дээрээ уулзаж, энэ удаагийн ҮБХ-ны хуралдаанаар намын генсекийг томилох эсэх асуудлаар ярилцсан ч байр сууриа нэгтгэж чадаагүй юм.
Тэгвэл одоогийн завсарлагаанаар ч намын генсекийг томилох эсэх асуудлаар ярилцсаар байгаа аж. Генсекийг томилох асуудлыг ҮБХ хэлэлцэх асуудлын дараалалдаа оруулаагүй ч Ж.Батсуурь тэргүүтэй гишүүд С.Эрдэнэболдын нэрийг оруулахаар зүтгүүлж байна. Уг томилгоо нь намын даргын зүгээс ҮБХ-нд нэрийг нь оруулж, санал хураах зарчмаар явагдана.
Харин Тэргүүн дэд даргын тухайд С.Баярцогтын нэр дээр талууд тогтсон гэх мэдээлэл өгч байгаа бол дэд дарга нарыг фракци бүрээс нэг хүн оруулахаар тохирчээ. Одоогоор хуралдааны явц сунжирч, ҮБХ-ны Тамгын газрын даргаар сэтгүүлч С.Батзаяаг сонгосон байдалтай байна.
Нэмэлт. 18.25 цагт
Нэг тэргүүн дэд, 9 дэд дарга сонгох хувилбар яригдаж байна
Ардчилсан намын Үндэсний бодлогын хурал товлосон хугацаанаасаа 2 цаг гаруй хоцорч эхэлсэн. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлыг дарааллыг баталсан. Үүнд,
- Үндэсний бодлогын хорооны гишүүний бүрэн эрхийг батлах тухай,
- Гишүүний намын сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
- Тэргүүн дэд дарга, дэд дарга нарыг томилох тухай,
- Үндсэн дүрмийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай,
- Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай,
- Ардчилсан намын гишүүний татвар, бүх шатны сонгуульт гишүүний хураамжийг шинэчлэн батлах тухай,
- Улс төрийн зөвлөлийг сонгож байгуулах тухай асуудал.
Одоогоор хуралдаан түр завсарласан бөгөөд үргэлжлүүлэн, Тэргүүн дэд дарга, дэд дарга нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэх юм. Намын дарга Л.Гантөмөррийн зүгээс АН-ыг нэг тэргүүн дарга, 9 дэд даргатай болгох чиглэл барьж байгаа гэх мэдээлэл бий. Бидний өмнө нь мэдээлсэнчлэн, АН-ын дэд дарга нарт,
- Ц.Элбэгдоржийн талаас С.Баярцогт, Ч.Өнөрбаяр,
- С.Эрдэнийн талаас хүргэн Г.Энхболд,
- Л.Гантөмөрийн дэмжлэгээр Ц.Жадамба, О.Алтангэрэл, С.Буяндэлгэр,
- МоАХ талаас П.Галиндэв,
- Хэнтий аймгийн талаас Т.Пүрэвхатан,
- Ш.Түвдэндож нарын нэрс яригдаж байна.
Нэмэлт: 16.10 цаг
ҮБХ-ны хурал эхэлж, журмаа шинэчлэн баталж байна
Ирц бүрдсэнээр АН-ын ҮБХ-ны ээлжит бус хуралдаан хаалттай эхэллээ. Яг одоо хорооны шинэ дүрмийг батлах асуудлыг хэлэлцэж байна. Үүний дараа гишүүдийн тоог нэмэгдүүлэх, улмаар намын дэд дарга нар болон Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох юм байна.
Хуралдааны үеэр АН-ын дарга Л.Гантөмөр "Манай нам нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 9-ний хооронд хэрэлдээгүй. Бидэнд сонгуулийн стратеги, олон жилийн түүх бий. Өнөөдөр асуудлаа шийднэ. Ирэх сонгуулиар АН нэгдмэл гэдгээ харуулна. Энэ удаагийн хуулийн шинэчлэл нь олон давуу талыг бий болгосон. Тиймээс өнөөдрийг ҮБХ-ны хуралдаанаар чухал үр дүнгүүд гарна" гэлээ.
Нэмэлт: 15.09 цагт
Л.Гантөмөр хуралдаандаа ирж, УИХ-д суудалтай АН-ын гишүүд ирц нэмжээ
Үндэсний бодлогын хорооны хуралдаан эхлээгүй хэвээр байна. Ш.Адьшаа, О.Цогтгэрэл, Б.Бейсен, Б.Пүрэвдорж, А.Адъяасүрэн, Н.Батсуурь нарын УИХ-д суудалтай АН-ын гишүүд нэмэгдэж иржээ. Мөн АН-ын байранд тусдаа хуралдаж байсан намын дарга Л.Гантөмөр ч хүрэлцэн ирсэн байна.
