Нийгэм мэдээ

Хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувцсыг шатааж, биеийг нь түлжээ

Дархан-Уул аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг насанд хүрээгүй хүүхдүүд бодис цацаж шатаасан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас тодрууулан асуулаа.

Ингэхэд, цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд “Нэг залуугийн хувцсыг нь шатааж, биеийг нь түлсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 33 настай, эрэгтэй “Ч”-г тус сумын 6 дугаар багт байрлах байрны орцонд үл таних хүмүүс биед нь халдаж, улмаар хувцсыг нь шатааж зугатсан байна.

Алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж насанд хүрээгүй “Э” нар үйлдсэн болохыг илрүүлэн, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Bat
Bat

Hvn iim zerleg bolj bgaadharamsaj bna

Зочин
Зочин

Алга болж байхдаа таарсан хогнууд

Зочин
Зочин

БЫСДА ОЙРД ЯАГААД ДАНДАА ХАР МЭДЭЭ ИХ ЦАЦАГДАХ БОЛОВОО МАН АН СӨНӨЖ ТҮҮХИЙН ТАВЦАНГААС АРЧИГДАХЫН ДОХИО ЮУ? ЯАЦАРСАН МОНГОЛ ВЭ? ЭНЭ ХЭДЭН НУСГАЙЧУУЛ ОДОО ХҮҮХДИЙН КОЛОНИ ТЭНД ШОРОНЖООД ГАРЧ ИРЭЭД ЖИНХЭНЭ ГЭМТ ХЭРЭГТНҮҮД БОЛНО ЯАНАА ЯАНА

Зочин
Зочин

Ардчил�##� анархи хүмүүжилээ гэж.

Холбоотой мэдээ

Back to top button