Нийгэм мэдээ

Эмнэлэгт хэвтэх үед нь иргэдээс гаргуулсан ₮3.1 саяыг буцааж төлүүллээ

Гэрээгээ зөрчсөн ЭМБ-ууд даатгуулагчдад 3.1 сая төгрөгийг буцаан олголоо.

ЭМДҮЗ-ийн 2023 оны 08 дугаар тогтоолын хүрээнд ЭМД-аас үзүүлэх 16 багц тусламж, үйлчилгээг бүрэн үзүүлэхэд шаардлагатай эм, тариа, багаж болон бусад хэрэгслийн өртөг, үнийг шингээж өгсөн бөгөөд хамтын төлбөртэй оношоос бусад тохиолдолд даатгуулагчаас нэмэлт төлбөр авахгүйгээр зохицуулсан байдаг.

Ингэснээр даатгуулагч-иргэд хэвтүүлэн эмчлүүлэх үедээ санхүүгийн болон бусад аливаа эрсдэлээс үл хамаарч тусламж, үйлчилгээгээ бүрэн авах нөхцөл бололцоо бүрдсэн юм.

Тэгвэл энэ сард буюу 2023 оны 08 дугаар сард ЭМДЕГ-т 4 иргэнээс 2 эрүүл мэндийн байгууллагатай холбоотой өргөдөл гомдол ирснийг хянаж, үндэслэлтэй гэж үзэн даатгуулагчдын өөрөөс гаргасан эмчилгээний нийт зардал болох 3,1 сая төгрөгийг тухайн эрүүл мэндийн байгууллагуудаас гаргуулан буцаан олгууллаа.

Даатгуулагч-иргэн та ЭМДЕГ-тай гэрээтэй ЭМБ-уудад хэвтэн эмчлүүлэх хугацаандаа өөрийн өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа, бусад хэрэгслийг гаднаас худалдан авсан болон нэмэлт төлбөр төлсөн тохиолдолд төлбөрийн баримтыг үндэслэн тухай эрүүл мэндийн байгууллагын чанарын албанд хандаж буцаан олголт авах боломжтой.

Харин тухайн байгууллага буцаан олголтыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын 70101159, 70101116 утсанд хандаж, өргөдлөө гаргаарай.

Эх сурвалж: ЭМДЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭМД овоошдээ,15 жилийн өмнө бол элэгний өвчтэй хүнд эмнэлэгийнх дууссан гаднаас эм тариа оруулж хийлгэ гээд мөнгөө авья гэвэл хүнээ аваад гар гэж дарамт�##�даг байлаа гэж

Зочин
Зочин

Ххмтын төлбөртэй оношт ямар ямар онош бгааг хаанаас мэдэж болох вэ

Зочин
Зочин

Өвчтэй зовлонтой эмнэлэгт хэвтэх үед ЭМД ийг нөхөн төлүүлнэ гэж иргэдээс 3аас-5 жилийн нөхөн төлбөр авч байгааг эсэргүүцэж байна.Үнийн өсөлт, банкны хүүнд арга чаргаа барж өлсөж үхэх нь холгүй хуруу хумсаа хуйлж байгаа ядарсан иргэдийг бүү дарамтлаачээ бидний аиьдр�##� маш хэцүү бна

Холбоотой мэдээ

Back to top button