МАН-ын УЗ аймаг, нийслэлийн өөрөө удирдах байгууллагаас илүү эрх мэдэлтэй юу
Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг эрх баригч намын УЗ-ийн шийдвэр давдаг болсон уу. Ингэж бодох одоогоор хоёр кэйс тохиолдоод байна.
Эхнийх нь Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн томилгоо.
Уг нь хуулийн дагуу бол, Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, нэр дэвшигчээ санал хураан тодруулж, Ерөнхий сайдад хүргүүлнэ. Ерөнхий сайд батламжлах эсэхээ шийднэ.
Гэтэл эхэлж МАН-ын УЗ хуралдан Э.Болормааг дэмжсэн. Дараа нь аймгийн ИТХ-аар МАН-ын УЗ-ийн дэмжсэн Э.Болормаагийн нэрийг оруулж ирснээр Ерөнхий сайд батламжилсан байдаг.
Өдгөө Нийслэлийн Засаг даргаар Х.Нямбаатарыг томилох асуудал яригдаж байна.
НИТХ дээр бол Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэх асуудал яригдаа ч үгүй байгаа. Харин МАН-ын УЗ хуралдаж, Х.Нямбаатарыг улс төрийн шийдвэрээр дэмжчихсэн. Одоо тэр дагуу НИТХ-ын тэргүүлэгчид Х.Нямбаатарын нэрийг Ерөнхий сайдад өргөн барина, тэгэх нь мэдээжийн тодорхой мэт нөхцөл байдал үүслээ.
Уг нь Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулиар орон нутгийн удирдлага олонхын саналаар нэр дэвшигчээ тодруулах ёстой. Гэвч энэ бололцоог эрх баригч нам хайрцагласан агуулгатай хоёр ч үйлдэл гарсан нь процессын алдаанаас анзаарагдаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, эхэлж НИТХ хуралдаж, дараа нь нэр дэвшигч тодрох ёстой ч МАН-ын УЗ түрүүлж Х.Нямбаатарыг авч хэлэлцээд байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БУЛГАН аймаг , ХОВД аймагт шууд дээрээс Оюун эрдэнэ нэг нэг хүн авч ирээд засаг дарга болгочихсон .Энэ байдал нийслэл УБ т давтагдлаа .Нутгийн өөрөө удирдах ёс алдагдлаа. КОММУНИСТ маягаар ажиллаж эхлэлээ
Энхрий хайртай МАНам мандтугай.
Хоёр тохиолдол ч гэждээ аль ч намын үeд намын уз гэдэг юм нь л төрийн өмнөөс шийдсээр 30 жил болж байна
Хууль бол гууль болжээ
Ерөнхий сайдаа хуулиа мөрдөж ажилла монголын ард түмэн таныг харж байна. Уул нь авилгалын эсрэг тэмцэлд чинь дэмжмээр байгаа ч хууль зөрчөөд байвал хэн ч дэмжихгүй шүү .
сэтгүүлчээ, хууль гэж гууль болсон цаг шүү дээ, бид чинь дайны цагийн байдалтай байгаа бус уу, одоо хотын даргыг хуулийн дагуу биш дайны цагийн хуулиар БЭТ гэдэг нэр томьёоны дор намынх нь нарийн бичиг Ариунзаяа бил үү нөхрийн сүржин хэллэгээр фронт руу явуулж байгаа юм гамшиг гамшиг