Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар ҮБХ-ны хуралдаа ирэлгүйгээр "самралцав"

Ардчилсан нам Үндэсний бодлогын хуралдааны товоо Л.Гантөмөрийг дарга болсноос хойш анх удаа зарласан ч бүтэлгүйхэн уур амьсгалтай өдрийг өнгөрүүлж байна. Хуралдааны зааланд С.Эрдэнийн хүмүүс үймээн тарьсан ч ирц бүрдүүлэхгүй байх, тодорхой тохироонд орж байж томилгоог хийх гол тактикийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга боловсруулсан гэх.
Тэрбээр саяхан орон нутгуудаар "Монгол ялна" нэршлээр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хамт тойрохдоо АН-ын туг зэргийг солих ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн байдаг. Одоогийн ҮБХ-ны хуралдаанаар Л.Гантөмөртэй хамтран, 2024 оны УИХ-ын сонгуульд намаа зүглүүлэх удирдлагууд тодрох учиртай. Үүн дээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн амбиц ч өндөр байгаа юм.
Ц.Элбэгдоржийн хувьд намын генсект Ч.Өнөрбаярыг, дэд даргаар С.Баярцогтыг томилуулах лоббиг хийж буй гэгдэж байна. Намын удирдлагын багт хүчээ өндөрсгөхийн тулд С.Эрдэнийг замаасаа явуулах зэрэг алхмуудад хөшигний ард Ц.Элбэгдорж идэвхийлэн оролцож буй. Үндсэндээ Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар өнөөдрийн АН-ын ҮБХ-нд ирээгүй ч хөшигний араас заалыг бүрэн "самарч" оролцов.
Нэгэн цагт Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан эрхмүүд эдүгээ ч улс төрийн намуудад гүн оролцоотой байж, өөрсдийн хүмүүсээ эрх мэдэл, албан тушаалтай байхад анхаарсан хэвээр.
Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад одоогийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар төрийн тэргүүний албан тушаалаас буусан хүн тодорхой хугацаанд улс төрийн аливаа нам, эвсэлд орохгүй байх агуулга бүхий хуулийн төсөл ярьж байсан ч зарцаагдсан удаатай.
Хуулийн ийм нарийвчилсан зохицуулалт монголд байхгүй тул Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан хүмүүс албан тушаалаасаа буусан хойноо томоохон бизнесийн эрх ашгийг хамгаалах, улс төрийн намуудад оролцоотой байх үйлдлүүд нь нээлттэй хэвээр байгаа юм.
Г.ИТГЭЛ
АН-ын ҮБХ-ны хуралдааны талаарх нэгдсэн мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АН-ын буяныг 30-аад жил идсэн удирдах алба хашиж ирсэн Элбэгдорж, Баттулга, Баярцогт , Эрдэнэ нар одоо цадах болоогүй юу, та нар АН-ыг муухай харагдуулахаас цаашгүй болсон шүү. Одоо АН-ыг хангалттай олон жил үймүүлж самарлаа , одоо больцгоо.
Энэ хоёр болиоч эээ
Хос нохойг буудаач.
Ан намд элбэгдорж шиг хэрэггүй дурак алга түүний утсан хүүхэдлэйдүүд болох өнөрбаяр баярцогт хурц сайханбилэг д.эрдэнэбат ганболд батүүл энхсайхан дорлигжав цагаан сосорбарам нар өөрсөдөө болон тэдний хамаарал нөлөөнд байдаг хүмүүс одоо ан намын удирдлагад олонхи болж гарч ирвэл ан намыг сонгох хэрэггүй дээрхи хүмүүс бол ан намыг ашиглаж улс орноо тоносон тонуулчид ман намын увайгүй хулгайч нартай нийлж МАНАН- мафыг буй болгож төрийн эрх мэдэлийг хувьдаа ашиглаж баяжсан төрөөс төрсөн бэрбумтанууд тэд л хууль сахиулах байгууллага болон шүүх засаглалыг өөрсөдийгөө хамгаалдаг тэднийг сөрсөн бүхнийг нухчин дардаг энэ шоронжсон хонгилын тогтолцоог бүтээсэн өлөгчингүүд үеийн үедээ хараагдах ёстой урвагчид ард түмний боломжийг хулгайлсан нүгэлтэнүүд мөн шүү
АН-ыг Элбэгдоржгүйгээр төсөөлж чадахгүй. АН Элбэгдоржгүй бол юу ч биш...
Баярцогт авлигатай Сосороо намаасаа гарсан ийм хүмүүс АН-аар тоглож байна энэ нам бүтэхгүй ээ
АН татан буух хэрэгтэй.нэгэнт нэр сүргүй болж монголчууд ойшоогоогүй байсан шүү дээ.ихэнх нь дэн дун юмтай хүмүүсээр дүүрсэн нам.туг нэр 2оо сольж шинээр нам байгуулбал яадгийн гэхээс биш....
Жинхэнэ жонкуу болгож байдаг санаа муутууд..
АН-ыг Женкогүйгээр төсөөлж чадахгүй. АН Женкоггүй бол юу ч биш...
Ta nar hamaa alga yaltsaj bsan ch...
MAN taigaa mongoloos z##l 30 garan jil mongoliig niilj samarlaa odoo boloo