СПОРТ

ДАШТ-ээс Ө.Пүрэвсүрэн мөнгө, Н.Анударь хүрэл медаль хүртлээ

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотод өчигдөр дуусав.

Тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн багш, ОУХМ Б.Идэрсайхан, Чингэлтэй дүүргийн дасгалжуулагч, спортын мастер П.Чулуунбаатар, Баянхонгор аймгийн дасгалжуулагч, спортын мастер С.Мөнхдуулдах нарын удирдлагад ИЙМ бүрэлдэхүүнтэй оролцлоо.

ДАШТ-ээс Монголын хоёр эрэгтэй бөх БӨХ хүрэл медаль хүртээд байсан.

Тэгвэл тэмцээний сүүлчийн өдөр Ө.Пүрэвсүрэн мөнгө, Н.Анударь хүрэл медаль авлаа.

ДАШТ-ий 65 кг-д барилдсан өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, залуучуудын хүрэл медальт, Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Пүрэвсүрэн хагас шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучууд, 23 хүртлэх нас, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий медальт, Казахстаны Мадина Бакбергеноваг 7:0-ээр ялав. Ингэснээр тэрбээр алтан медалийн төлөө өрсөлдөх болзол хангасан.

Улмаар дэлхийн аваргын төлөөх барилдаанд Бүх Японы аваргын мөнгө, хүрэл медальт Мисүзү Ёномотод 11:0-ээр дийлдэв. Ингэснээр С.Мөнхдуулдах дасгалжуулагчийн шавь Ө.Пүрэвсүрэн 23 хүртэлх насны ДАШТ-д үзүүрлэсэн Монголын хоёр дахь бөх боллоо. Түүнээс өмнө ОУХМ А.Батцэцэг тус тэмцээнээс 2017 онд мөнгөн медаль хүртсэн юм. Сонирхуулахад, 19 настай Ө.Пүрэвсүрэн өсвөр үеийн УАШТ-д завсаргүй таван жил дараалан түрүүлсэн юм.

Эмэгтэйчүүдийн 53 кг-д зодоглосон, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Нандинцэцэгийн Анударь хагас шигшээд өнгөрсөн жил насанд хүрэгчдийн ДАШТ-д түрүүлсэн, Японы бөх Харүно Окүнод дийлдсэн. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд 23 хүртэлх насны Европын аваргын мөнгө, хүрэл медальт, Беларусийн Катарина Пискускаяг оноогоор цэвэр (10:0) яллаа.

Дасгалжуулагч П.Чулуунбаатарын шавь Н.Анударь энэ жил залуучуудын ДАШТ, Азийн АШТ, “Монголиа опен”, “Байгаль опен” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртээд байна. Ингэснээр Монголын эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр VI байрт шалгарлаа.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДҮН:

50 кг (19 бөх): 1. Кика Кагата (Япон) 2. Зики Фенг (БНХАУ) 3. Надежда Соколова (ОХУ), Мари Дюфур (Канад) ...9.Цогт-Очирын Намуунцэцэг (Монгол)
53 кг (15): 1. Харүна Окүно (Япон) 2. Поожа Гехлот (Энэтхэг) 3.НАНДИНЦЭЦЭГИЙН АНУДАРЬ (МОНГОЛ), Зейнеп Йетгил (Турк)
55 кг (14): 1. Луо Ланнуан (БНХАУ) 2. Саки Игараши (Япон) 3. Андреа Ана Бетрис (Румын), Марина Седнева (Казахстан) ...13.Баяраагийн Халиунаа (Монгол)
57 кг (12): 1. Саэ Нанжо (Япон) 2. Алина Акобиа (Украин) 3. Марина Симонян (ОХУ), Ханна Тэйлор (Канад) ...7.Болдсайханы Хонгорзул (Монгол)
59 кг (19) кг: 1. Юмэка Танабе (Япон) 2. Анастасия Ничита (Молдав) 3.Грейс Кеннет (Канад), Ангелина Лысак (Украин)
62 кг (16): 1. Юзүка Инагаки (Япон) 2. Кайла Миракл (АНУ) 3. Ирина Рингач (Молдав), Илона Прокопевниук (Украин) ...15.Хүрэлхүүгийн Болортуяа (Монгол)
65 кг (12): 1. Мисүзү Ёномото (Япон) 2.ӨЛЗИЙСАЙХАНЫ ПҮРЭВСҮРЭН (МОНГОЛ) 3. Мадина Бакбергенова (Казахстан), Ирина Кольяденко (Украин)
68 кг (14): 1. Масако Фүрүичи (Япон) 2. Мэйси Килти (АНУ) 3. Наталия Стрзалка (Польш), Ван Юингин (БНХАУ) ...8.Энхсайханы Дэлгэрмаа (Монгол)
72 кг (12): 1. Милиямис Марин Портриль (Куба) 2. Ван Шиаокиан (БНХАУ) 3. Евгения Захарченко (ОХУ), Мэй Шиндо (Япон) ...7.Энх-Амарын Даваанасан (Монгол)
76 кг (15): 1. Палиха Палиха (БНХАУ) 2. Юка Кагами (Япон) 3. Хуи Ци Чан (Тайвань), Айпери Медет Кызы (Кыргызстан) ...5.Ганбатын Ариунжаргал (Монгол)

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button