УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Цаг үеийн мэдрэмжгүй, поп сайд

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.06/ нэгдсэн хуралдаанаар хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл сонсож, хэлэлцүүлэг өрнөж байна. Сүүлийн арав гаруйхан хоногт насанд хүрээгүй өчнөөн хүүхэд томчуудын гарт амь үрэгдэв. 12-хон настай балчир охин өглөө сургуульдаа явах гэж гараад олдоогүй 72 цаг болж байна. Сургууль нь зайтай тул өдөр бүр таксигаар явдаг тухай мэдээлэл гарч буй.

Зүрх шимшрүүлсэн хүүхдүүдийн кейс хүүхэд хамгаалалд төр засаг нь анхаарах цаг болсныг илтгэж, цаг үеийн сэдэв болчхоод буй юм. Тиймээс ч өнөөдөр УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцүүлэг өрнүүлж эхэлсэн.

Гэтэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан энэхүү хэлэлцүүлгийн үеэр туйлын мэдрэмжгүй аашлав. Тэрбээр, "сургуулийн орчинд биш гэр бүлийн орчинд инэнх хүчирхийлэл үйлдэгдэж байгааг ялгаж салгаж чичил. Эцэг эхчүүд өөрсдөө хүчирхийлэл үйлдэгч тул манай салбар хамаагүй" гэдэгтэй агаар нэг үгсийг чулуудаж сууна. Улмаар салбараа өмөөрчхөөд хүүхэд хамгааллын асуудлаар ганц ч үг ганхийлгүй, багш нар эцэг эхчүүдийн дарамтад өртөж байгааг тодотгож ярив.

Мөн тэр, эцэг эхчүүдийн дарамтад өртөөд амиа хорлосон алс холын БНСУ-ын багш нарын кейсийг хавчуулсан юм.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ: Загасны ой санамжтай баймааргүй байна. Сургуулийн орчинд хүүхдийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа асуудал бий. Үүнийг нуухгүй. Гэхдээ бүх бурууг сургууль руу, багш нар руу чихдэг. Багш сурган хүмүүжүүлэгч хүчирхийлэгч, хүүхдийн эрхийн мэдрэмжгүй хүмүүс болчихсон мэт бодлыг нийгэмд төрүүлж болохгүй. Хатуу хэлж анхааруулмаар байна.

Х.Булгантуяа сайдын мэдээлэлд сая дурдагдлаа. Хүүхдийн хүчирхийллийн 70 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж байна гэж. 70 хувь шүү дээ. Тэгэхээр гэр бүлийн орчинд уу, сургуулийн орчинд уу гэдгийг зөв үнэлж цэгнэмээр байгаа юм. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Бүгдийг сургууль, багш нар руу чихэж болохгүй.

Энд ХҮЭК-ийн Ж.Хунан дарга сууж байна. Ж.Хунан дарга аа, багш нарын эрх зөрчигдөж байна уу, ер нь. Яаж байна. Эцэг эх, асран хамгаалагчдын дарамтаас болж яаж зөрчигдөж байна гэдгийг авч үзэх бодитой нөхцөл байдал Монгол Улсад үүсчихсэн байна шүү. БНСУ-д хэд хэдэн багш амиа хорлосон асуудлаас болж том жагсаал цуглаан болж, эрхийг нь хамгаалах хуультай болж байна шүү дээ. Багш нар маш их ачаалалтай, дээрээс нь эцэг эхчүүд сэтгэл санааны дарамт үзүүлдэг, доромжилдог нөхцөл байдал үүсчихсэн. Үүнээс болж багш нар сэтгэлзүйн дарамтанд орж, бухимдаж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөв л юм ярьсан байна ш дээ. Тэгээд өөр яар ёстой юм?

Зочин
Зочин

Зөв. Эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал тавих ёстой, өөрсдөө ёс зүйтэй байж үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх хэрэгтэй. Багш нарыг өмөөрөх цаг нь болсон шүү

Зочин
Зочин

МАН д ПОП сайд зөндөө зөндөө.Нэрлэвэл ерөнхий сайд Оюун эрдэнэ , шадар сайд Хотгор шанага Хүрэлбаатар , хүнсний хямд гурилны сайд Болор чулуун , 10 хувь Даваасүрэн , Боловсрол муутай сайд о.Энх амгалан гээд ПОПУЛИСТУУД олон байна,

Зочин
Зочин

Энх-Амгалан бол боловсрол, шинжлэх ухааны сайдын үүрэг, хийх ёстой ажлыг мэддэггүй дорой амьтан. Худлаа попрох хэнээтэй, тэр нь сэтгэцийн өвчин болсон, огцрох зохих сайданцаруудын нэг.

Зочин
Зочин

Хамгийн мэдрэмжтэй хамгийн сайн САЙД шүү

Зочин
Зочин

Хөвсгөлчүүдсонгоод доромжлуулаад л бай даа, өөр ч хэлэх үг алга даа

Зочин
Зочин

Нэг иймэрхүү дүр үзүүлсэн новшнууд олон болж

Зочин
Зочин

Зөв л яриж бна.

Мөнхжаргал
Мөнхжаргал

Хүүхэдийн аюулгүй орчин бүрдүүлэх нь камер тавиад, нийгэмийн ажилтны тоо нэмээд, төсөв нэмэгдээд шийдэгддэг асуудал уу.
Энэ асуудал нийгэмийн хөгжлийн асуудал захаасаа гарч илэрч хор холбогдол үр дагавар нь гарч байгаа нь энэ.
Харин хүн болгон попорч байхад асуудлыг арай өргөн хүрээтэй ярих нь дээр олон талаас нь нөлөөлөх олон хүчин зүйлийг судалж шийдэх хэрэгтэй.
Тэр камерийг чинь монгол өөрөө үйлдвэрлэдэггүй болохоор өртөг өндөр засах сэлбэг ховор үнэтэй байна. Тэндэх нэрийн дор болсон болоогүй баахан камер авч байхаар Монголд үйлдвэрлэдэг болох дээр хувийн компануддаа дэмжлэг үзүүлвэл манай залуу үе чадах байх. Гэх мэт чилэнолон асуудлыг тал бүрээс шийдэх шийдлээ бичье. Бие биенээ шүдээ хэмллээгээд асуудал шийдэгдэхгүй байхаа . Ардчилсан улс гэчихээд хүний эрхэд халдаж хүн доримжилхоо багасгаж чадах чадахаа дор бүрээ хийе ярих ихдэж хийх багадах гээд байна

Мөнгөгүй хүн
Мөнгөгүй хүн

ЭнхАмгалан сайдыг буруутгах аргагүй энэ асуудлыг яах аргагүй хоёр талтай ойлгох хэрэгтэй

Зочин
Зочин

Teneg

Ард түмэн
Ард түмэн

Энэ муу Араб адууг хурдан зайлуулж чөтгөрүүд нь тонилго

Зочи АРХАНГАЙНХАН
Зочи АРХАНГАЙНХАН

Манй сайд , мөнгө ханцуйлахаас \ хулгайчийн ариун цэвэр нэр \ өөр мэдрэмжгүй - жинхэнэ ПОПЧИН ...

Холбоотой мэдээ

Back to top button