Нийгэм мэдээ

Гудамжид явж байсан иргэдийг 2-3 удаа хутгалсан этгээд дөрвөн удаа ял авч байжээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цаг 15 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Гурван гал эмнэлэгт хутгалуулсан хүн орж ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 28 настай, эрэгтэй “С” болон 34 настай, эрэгтэй “А” нарын биед 31 настай, эрэгтэй “О” гэгч нь тус бүр 2-3 удаа мэсээр халдаж зугтсан байна.

Цагдаагийн алба хаагчид “О” гэгчийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон баривчилсан бөгөөд уг этгээд нь 4 удаагийн гэмт хэрэгт шүүхээс ял шийтгэгдэж байсан байна.

Урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд нь биесээ таньдаг бөгөөд өр, зээлийн асуудлаас болсон гэж мэдүүлж байгаа хэдий ч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗочинХурай
ЗочинХурай

Нүүр царайг нь яагаад нуудаг юм.Хүмүүс мэдэж аваг л дээ...

Зочин
Зочин

Ийм ёс зүйгүй танхай этгээдийн нэр төр гэж юу байсан юм бэ? Нүүр царайг нь бусдад танигдахаар тод гаргаж, овог нарийг нь бүтнээр нь бичиж байна. Танхай балмад этгээдийн нэр төр гэж байхгүй шшү.

Зочин
Зочин

ийм новшнуудыг зүгээр буудаж устгах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button