Top StoriesЯрилцлага

Н.Өнөрцэцэг: Би энэ салбараас олох юмаа олсон. Гэхдээ олон нийтийн итгэлийг дааж явах ёстой

2023.10.10-нд нийтэлсэн ярилцлагын сэргээн нийтэлж байна. Энэ үед сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг яллагдагчаар татаагүй, хуулийн байгууллагаас шалгаж эхлээгүй байв. Дорноговьд 12 настай охин амиа алдсан үйл явдлын дараа түүнтэй ийн ярилцсан юм.

Энэ удаагийн ярилцлагын зочныг маань хэн ч андахгүй байх. Тэр магадгүй Монголын хамгийн олон хүн үздэг сайтын эрхлэгч, сошиалд хамгийн их дагагчтай сэтгүүлч. Дийлэнх масс түүнд сайн, ихэнх нь саар, салбарынхан нь бол ний нуугүй хэлэхэд мөн тийм ч дуртай биш. “Зариг”-ийн Өнөрөө одоо өөрөө дүр болчихлоо. Тийм болохоор ярилцлагын санал тавьсан юм.

Тэр элдвээр хэлүүлдэг. Өөрөө ч явдал мөр нэг янз нэгэн биш ээ. Гэхдээ тэр яг хэн бэ. Юуг туулж, хаана алдаж яваа бол. Магадгүй түүний олсон хэт өндөр амжилт өөрийг нь вакуумжуулсан. Хэлж зөвлөх, хазаарыг нь татах хүн байхгүй болж ирсэн юм биш биз. Сэтгүүлч бүрийн хүсдэг гүнзгий эх сурвалжийн түвшин, асар их хандалтын дундуур тэр өөрөө ч, бусад нь ч түүнээс зай барьцгаачихсан юм шиг. Эцсийн дүндээ тэр бидний л дундаасаа төрүүлсэн нэгэн дүр. Эдгээр өдрүүдэд түүний сэтгэлийн хаалгыг татах нэгэн заавал байх ёстой.

Ярилцлагад маань анхаарлаа хандуулна уу.

-Шатсан, омголон, өөртөө эрдсэн, бардсан гэмээр гүйж яваа нь миний хамгийн том алдаа -

-Өнөөдөр олны анхаарал татсан сэдэв, дуулиан бүрд та холбогддог болчихлоо. Та сүүлдээ сэтгүүлчээсээ хальж, нийгмийн нэг дүр болоод хувирчихлаа. Ер нь хэт олны танил болж байгаа юм шиг мэдрэмжийг мэдэрсэн үү?

-Энэ тухай өмнө нь бодож байгаагүй шиг ээ. Хүмүүс намайг таньдаг. Би харин “Намайг таньж байна” гэж боддоггүй. Ажлаа л хийж ирсэн. Энэ зун баруун гурван аймгаар явлаа. Баян-Өлгий бол манай улсын баруун хязгаар шүү дээ. Тэнд намайг танихгүй хүн байгаагүй. Тэгэхээр Улаанбаатар хот гэлтгүй орон нутагт ч “Зариг” сайн хүрч байгаа юм байна гэж бодсон. Харин “Би олны танил”, “Би нөлөөлөгч” гэж бодож, тэгж тооцоолж байгаагүй. Тийм болохоор алддаг юм болов уу. Чамайг асуусан чинь л “Нээрэн би чинь олны танил хүн юм байна” гэж бодлоо (Инээв).

-Муучлагдах нь ч ердийн зүйл боллоо. Тэр бүрд ямар байна. Халширч, залхмаар санагдаж байна уу?

-Залхана. Өөр ажил хийе, энэ салбараас яваад өгье, сэтгүүлч гэдэг мэргэжлийг больчихъё гэж бодох нь бий. Өнөөдөр яг л тэр өдөр маань байна (Уйлав). Ийм байдалд ороод л, гараад л яваад ирсэн байна. Олон л сэдэв дээр би ийм байдалд орсон. Өнөөдөр тийм л байдалтай гэртээ байхад минь чи ирлээ. Хэвлэлүүд ярилцъя гэдэг. Би чиний авторыг уншдаг болохоор утастахад чинь ярилцаад үздэг юм бил үү гэж бодсон. Гэхдээ олигтой яриа болох эсэхийг мэдэхгүй байна. Өөрийгөө өрөвдүүлэх, зөвтгөх гэлээ гэж хүмүүст буух болов уу. Би ер нь гэмт хэрэг хийсэн хүн биш, яагаад ингэж буруутаад байгаа юм бол. Жаахан хүнд өдөр байна.

