Гадаад мэдээДЭЛХИЙ

Өмнөд Солонгос: Өөр нэг багш эцэг эхчүүдийн дарамтаас болж амиа хорложээ

Өмнөд Солонгост бага ангийн багш эцэг эхчүүдээс ирэх дарамтаас болж амиа хорлосон харамсалтай явдал саяхан гарсан. Уг хэргийн дараа Өмнөд Солонгос даяар багш нар дургүйцлээ илэрхийлэн жагсаал хийсэн юм.

Жагсаалын шаардлагаар тус улсын Боловсролын яам боловсролын үйл ажиллагааг хууль ёсны дагуу явуулдаг багш нарт шийтгэл оноох тохиолдлоос урьдчилан сэргийлж, багш эцэг эхийн харилцаа холбоог сайжруулахаа амласан байдаг. Гэвч дахин нэг бага ангийн багш эцэг эхчүүдээс ирэх дарамтаас болж амиа хорлосон хэрэг Өмнөд Солонгос гарсан байна.

Хэрэг гарсан Дэжон хотын цагдаагийн алба мэдэгдсэнээр 40 гаруй насны эмэгтэй хоёр хоногийн өмнө гэртээ амиа хорлохыг завдсан байдалтай, ухаангүй олдсон аж. Түүнийг хотын эмнэлэгт хүргэсэн ч пүрэв гарагт нас баржээ. Амиа хорлосон багшийн гэр бүл түүний эсрэг эцэг эхчүүд хүүхдийн хүчирхийлэл болон бусад асуудлаар сэтгэлзүйн асуудалд орсон гэж ярьсан юм.

Мөн тус хотын багш нарын эвлэлийн холбооноос мэдэгдэл хийхдээ түүнийг сэтгэл засалчийн тусламж авсан гэжээ. Бага ангийн багш амиа хорлосон талаар мэдээг сонсоод өнгөрсөн хугацаанд өөрт нь юу тохиолдсоныг санаж, сэтгэл зүйн асуудал нь илүү хүндэрч байсан гэж тус эвлэл нэмж мэдээлсэн байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сургуулийн буруу
Сургуулийн буруу
9 сар 8, 2023 14:26

Багш чинь өвчтэй байгаа бол чөлөө олгох хэрэгтэй. Сэтгэл зүйн хамгийн сайн эмчилгээ чөлөө авах, байг�##�ьд гарах, Тэгэхээр санхүүгийн дарамтанд бас орохоос айсан байх. Энэ бүгд амиа хорлоход л хүргэнэ. Өөрийгөө болон ажилчдаа аварч асууд�##�тай ажилтнаа эртхэн эмчилгээнд хамруулб�##� амьд гарах магадл�##� их.

Холбоотой мэдээ

Back to top button