Нийгмийн

08:30-12:30 цагт|Бага тойруу, Чингисийн болон Энхтайваны өргөн чөлөөний замыг хаана

Өнөөдөр хаагдах автозамын хөдөлгөөнүүдийн мэдээллүүдийг байна.

Замыг хэсэгчлэн хааж байгаа шалтгаан нь , Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлал есдүгээр сарын 10-нд өндөрлөх хөтөлбөртэй холбоотой юм.

Зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангаж, төрийн байгууллагуудтай хамтран төрийн тусгай хамгаалалтыг зохион байгуулж, замын хөдөлгөөнийг түр хааж байгаа юм.

Өнөөдөр буюу есдүгээр сарын 8-ны өдрийн 08:30-12:30 цагт:

  • Бага тойруу /Цэцэг төвийн урд талаас Улаанбаатар банкны барилга хүртэл, СУИС-аас тойрч БИСургууль хүртэлх/
  • Энхтайвны өргөн чөлөө /Төв шуудангийн урд талаас төв гудамжийг даган баруун тийш 1-р хорооллын Саппора, зүүн тийш Чулуун овооны пост хүртэл/
  • Чингисийн өргөн чөлөө /Төв шуудангийн урд талын дөрвөн замын уулзвараас Энхтайвны гүүрэн дээгүүр урагш Яармагийн гүүр хүртэлх зам/

Сөүлийн гудамжны зам /Чингисийн өргөн чөлөөнөөс УДЭТ-ын хойд талаар, МҮЭ-ийн соёлын төв ордны урдуур Энхтайваны өргөн чөлөө хүртэл/

14:00-15:30 цагт:

  • Чингисийн өргөн чөлөө
  • Бага тойруу

18:15-20:30 цагт:

  • Олимпын гудамж /Энхтайвны өргөн чөлөөнөөс Гадаад харилцааны баруун талаар доош уруудан Нарны зам хүртэлх гудамж/
  • Их Монгол Улсын гудамж /Олимпын гудамж, Нарны замын уулзвараас урагш Их тэнгэрийн ам хүртэл орчмын авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн болон түр хугацаанд хаах тул дурдсан цагуудад тухайн замаар зорчихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button