-Салбараасаа ч гармаар, орхимоор санагдахын шалтгаан нь юу гэж. Бусдын энэ хандлагаас уу. Эсвэл өөртөө бас сэтгэл хангалуун бус байна уу?

-Өөрийгөө л их буруутгаад байгаа бололтой. Зүгээр л мэдээлж, бусдын адил урсгачих юманд өөрөө гүйж ороод. Өөрөө зөв бурууг нь ялгах гээд, үүрэг гүйцэтгэх гээд. Шатсан, омголон, өөртөө эрдсэн, эсвэл олны танил гэж бардсан гэмээр гүйж яваа нь миний хамгийн том алдаа. Энэ алдаагаа л ухаараад байгаа юм байлгүй. Бусдад бол би таалагдах албагүй. Бусдаас болж би шийдвэр гаргавал утгагүй. Олон талын шүүмж, үзэл бодол байх нь л ардчилсан нийгэм. Бусдын шүүмж надад нэг их нөлөөлдөггүй юм аа. Өөрөө өөртөө дүгнэлт хийгээд бодоод байна л даа. Над шиг сэтгэл зүйтэй ийм хүн, энэ салбарт удаан явж чадахгүй ч юм шиг. Сэтгэл зүй минь сүүлдээ гэмтээд байгаа мэдрэмжийг ч авч байна. Сэдэв дотроо орчихдог, өөрийгөө ч, үр хүүхдээ ч мартчихдаг. Дүрдээ орчихсон гэмээр байдалтай болчихсон (Уйлав). Уучлаарай.

-Сэтгүүлч мэдээлэл олж авч чадаж л байвал сайн хэрэг. Харин “Зариг”-аар цацагдах нэг өөр, таны хувийн нүүр хуудастаа бичиж байгаа нэг өөр байх л даа?

-Би хамт олноо хайрладаг. Тийм болохоор “Зариг” руу гал дуудахыг хүсдэггүй. 20 гаруй хүн “Зариг”-аас ажил амьдралаа залгуулж байна. Алдаа гарвал “Зариг” чичлүүлэх бус, Өнөрцэцэг гэдэг хүн үүрээд гараг гэж боддог. “Зариг”-ийг зүгээр л ХМБ-ын үүргээ гүйцэтгээд яваасай гэж боддог. Сүүлд нь шүүх цагдаа болбол өөрийгөө л өгчихдөг. Хамт олноо цээжээрээ хамгаалж явах хүсэлтэй. Энэ нь мэргэжлийн бус харагддаг байж магадгүй. Болж бүтэж байгаа сайн нэр нь “Зариг” дээр яваг л гэж боддог юм. Тэр ч бодлоороо үйлддэг. Нүүр хуудсаараа голдуу мэдээлдэг нь ийм учиртай даа.

-Охины асуудал дээр би өөрөө очоод, тэр аймшгийн амьтантай алалцаад, амьд авч үлдэж чадах байсан гэдэг дэврүүн сэтгэл зүйгээр л хандчихсан-

-Жишээлбэл, танд нэгэнт нас барсан охины өмнөх бага насны амьдралыг дэлгэх, батлахыг оролдох шаардлага юу байсан юм бэ?

-Би жаахан буруу зүг рүүгээ явчихсан юм л даа.

Энэ ер ганц Д гэж охины асуудал биш. Над руу өдөрт 100-200 мессеж ирдэг. Дуудлагаа бол бараг л авдаггүй. Охид, эмэгтэйчүүд маш их бичнэ. “Намайг хүчирхийлүүлж байгааг ээж мэдсээр байж тоогоогүй” гэх мэт. Сэтгэл сэртхийлгэм мэдээлэл их ирдэг. Саяхан долоон настай хүү алга болчихлоо гэхэд нь мэдээлэл цуглуулсан. Аав нь болохоор мотоциклтой явж байгаад уначихаар нь хээр хаясан гэж мэдүүлдэг. Би лавшруултал, тэр аав гэгдэж буй хүн хүүгийн ээжтэй хамтран амьдрагч байсан. Зоддог байсан. Зодоод байхаар нь хүүг түүнтэй үлдээгээд явчихсан байсан. Ар гэрийн үл хайхрал гэдэг юм нийгэмд айхтар их бугшсан байна.

