Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЭЦА-нд нэгжүүлсэн “Эрдэм транс” ХХК-ийнхан улсаас жил бүр 2.4 тэрбумыг авдаг

-Я.Эрдэмбилэг, Д.Хатанбаатар нарын өрөөг ЭЦА-ныхан нэгжжээ-

Уржигдар буюу есдүгээр сарын 12-ны өдөр “Эрдэм транс” ХХК-ны захирал Я.Эрдэмбилэг, гүйцэтгэх захирал Д.Хатанбаатар нарын албан өрөөнд ЭЦА-наас нэгжлэг хийжээ.

Тэднийг оруулж ирсэн автобусуудынхаа арлын дугаар болон оныг сольж, хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн гэх хэрэгт сэжиглэн шалгасан байна.

Шалгалтын хүрээнд автобусуудын бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, хуучин автобусуудыг шинэ мэтээр Авто тээврийн үндэсний төв болон нийтийн тээврийн газарт бүртгүүлсэн болохыг тогтоосон гэгдэж буй юм.


-ТООЦООЛОЛ: Жилд 60 автобусны парк шинэчлэлээр 2.4 тэрбумыг улсаас авдаг-

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд үйлчилгээнд явах 189 автобус оруулж иржээ. Үүний 135 автобусыг “Эрдэм транс” ХХК нь БНСУ-аас оруулж ирэн, улсаас санхүүжилт авсан. Гэвч БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Хьюндай” маркийн 135 автобусандаа хуурамч бичиг баримт бүрдүүлж, арлын дугаар, оныг нь засварлажээ. Ингэхдээ “Шинэ автобус оруулж ирсэн” гэж улсын төсвөөс санхүүжилт авч байжээ.

Сануулахад, одоогоос таван сарын өмнө буюу дөрөвдүгээр сард “Эрдэм транс” ХХК-ийн үйлчилгээнд гарч буй автобусуудын 50-60 хувь нь он засчихсан байдаг гэх шүүмжлэл гарч байв. 2019 оны байдлаар гэхэд 160 автобусныхаа 120-ыг нь үйлдвэрлэсэн оныг засч арлын дугаарыг өөрчилсөн байсан гэх.

ТООЦООЛОЛ: “Эрдэм транс” ХХК жилд 60 автобус парк шинэчлэх ёстой. Нэг автобусны парк шинэчлэлд 40 сая төгрөг зарцуулагддаг. Жилд ойролцоогоор 2.4 тэрбум төгрөг зарцуулах ёстой гэсэн. Гэтэл үйлдвэрлэсэн оныг нь хамгийн багадаа дөрвөн жилээр хойшлуулж арлын дугаарыг нь өөрчилбөл 9.6 тэрбум төгрөг хууль бус үйлдлээрээ олж болох тооцоолол гарч байгаа аж.


-“Эрдэм транс” ХХК-ийн эзэмшигчээр Я.Эрдэмбилэг ганцаараа бүртгүүлжээ-

Тус компани 2005 оны зургаадугаар сарын 20-нд үүсгэн байгуулсан гэж улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд бүртгүүлжээ. Хувьцаа эзэмшигч, удирдах албан тушаалтан, эцсийн өмчлөгчөөр Ямааранзын Эрдэмбилэг ганцаараа бүртгэлтэй байдаг аж.

Харин компанийнх нь танилцуулгад:

  • 2001 оноос Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг эрхлэн ажиллаж,
  • 2007 оноос Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд,
  • 2015 оноос Улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явж эхэлсэн гэжээ.


-“Эрдэм транс” ХХК-ийн эзэмшлийн орон нутагт тээврийн үйлчилгээ эрхэлдэг охин компаниуд-

Нээлттэй мэдээллийн opendatalab.mn сайтад Эрдэм транс ХХК нь дөрвөн охин компанитай тухай мэдээлэл байна. Тэдгээрээс гурвынх нь хувь эзэмшигчээр бүртгэлтэй байгаа бол нэгээс нь хасагджээ.

Эрдэм-Өрнөх ХХК: Хувь эзэмшигчээр Эрдэмтранс бүртгэлтэй байж байгаад 2009 онд хасагджээ. Удирдах албан тушаалтан Гомбосүрэнгийн Мөнхбаяр бүртгүүлжээ. Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Өрнөх Транс ХХК: Удирдах албан тушаалтан Ямааранзын Эрдэмбилэг бүртгэлтэй байна.

Хүслэнт-Ажнай ХХК: Эл компанийн хаяг Дорноговь аймгийн Сайншандад бүртгэлтэй байна. Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг. Удирдах албан тушаалтанаар Цолмонгийн Эрдэнэ, эцсийн өмчлөгчөөр Ямааранзын Эрдэмбилэг нар бүртгэлтэй байна. Хувь эзэмшигчдээр Доржийн Алтангэрэл, Доржийн Алтансүх, Энхбаатарын Эрхэмбаяр, Эрдэмтранс нар бүртгэлтэй байж байгаад 2018 онд хасагджээ. 2019 онд Эрдэмтранс дахин бүртгүүлжээ.

Дорноговь аймагт ББСБ-ын үйл ажиллагаа эрхэлдэг,

Эрдэм авто транс ХХК: Компанийн хаяг Хэнтий аймгийн Хэрлэн суманд бүртгэлтэй байна. Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг. Удирдах албан тушаалтанаар Дорждавгын Хатанбаатар бүртгүүлжээ.


