Нийгэм мэдээ

Тахилтын зам дээр ээж, хүү хоёр машинд мөргүүлжээ

Сонгинохайрхан дүүргийн Тахилтын зам дээр явган хүний гарц дээр дахин осол гарчээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагаас мэдээлснээр энэ сарын 2-ны 19:33 цагт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудал дээр “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалгахад 33 настай, эмэгтэй “О” гэгч нь 31 настай, эмэгтэйг таван настай хүүгийн хамт гарцтай хэсгээр зам хөндлөн гарах үед нь мөргөж гэмтээжээ.

Осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсныг үлээлгэх багажаар тогтоосон байна.

Мөн осолд өртсөн ээжийг хүүхэдтэй нь ГССҮТ-д хүргэж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг хэллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button