Эцэг эх нь үр хүүхдээ харж, хамгаалах үүрэгтэй шүү дээ. Тэр бодол маань яг энэ үеэр давамгайлчихсан байсан. Хоёрдугаарт, хэтэрхий их мэдээлэл надад гай болоод байна л даа. Охиныг анх алга болоход л таван удаагийн үйлдэлтэй гэмт этгээд аваад явчихсан, амьд байх магадлал бага гэдэг нь тодорхой байсан. Би охиныг өмнө нь хохирогч болж байсан л гэж хэлсэн. Гэтэл яагаад гэр бүл нь, цагдаагийн байгууллага хоёр дахь удаад нь урьдчилан хамгаалж чадаагүй юм бэ. Энэ асуудлыг би хөндсөн. Гэвч энэ нь охин руу, түүний гэр бүл рүү дайраад байгаа юм шиг ойлгогдсон нь харамсалтай байна. Ийм кэйс дахиад гарч ирэх вий дээ, ийм эрсдэл учрах вий гэж санаа зовсон. Буруу ойлгосон хүмүүсийн биш буруу ойлгуулаад байгаа миний алдаа байх. Хэлэх ёсгүй цаг үе байж. Магадгүй дараа нь хэлж болох байсан бололтой. Би тооцоолж, тоо бодож чадаагүй. Хүнлэг чанар маань охинд хэт төвлөрснөөс би алдсан байж магадгүй.

Би утсан дээрээ талийгаач охины зургийг гаргаад галзуу хүн шиг хоёр, гурван өдөр өнжчихсөн (Уйлав). Бараг би өөрөө очоод, тэр аймшгийн амьтантай алалцаад, амьд авч үлдэж чадах байсан гэдэг дэврүүн сэтгэл зүйгээр л хандчихсан. Тэр нь цагаа л олоогүй байсан юм шиг байна, одоо бодоход. Өнгөрсөн борооны араас цув нөмөрч гашуудах биш, багадаа зовсон нь ил тод байхад учирч болох эрсдэлээс сэргийлэх, хамгаалах боломж төрд ч,  ар гэрт нь ч байсан. Энэ боломжид л харамсаад байгаа юм. Би таван настай үеийнх нь мэдүүлгийг уншсан л даа. Тэгж мэдүүлээд байж байна гэдэг (Уйлав). Тэр үед хэрэг үйлдсэн этгээд хугацаанаасаа өмнө суллагдсанаас гадна энэ удаагийн асуудалд холбоотой байх магадлалтай. Тийм болохоор л хамгаалах боломж байсан гээд байгаа юм. Яах вэ, цаг үе нь буруу байж болох ч, яг энэ өнцгөөр хөндөж буй маань учирч болох өөр кэйсүүдэд эерэгээр нөлөөлж байгаа байх гэж итгэж сууна.

-Таны мэдээлэлд хүчтэй нэвтэрдэг байдал хүмүүст эргэлзээ төрүүлдэг. Эх сурвалж сайн төлөвшүүлэх нь сэтгүүлчдийн мөрөөдөл, амбиц л даа. Харин одоо танд хэн нэгэн мэдээлэгч, мэдээлэл бэлтгэгч байдаг мэт ойлгож байна. Таны мэдээлэгч хэн юм бэ?

-Би 2003 онд оюутан болсон. Оюутан байхдаа л сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн. Ингээд бодохоор бараг 18 жил сэтгүүлчийн амьдралаар амьдарч байна. Намайг анх мэдээнд гүйхэд дөнгөж ажлын гараагаа эхэлж байсан цагдаагийн албан хаагч өнөөдөр ямар нэг байдлаар албан тушаалдаа тогтсон, дэвшсэн байгаа.

