УЛС ТӨР

Дэд даргаар 9 хүн томилж, фракциудын эрх ашгийг хангах уу

АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2023.08.28/ хуралдаж,

  • Дэд дарга,
  • Намын Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг удирдах албаны багаа бүрдүүлэхээр зэхэж буй.

Одоогоор Үндэсний бодлогын хорооны хурал хараахан эхлээгүй байгаа бөгөөд зааланд намын лидерүүдийн дунд дэд дарга нарыг хэрхэн сонгох талаарх агуулга хүчтэй яригдаж байна. Заал болон гаднах орчинд хурлыг үймүүлсэн шинжтэй байна.

АН-ын дарга Л.Гантөмөрийн зүгээс цаашид намын эв нэгдлийг хангах чиглэлд анхаарч, удирдлагын багаа сонгоно гэдгээ хэвлэлд өгсөн яриандаа онцолсон. Тэгвэл АН доторх фракциудын төлөөллүүдийг жигд байдлаар удирдлагын багт оруулахын тулд 6-9 дэд дарга томилох хувилбар яригдаж байгаа аж. Үүнд,

  • Ц.Элбэгдоржийн талаас С.Баярцогт, Ч.Өнөрбаяр,
  • С.Эрдэнийн талаас хүргэн Г.Энхболд,
  • Л.Гантөмөрийн дэмжлэгээр Ц.Жадамба, О.Алтангэрэл, С.Буяндэлгэр,
  • МоАХ талаас П.Галиндэв,
  • Хэнтий аймгийн талаас Т.Пүрэвхатан,
  • Ш.Түвдэндож нарын нэрс яригдаж байна.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдааны талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ уншина уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч

Фракцын эрх ашиг хангаж байна гээд намаа олон толгойтой болгов доо. Гадна дотны захиалгыг биелүүлж байгаа, шантааж хийж өөрийн амин хувийн эрх ашгийг хангах гэсэн хутган үймүүлэгч нар бүх цаг үед байсан, цаашид ч байх байх даа.

Холбоотой мэдээ

Back to top button