ЭРҮҮЛ МЭНД

Гэмтлийн эмч нар алсын дуудлагаар явж, хүнд мэс заслыг амжилттай хийлээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн алсын дуудлагын баг Өвөрхангай аймагт ажиллаж, гавал тархины болон цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы тогтворгүй хугарал хавсарсан хүнд өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үйлчилгээ үзүүллээ.

Тус баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Толгойн мэс заслын тасгийн их эмч С.Сайнзаяа, Үений мэс заслын тасгийн сувилагч Д.Жавзандулам, жолооч Д.Энхжаргал багтсан бөгөөд Өвөрхангай аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн мэс заслын эмч Б.Гангамөрөн, С.Батмягмар, мэдээгүйжүүлгийн эмч Д.Очирдорж, сувилагч Н.Уранбилэг нартай хамтран мэс засал эмчилгээг амжилттай хийжээ.

Өдгөө өвчтөний биеийн байдал тогтворжиж, Эрчимт эмчилгээний тасгаас шилжин мэс заслын дараах эмийн эмчилгээ хийлгэж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм хүмүүсээс авилгач шүүгч нар өчнөөн дахин илүү ц�##�ин аваад байгаам ш тээ

Холбоотой мэдээ

Back to top button