Сэтгүүлчийн тэмдэглэл: Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийг үе шаттай шинэчлэх ажлууд хийгдээд олон жил болж байгаа. Гэвч нийтийн тээврийн нөхцөл байдал дээрдэхгүй байгаа билээ. Ялангуяа энэ жил үйлчилгээнд явж байхдаа олон ч автобус шатсан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Мөнх
Мөнх
9 сар 14, 2023 08:53

Ийм луйварчин бидний автобусыг хулгайлж өөртөө тансаг машин аваад тух�##�ж явахад тэрийг шүүж шийтгэх газар байна уу?

Зочин
Зочин
9 сар 14, 2023 09:46

Дүүрэн нүүрстэй машиныг прусс гэж бүртгүүлдэгийг бодход харин ч бага хэрэг

Зочин
Зочин
9 сар 14, 2023 13:31

Ар т�##�тай л хулгайч ийм юи хийж чадна монголоор дүүрэн хулгайч яаж зугтаах вэ ой гутчихлаа

Зочин
Зочин
9 сар 14, 2023 16:41

Дэндүү луйварчид асар их мөнгө хийж байж яасан цаддаггүй шун�##� вэ

Зочин
Зочин
9 сар 14, 2023 17:46

Төслийг нь хурааж аваач ээ

Зочин
Зочин
9 сар 14, 2023 17:52

Sain shalgah heregtei ih ium garna daa..

Галаа
Галаа
9 сар 14, 2023 17:52

татан буулга.шоронд хий.

Зочин
Зочин
9 сар 14, 2023 19:35

Наадхын чинь цаана МАН-ын нэг нөхөр арыг нь даагаад байж л байгаа даа, юм учиртай шүү

Sanchirmaa
Sanchirmaa
9 сар 15, 2023 02:59

Энэ улсад ганц үнэн юм �##�гаа

Зочин
Зочин
9 сар 15, 2023 07:12
Reply to  Sanchirmaa

New bus гэсэн сайн бичиг цонхон дээр нь томоор наагаад 1 жил явуул ард олон ялгаад өгнө

Зочин
Зочин
9 сар 15, 2023 22:55

Ийм сүгнүүдийг дор нь ЦААЗЛААД байв�##�...

Зочин
Зочин
9 сар 16, 2023 11:12

Арайчдээ хуурамчаар үйлдэж хувьдаа олсон ашгийг нь улсын орлого болгож хурааж сургууль цэцэрлэг барь! Хариуцлагыг биеэр нь ял эдлүүл... Энэ зөвхөн энэ компаны луйвар бишээ хил га�##�ийнхан бүгд холбоотой шударгаар ш�##�гаж ард түмэнд зарла!

зочин
зочин
9 сар 16, 2023 11:14

Монголд Улсаас татаас авдаг Компаниуд их байх юмаа.Тэр татаас авна.Авсан мөнгө тэр чигтээ захир�##�ын дансанд орно.Хэдэн автобусаа ч өнгөтэй байлгаж чадахгүй.Станцын яндан шиг утаа саагсан юм давхих.Татаас өгөх хэрэг байна уу.

Уншигч
Уншигч
9 сар 16, 2023 19:21

Хөгийн хулгайч муу з�##�ьтай хүмүүсийн ажил нь ч өөдлөхгүй амьдр�##� нь ч дээшлэхгүй санаа муу бол заяа муу.

Зочин
Зочин
9 сар 16, 2023 20:20

Ийм учраас л нийслэлд метро байгуулдаггүй ямбий автобусанд төсөв их өгдөг.

ЗОЧИН
ЗОЧИН
9 сар 16, 2023 22:45

нөгөө хотын дарга гэгдэж байсан гомбосүрэнгийн мөнхбаярын нэр тууж байна уу даа???

Зочин
Зочин
9 сар 16, 2023 23:19

За юүхэвээ, хар утаа баагисан ямбийнууд агаар бузарлаж, зам бөглөж, шатаад байдаг нь ийм учиртай байжээ.Орчин үед дизель мотор хар утаа хаяахаа больж DEF гэдэг шингэнээр хорыг шүүдэг тоног төхөөрөмж нэмж өгсөн. Өндөр хөгжилтэй орнуудад хар утаа хаяв�##� дор нь журамлаж, байг�##�ь орчин бохирдуулсан гэж өндөр торгодог болсон шүү.

Зочин
Зочин
9 сар 17, 2023 08:26

Хөрөнгийг нь хурааж хохирол барагдуулаад аавынх руу нь явуулж амраа

Зочин
Зочин
9 сар 17, 2023 09:56

Buuduul tarna!!

Зочин
Зочин
9 сар 17, 2023 09:57

Хүмүүсийн сайхан орчинд үйлчилгээ авах боломжийг хулгайлчихаад юу бодож явдаг бузар вэ? Энэ хүний ард бас л нэг идсэн уусан эрх мэдэлтэй суугаад хувь хүртэж л бгаа даа. Ийм хүн хогнуудаас л хол явах юмсан даа

Иргэн
Иргэн
9 сар 17, 2023 13:27

Бизнесийг луйвар болгож болохгүй.

Зочин
Зочин
9 сар 17, 2023 13:50

Hutsaad bgache!!!! Ulsiin tusuwuus ajil huleelgen uguh avah aktiig tgd shine huuchnaa ch yalgahgui amitan gariin useg zurdag yumu!!!! shalgaaad buh hurungiin huraagaacj!!!!!

Зочин
Зочин
9 сар 17, 2023 19:29

Яасан бөх зүрхтэй мөнгө хийдэг юм бэ?, зорчигчидын аюулгүй байдлыг ой санамжиндаа багтааж байж , үйлчилгээ явуулмаар ёстой баймаар юм. Азаар энэ шугамын унаанд бага суудаг.хэрвээ энэ мэдээлэл үнэн бол, үхэр монголыгоо харуулжээ.

Холбоотой мэдээ

Back to top button