Нийгэм мэдээ
Айлын амбаарт хэн нь тодорхойгүй иргэн шатаж, нас баржээ

Ховд аймаг, Жаргалант сум. Цамбагарав 12 дугаар багийн 9 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:53 цагт очиход иргэн Б-гийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Тус гал түймэрт 1 хүн /нэр, нас тодорхойгүй/ өртөж нас барсан байсныг 17:15 цагт Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид хүлээлгэж өгсөн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.