Ярилцлага хийхэд “Энэ хүнтэй цаашид холбоотой байх сан”, “Эсвэл энэ ийм л хүн юм байна” гэдэг мэдрэмж өвөрлөөд үлддэг дээ. Надтай уулзсан хүмүүст бол “Өнөрөөд тусалчих сан, ийм юм хэлээд өгчих сөн. Мэдээлэл өгчихвөл буруу ашиглахгүй юм байна” гэсэн итгэл төрдөг. Ер нь манай сэтгүүлчдэд адилхан л мэдээлэл ирж байгаа. Харин гаргаж байгаа нь хэдэн хувь байдаг бол. Би УИХ-ын  гишүүн Бат гэгчид хохирсон хүн байлаа гэж бодъё. Итгэсэн сэтгүүлчдээ бүх баримтаа аваад очиход гаргахгүй. Тэнцвэртэй байдал хадгална гэж гоё үгээр малгайлаад, Бат руу холбогддог. Тэгээд “Гаргах боломжгүй юм байна, гүтгэсэн болох нь” гээд явдаг. Ийм юм байгаа. Үүнийг иргэд мэдэхгүй, салбарынхан бол мэднэ.

Баримтыг албаны эх сурвалжуудаар баталгаажуулаад би мэдээлдэг. Дараа нь хариу тайлбараа аваад явдаг. Найдвартай сэтгүүлч байж чадсанаараа би өнөөдөр маш сайн эх сурвалжтай болсон гэж боддог. Хэн сайн мэдээ олно, тэр идэх хоолтойгоо яваа гэдгийг сэтгүүлчид мэдэж байгаа. Гэвч атаархлаа нүүрэн дээрээ овоолчхоод л “Зариг”-т мэдээлэгч байна гэж хашгирдаг. Намайг Х.Нямбаатар сайдтай ч холбож ярьдаг. Би тэр хүнээс уучлал гуймаар байна. Ордонд ч гэсэн амгалан байлгадаггүй шиг билээ. “Зариг”-т мэдээлэл өгчихлөө гэж. Гэхдээ тэр уурлаж, бухимдаж байгаагүй, надад. Харин дээр үед надтай тааралдаад нэг үг хэлсэн. “Чи яг надтай адил араншинтай юм билээ. Алдаа нь гэвэл аманцар. Тийм учраас чамд буруу байхгүй. Чи олсон мэдээллээ нийгмийн төлөө цац. Надтай холбогдох эсэх нь хамаагүй” гэсэн утгатай.

Би ажлаа хийгээд л явж байгаа. Хамгийн сүүлийн кэйс дээр л гэхэд тэр ажлаа өгчихсөн, хотын дарга болох гээд явж байсан. Охины талаарх мэдээллийг өгөөд явах боломжгүй шүү дээ. Би одоо бодож байна, Х.Нямбаатар хотын дарга болоод яваад өгнө, сайн л биз. Би л одоо сайн ажиллавал энэ зөрүү ойлголт арилах байх гэж.

-Таны “Монголын бүх хэвлэл ардаа намтай, улстөрчтэй, бизнестэй” гэж хэлсэн бичлэг бий. Тэр яаж ойлгогдох ёстой байсан бэ?

-Үнэн. Үнэн байхгүй юу. Монголын нийт хэвлэл мэдээллийн хэрэгслийн бараг л 85-100 хувь нь улстөр, бизнесийн бүлэглэлийн хараанд бий. Сэтгүүлч өөрөө үүсгэн байгуулсан цөөн тооны л хэвлэл бий дээ. Нэрлээд яах юм, тодорхой л байдаг.

-Өөрийгөө ч гэсэн эзэнтэй гээд хэлчих шиг ойлгогдсон л доо?

-Ихэнх нь гэх байж л дээ. Тэр миний алдаа болж.

-Тэгэхээр эзэнгүй гэж хэлэх гэсэн юм байна.

-Би гайхаад л байдаг юм. “Зариг” бол би, намайг дагасан, надад итгэсэн хэсэг хүмүүс шүү дээ. Тэгээд хэдэн төхөөрөмж, зээлийн оффис байна, компанийн 100 хувийн эзэмшил миний нэр дээр байна.

Энэ яриа эхний ээлжид их төвөгтэй байсан. Сүүлдээ саарсан. Ямар ч сэдэв дээр хамаагүй гарч ирээд, хөндөөд байхаар. Би хэрэв МАН-ын эзэнтэй байсан бол Хөгжлийн банкны асуудлыг гаргахгүй. БЗС-гийн асуудлыг ч тэр. Дийлэнх зээлдэгч нь МАН-ынх юм чинь. Миний эзэн Х.Нямбаатар байсан бол Д.Сумъяабазарыг ажлаа өгтөл нь ногоон автобусны асуудлыг сурвалжлахгүй. Энэ бол дуусчихсан оролдлого.

