Нийгэм мэдээ

Ачааны машины тэвш өндөр хүчдэлд хүрч, жолооч амиа алджээ

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 11 дүгээр хороо, “Залаатын-Ам” гэдэг газар автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 13:35 цагт хүлээн авсан.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 13:54 цагт очиход иргэн Б-ын “Хово-ZZ3255” загварын ачааны автомашин 10 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд тэвшний хэсгээр хүрснээс автомашины дугуй шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Тус гал түймэрт иргэн Б/61 настай, эрэгтэй/ цахилгаанд цохиулан нас барсан байсныг цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ард иргэдээ хаана хаанаа болгоомж, сэрэмжтэй яваачээ. Янз бүрийн байдлаар осолд орсоор амь насаа алдах нь их боллоо.

Иргэн
Иргэн

Богд хан уулын Залаатын ам мөн бол Дархан цаазтай биз дээ.Хово тэнд юу хийж явдаг юм бэ

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Ажил хийж явсан Чамд бас юу хийж явсан нь хэрэгтэй юу

Холбоотой мэдээ

Back to top button