Өмнө нь мэдээлж байсанчлан хуралдаан хаалттай явагдах учир сэтгүүлчдийг гаргасан. Харин АН-аас өөрсдийн хэвлэлийн алба нь сошиал хуудсаараа дамжуулан шууд дамжуулалт хийнэ гэсэн мэдээлэл байна.
Нэмэлт: 13.50 цагт
Гишүүд нь хоёр хуваагдан уулзаж байна
Үндэсний бодлогын хорооны хуралдааны гишүүдийн ирц нь одоогоор 70 орчим хувьтай байна. УИХ-ын гишүүдээс Д.Ганбат, С.Одонтуяа нар хуралдааны танхимд ирээд байна. Мөн удирдах багт нэр нь яригдаж буй Ч.Өнөрбаяр, М.Тулгат нарын залуус нь ирээд байгаа аж.
Хуралдаанд АН-ын Л.Гантөмөр ирээгүй, одоогоор С.Баярцогт, З.Нарантуяа нар намын байран дээрээ уулзаж байгаа гэсэн мэдээлэл байна.
Хуралдаанд МАХН-аас АН-д элссэн О.Баасанхүү "МАН-ын нөлөө ҮБХ-ны хуралдаанд өндөр байна. АН сөрөг хүчин болж чадахгүй байгаа. Өнөөдрийн хуралдаанаар эвлэлдэн нэгдэнэ гэсэн хүлээлт байсан ч уур амьсгал бүрдэхгүй шинжтэй байна" гэсэн мэдээлэл өгсөн юм.
Одоогоор хуралдааны заалнаас хэвлэлийнхнийг гаргасан бөгөөд А.Цэрэнбат, машинтай жагсаал хийдэг тодотголтой Б.Цэгмэд нар бухимдлаа илэрхийлсэн хэвээр байгаа юм.
НЭМЭЛТ: 13.09 цаг
А.Цэрэнбат, Б.Цэгмэд хуралдааны үймүүлэв
ШуудШУУД: АН-ын ҮБХ-ны хуралдааныг эхлэхээс өмнө үймүүлж байна
Posted by Eguur News on Sunday, August 27, 2023
Хуралдаан эхлээгүй байхад А.Цэрэнбат, машинтай жагсаал хийдэг тодотголтой Б.Цэгмэд нар бухимдлаа илэрхийлж, үймээн үүсгэлээ. Өнөөдөр ҮБХ-ы гишүүдийг 504 болгож нэмэх юм. Тооны нэмэгдлийг тэд эсэргүүцжээ. А.Цэрэнбат, Б.Цэгмэд нарыг С.Эрдэнийн фракцын хүмүүс гэдэг.
НЭМЭЛТ: 13.00 цаг
Фото сурвалжилга: Гишүүдийн ирц бүрдээгүй байна
ҮБХ-ны хуралдаанд АН-ын гишүүд хүрэлцэн ирж байна. Хуралдаанд аймгуудын ҮБХ-ны гишүүд хүрэлцэн ирэхээр бэлтгэл ажил нь хангагдсан юм. Одоогоор хуралдаанд ардчилсан хувьсгалыг үндэслэгчдийн нэг Д.Сосорбарам, АН-ын лидерүүдээс Р.Амаржаргал, З.Нарантуяа, Ч.Өнөрбаяр, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар зааланд хүрэлцэн ирээд байна.
ЭХЛЭЛ: 12.40 цаг
Намын дэд дарга, генсекийн томилгоог хийнэ
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо 13.00 цагаас хуралдахаар бэлтгэж байна. Өнөөдрийн хурлаар АН-ын шат шатны бүх удирдах албан тушаалтнуудыг томилох юм.
Мөн томилгооны өмнө эхлээд Үндэсний бодлогын хорооны гишүүдийн тоо бөгөөд бүрэлдэхүүнийг шинэчлэх юм. Тоог нэмэгдүүлэхээр байгаа. Үндэсний бодлогын хорооны гишүүдээ шинэчлэн тогтоосны дараа намын удирдах албан тушаалтнуудынг томилгоог хийх юм байна.
ШУУД: АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, удирдах албан тушаалтнуудаа тодруулж байнаС.Одонтуяа: Намын Ерөнхий нарийн бичгийн даргад З.Нарантуяаг нэр дэвшүүлсэн
Posted by Eguur News on Sunday, August 27, 2023
Хуралдааны өмнө УИХ-ын гишүүн С.Одонтуяа байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Бид удирдах албан тушаалтнуудын 30-40 хувьд нь эмэгтэй хүн томилуулах хүсэлтэй байгаа. Эмэгтэйчүүддээ хийгээд залуустаа боломж олгох ёстой. Эв найртай хуралдаан болох байх гэж итгэж байна. Одоо аль нэг фракцийн төлөөлөл гэхээс илүү асуудал, асуудлаа хариуцсан, хариуцлагатай хүмүүс томилогдох ёстой. Сонгуульдаа нэгдмэл орох нь хамгийн чухал. Би удахгүй Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны даргын ажлаа өгнө, залууст боломж олгоно. Томилгооны тухайд нэр сонсогдохгүй байна. Генсекээр бол манай эмэгтэйчүүд З.Нарантуяаг томилуулах хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлсэн" гэлээ.