-Би ядарсныг өмөөрдөг, ядаргаатай л зан. Мэдээгээ аваад гарах байтал энэ хүүхдүүдэд яаж туслах вэ гэж боддог -

Харин сүүлийн үед тухайн үйл явдлын гол буруутан нь болгох гээд байна л даа. Өнөөдрөөс цагдаа залгаж магадгүй гээд дуудлагуудаа авч байна. Мөрдөн байцаах ажиллагааны нууц задалсан хэргээр шалгах юм байна. Дээрээс нь хохирогчийн ар гэр “Мэдээлэл тавьснаас болж манай охин амиа алдсан” гэдэг агуулгаар шалгуулах юм байна. Харлуулдаг юм нь сүүлдээ хүн амины хэрэгт сэжиглэдэг болтлоо л хүндэрч байна. Харамсалтай байна (Уйлав).

-Сэтгүүлч байхад таны ямар зан чанар тохирохгүй вэ?

-Хэтэрхий омголон юм болов уу. Өөрөө л бүгдийг шийдэх гээд. Дээр нь ядарсан хүмүүсийг дээрэлхэж буй зан чанарыг хүүхэд байхаасаа л үзэн яддаг. Ангид хүүхэд дээрэлхүүлбэл очоод хэрэлдэж л байдаг. Ядарсныг өмөөрдөг. Ядаргаатай л зан.

-Ядарсан талд зогсох бол сэтгүүлчдээс салгаж авч болдоггүй нэг чанар.

-Түүндээ хэт автаад орчихдог юм болов уу. Хэт их мэдээлэлтэй байгаа нь надад хэцүү л байна. Мэдээлэл авч чадахгүй бол суурин дээрээ хардаад л, тэнэгтээд л байгаад байна биз дээ. Гэтэл мэдээллийг авна, баримт ороод ирнэ. Тэгэнгүүт л хурцлагдаад давхичихаж байгаа юм л даа. Итгэл үнэмшлээрээ. Огшоод.

Сая донорын асуудлыг хөндсөн. Мөн л тиймэрхүү юм болсон. Ханхайсан дөрвөн ханатай гэрт хувцас нь халтар ээжгүй гурван хүү байж байсан. Уг нь би мэдээгээ аваад л гарах ёстой. Гэтэл яаж энэ айлд туслах вэ л гэж бодсон. Ядаж хашаа байшинтай болгоё, тав арван цаас илүүчилж чадах бил үү гээд л. Тусалсан. Тэр гурав маань дулаахан байранд нүд нь сэргэчихсэн, хөөрхөн байгаа. Тухайн үед бөөн л хэл ам болж байсан. Гурван хүү байртай болсон. Хоёрт, донорын асуудлын цаадах элдэв булхай, луйвар хөндөгдсөн. Яг өнөөдөр хариу нь гарч байх ёстой. Залгая гэж бодсон ч чадахгүй л байна. Мэдчихвэл төвөг. Өнөөдөр аягүй номондоо орчихсон сууж байна (Инээв).

-Мэдчихвэл пост болгоод биччихнэ.

-Тэр зан л. Талийгаач охиныг өмнө нь хүчирхийлж байсан гэх Б-гийн талаарх мэдээллийг ар гэрийнхэн нь гаргахыг хүсэхгүй байгаа. Тэгэхээр ойрын хүн нь л байж. Мэдээд өгөөч гээд асуулгачихсан байгаа, одоо эргээд асууж чадахгүй л байна. Мэдэх хэрэггүй л юм байлгүй дээ. Мэдчихээр хэрэгт орчихоод байх юм.

-Та “Зариг”-ийг ямар хэмжээний сайт болно гэж бодож үүсгэн байгуулсан бэ. Төсөөлөөгүй их хандалтад шумбаад орчихсон тал бий юу?

-Манай нөхөр ажил хийдэггүй, амьдралаа авч явах үүргийг би хүлээчихсэн байсан. Тэр үед эрүүл мэнд минь ч муудаж байсан. Цалинтай ажил хийгээд эрүүл мэнд, гэр орноо авч явж чадахгүй нь гэж бодсон. Хувиараа юм хийж, амьдралаа босгоё л гэж шийдсэн. Харин бурхан ивээсэн мэт төсөөлөөгүй их амжилт ирсэн. Үүнийг дааж явах л хэрэгтэй байна.

