Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ: Украины эсрэг довтолгоонд 30 хоногийн хугацаа үлдсэн

Украин ОХУ-ын эсрэг сөрөг довтолгоогоо өнгөрсөн зургаадугаар сард эхлүүлсэн. Гэвч цаг агаарын нөхцөл байдал сөрөг довтолгоонд саад болох хүртэл 30 гаруй хоног үлдсэн гэж АНУ-ын цэргийн дээд албан тушаалтан хэлсэн байна.

“BBC” агентлагийн Лаура Куенсбергтэй АНУ-ын Жанжин штабын дарга, генерал Марк Милли ярилцахдаа хүйтэн цаг уур нь Украины армид маневр хийхэд хүндрэл учруулна гэжээ. Тэрбээр сөрөг довтолгоо төсөөлж байснаас удаан байсныг хүлээн зөвшөөрсөн ч “Ширүүн тулаан үргэлжилсэн хэвээр байгаа. Украинчууд тогтвортой ахиц дэвшил гаргасан хэвээр байна” хэмээсэн юм.

Генерал Марк Милли

Мөн генерал Милли сөрөг довтолгоо бүтэлгүйтсэн гэж хэлэхэд хэтэрхий эрт байгааг онцолсон байна. Тэрбээр “Боломжийн хугацаа үлдсэн, магадгүй 30-аас 45 өдөр. Ийм учраас украинчуудын довтолгоо дуусах болоогүй. Дайн эхлэхэд л удаан, хүнд хэцүү, хохирол ихтэй дайн болно гэдгийг би хэлсэн” гэжээ.

Куенсбергтэй Их Британийн Жанжин штабын дарга Тони Радакин ярилцахдаа “Украин ялж, ОХУ ялагдаж байна. Яагаад гэвэл Оросын зорилго бол Украиныг эрхшээлдээ оруулах. Ийм зүйл болоогүй, бас хэзээ ч болохгүй учраас Украин ялж байна” хэмээсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button