ҮБХ-ны хуралдааны орчноос ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ зураглаач Б.Эрдэнэбаяр
Сэтгүүлч Н.Анужин
Редакциас Г.Сансармаа, Ж.Мядагбадам
АН-ын ҮБХ-ны хорооны хурлын эргэн тойрон дахь улс төрийн өнцгүүдийг хүлээн авна уу.

Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар ҮБХ-ны хуралдаа ирэлгүйгээр "самралцав" агуулгыг ЭНД ДАРЖ уншина уу.

Дэд даргаар 9 хүн томилж, фракциудын эрх ашгийг хангах уу агуулгыг ЭНД ДАРЖ уншина уу.

С.Одонтуяа, З.Нарантуяа нарын хэнд нь АН-ын удирдах албан тушаал өгөх вэ агуулгыг ЭНД ДАРЖ уншина уу.
















































АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АН гэхээр ичээд бөгс хүртэл улайх юм. Өөрсдийгөө нэгтгэж чадахгүй байж улс орныг хөгжүүлнэ гэж бодсон юм байх даа.
hahaha
Бусдынхаа саналыг сонсож, өөрсдөө саналаа хэлж ойлгуулах зүйлийг хийж харилцан буулт хийж хамгийн үндэслэлтэй хувилбар, сонголт дээр саналаа нийлж ажиллаж байж ургашаа явна. Бусдынхаа саналыг сонсохгүй зөвхөн өөрийнхөө бодлыг 100 хувь зөв гээд шантааж хийгээд эвлэрэх бодолгүй бол огт оролцолгүй тусдаа гараад явсан дээр байхаа. Эх ороныхоо эрх ашиг, ард түмнийхээ сайн сайхны төлөө бол эвлэрэх нэгдэх цэг байгаа, зөвхөн хүн болгон өөрийнхөө амин хувийн эрх ашгийг бодох бол нэгдэх нийлэх цэг хэзээ ч олдохгүй.
Ха ха АН ч дээ. Хэдэн өлөн цайрсан хулгайчууд нь энэ улсын хамаг л өөдтэй өнгөтэй болгоныг хуугаар нь хамж тэнгэрийн амьтад болсон байхаа. Одоо суганы үснүүд нь алалцаад байна уу
Ehleed 60-d onii hogshin ovoo emee naraa ah duu hamaatan sadantain zailuulchih.niigemd tanigdsan 80-iad onii toloolol ardchilsan namd bn u tuich alga.zasag baribal suuliin udaa tord garch jool avilga alban tushaal avah soniholtoi 90-oniihoo huvisgaliig yrisan heden ovogchuul l hereldej haragdana
Дотроо 15 хуваагдсан бсаныг мэдүүлж өгсөн гантамөрт баярлалаа
АН-ынхан өөрсдийгөө хамаатан садан нь гэж хэлээд Ардын намын гишүүдийн орон сууцны ордеруудыг ба эдгээр хүмүүсийн байрны хамтран эзэмшигч нарыг судалж эхэлсэн байна. Мөн АН-ынхан 1800-аар эхэлсэн улсын гэх хуурамч утасны дугааруудыг гаргаж, хүн судлал хийж байгаа юм.
Ардчилсан нам аргацаасан мам
Хэрэг нь сөхөгдөж эх орноосоо урвасан нэрээр буцаад шорондоо шаах вий дээ
хүн нь хүн болж төлөвшөөгүй байхад нам нь яаж нам болж төлөвших вэ дээ амны фигур хулгайн донтой улс шүү дээ, засаг аваад дэлбэ идээд дараагийн сонгуульд МАН д өгөөд шоронд бага хийгээрэй гээд талийдаг, тэрийгээ манай нам эрх бариагүй гэж хуцалдана дэлбэ идсэн лбгдрж цагаан хоёроо л хар
Сайхан хуралдаж байдаг буян юм аа
Ёстой нэг бужигнуулаад, юу ч биш болгоод хаяна даа, гоё ярихдаа мундаг, даанч түшиг тулгуур болохдоо маш муу, барьцгүй хүн ш дээ. АН үнэхээр боловсон хүчин муутай