-Ямар сэтгүүл зүй хийнэ гэж төсөөлсөн бэ?

-Үнэнээ хэлэхэд айхавтар их “Хараат бус байна”, “Шударга ажиллана” гэх мэт зорилго тавиагүй. Зүгээр л хувиараа юм хийе, амьдрал ахуйдаа зарцуулъя гэж үүсгэн байгуулсан. Хүний дор ажилласнаас арай дээр амьдрах байх гэж бодсон.

-Ордонд шууд лайв хийх анхандаа стандарт бус гэж шүүмжлүүлж байсан. Салбарын туршлагатай мэргэжилтнүүд их дургүйцэж байлаа. Гэхдээ одоо энэ хэлбэр хүлээн зөвшөөрөгдсөн. Та ер нь салбартаа ямар хувь нэмэр оруулсан бэ?

-Лайв хийдэг болсноор дарга нарын арьс хууларч эхэлсэн. Тэр л хангалттай гэж боддог. Өмнө нь гоё дарга, гоё зураг авхуулж, лаг бэлдэж байгаад л хүссэн үедээ яриа өгдөг байсан. Үүнийг эвдсэн нь сайн ч, муу ч талтай. Гэхдээ дарга нарын арьс хууларсан. ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар тайлбар авахад зарим нь уйлаад л, зарим нь зугтаад л. Өөрсдийгөө төлөөлүүлж буй хүмүүсийнхээ үнэн төрхийг иргэд лайвын тусламжтай олж харсан даа. Эргээд харах нь ээ болсон, үүргээ гүйцэтгэсэн. Одоо илүү чанаржуулъя, мэргэжлийн түвшинд байя гэж бодоод л байгаа. Анзаарах юм бол одоо “Зариг”-аар нэг их лайв явахаа байсан. Дандаа боловсруулж, бэлтгэж тавьж байгаа.

-Таныг тексттэй бага ажиллаж, лайваар зүтгүүлж амжилтад хүрсэн сэтгүүлч гэж хардаг. Харин хариуцлагатай сэтгүүл  зүй гэж таныхаар юу вэ?

-МСНЭ-ээс авсан мэдээллээр, манай салбар 6 мянган сэтгүүлчтэй. Хариуцлагатай, мэргэжлийн сэтгүүл зүй бол боловсруулсан, нягталсан, олон талын эх сурвалжаар хангасан, шуурхай шинж чанаруудыг хангах ёстой. 6 мянган сэтгүүлчдийн дунд, надаас бусад нь мэргэжлийн түвшинд маш сайн ажиллаж байгаа. Би харж байгаа. Түүнийгээ олон нийтэд хүргэх тал дээр харин өөрсдөө хичээх ёстой. “Би мэргэжлийн сэтгүүл зүй хийсэн чинь хүмүүст хүрэхгүй байна. Амар хялбар юм хийдэг нь хүрээд байна” гэж гомдоллоод суугаад байж болохгүй. Эрэлхийл. Уншигчдынхаа боловсролд яаж нөлөөлөх вэ, яг юу хийх вэ. Хүнд гомдоллох биш, тэгж л эрэлхийл гэж хэлмээр байдаг.

-Уншигчдын боловсрол гэснээс, та 300 гаруй мянган дагагчтай юм билээ. Тэр массынхаа боловсролыг та юу гэж үнэлдэг вэ. Хар масс таныг дагадаг гэж ярьж байгаа?

