Нийгмийн

ХӨВСГӨЛ: Нийт нутгийн 30 гаруй хувьд бэлчээрийн даац хэтэрсэн байна

 Хөвсгөл аймгийн нийт нутгийн бэлчээрийн даац ирэх өвөл, хавар 70 орчим хувьд хүрэлцээтэй, харин 30 гаруй хувьд нь хэтэрсэн гэсэн үнэлгээг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргажээ.

Тухайлбал, Арбулаг, Алаг-Эрдэнэ, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Галт, Жаргалант, Тосонцэнгэл сумдын ихэнх багийн нутгаар даац хэтэрсэн аж.

Харин бэлчээрийн даац олон дахин хэтэрч улаан түвшинд

  • Бүрэнтогтохын Их-Уул,
  • Түнэлийн Баян-Эрхэт багууд гарсан байна.

Энэ жил хур бороо элбэг, зуншлага сайн байсан боловч малын тоо их байгаа нь бэлчээрийн даац хэтрэхэд нөлөөлсөн байна.

Ийнхүү өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтад эртнээс бэлтгэж, зудын эрсдэлийг тооцож ажиллах шаардлагатай байгаа аж.

О.Онон

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button