-Хар масс л Монголын өнөөгийн үнэн төрх. “Хар массыг хуйлруулаад” гэж цэмцэрхэх ч өнөөдөр тэд л сонгууль өгнө. Тэд үнэндээ бүгдийн золиос болж байгаа. Тэр цэцэрхэгчид эхлээд улс орондоо хэрэгтэй, ашигтай юм хийх хэрэгтэй. Хууль хяналтын байгууллага шударга ажиллах ёстой. Хар массын нэг төлөөлөл эмнэлэг ороод үзүүлж чадаж байна уу. Гадаадад сургуульд явъя, цагаан болъё л доо, явж чадаж байгаа юм уу. Энэ хүмүүс золиос болоод байгаа учраас ууртай, догшин. Өнөрцэцэг ухаантай, мундаг болохоор тэд надад найдаад байгаа юм биш. Учир шалтгаан нь авлига, шударга бус байдал. Үүнтэй буруу, зөв аргаар тэмцээд байгаа учраас “Засаж магадгүй” гэсэн найдлагыг тавиад байгаа нь энэ. Ганцхан надад биш, сэтгүүлчдэд. Ер нь хамгийн  их найдлага тээсэн хүмүүс сэтгүүлчид болсон. Даанч манай салбарынхан үүнийг ойлгодоггүй. Итгэл найдвар нь сэтгүүл зүй болсон ийм цаг үед бид үүргээ ухамсарлах ёстой. Монголд ер нь эрх мэдэлтэй хүн хэнээс айдаг вэ?

-Олон нийтээс.

-Хуулийнхныг аргална, айхгүй. Дарга, цэрэг нь бие биенээ хамгаална, айхгүй. Сэтгүүлч нараас л, тэднээр дамжуулж олон нийтээс л айж байгаа. Ийм итгэлцэл, эмээлтийг зөв зангидаж, Монголын сэтгүүл зүй нягтраасай.

Би хамтарсан эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийх сэн, багаараа дуугарах сан гэж боддог л доо. Манайхан харин нэг нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй болохоор аль ч салбарт ижилхэн асуудал үүсэж буй. Миний харж буйгаар сэтгүүлчдэд маш оргил үе ирчихсэн байна. Бас хараад байхад, намайг хамгийн их өмгөөлж, хамгаалж байгаа нь иргэд байна. “Би чинь бас олон нийтийн хамгаалалтад” оржээ гэдэг итгэл найдварыг авч байна л даа. Өмнөх уналтуудаас илүү, олон  нийтийн хамгаалалт надад хүч өгч байна. “Алдаагаа засаад урагшлахад болохгүй юм алга” гэж. Иргэд ч бас үнэлэхгүй байвал эндээс явчихаж болж байна. Түүнээс би энэ салбараас олох нэр хүндээ, орон байраа олчихсон. Зууралдах сонирхол ер байхгүй.

-Олны анхааралд өртсөнөөс болж эр бяр амталж, хувь хүний хувьд алдаа хийж эхэлсэн юм биш биз.

-Байна, байна. Хэнээс ч айхгүй гэж бодсон, түүндээ эрдсэнээс л ингээд явж байгаа байх. “Яагаад би бууж өгдөг юм” гээд л. Ийм үе байна, надад. Энэ алдаа юм уу, алдах үндэс юм уу, мэдэхгүй. Өөрөө сайн бодох ёстой байх.

-“Зариг”-ийн Өнөрөө гэхэд сэтгүүлчдээс тусдаа нэгэн юм шиг л буудаг. Тэгтлээ л та тойргоос гадна гишгэж.

-Салбарынхнаа хараад хөөрдөг, ойр байхыг хичээдэг, дүү нартаа туслахыг боддог, алдаа гарвал нь хэлчихдэг л хүн дээ, уг нь. Яг миний алдааг давтах гээд байвал залгаад л хэлдэг. “Хэт үнэмшээд, шатаад явчихвал алддаг юм билээ” гээд. Хоёрт, би сэтгүүлчдийнхээ хийсэн мэдээг устгах, залруулахыг хүсдэггүй. Миний амьдралдаа барьдаг зарчим тэр. Сэтгүүлчийнхээ гаргасан баримтад хөндлөнгөөс оролцохгүй л гэдэг, түүнийгээ хатуу баримталдаг.

-Та үүнийг эрт ирсэн алдар нэр гэж боддог уу?

-Би тийм алдар нэртэй юм уу даа. Би ер өөрийгөө олны танил гэж боддоггүй, ийм бодол дотроо тээж байгаагүй.

-Араас нь ирэх хариуцлагыг тэгэхээр боддоггүй байсан гэж үү?

-Түүнийг боддоггүй болохоор л алдаад байдаг юм байна л даа. Чамтай ярьж суухдаа л ойлголоо. Миний бичиж буй юм бүр л хүмүүст хүчтэй хүрдэг юм байна, тиймээс бодолтой байя гэдгийг.

-Бид эхээс тавуулаа. Боловсрол хэрэгтэйг хоёрдугаар ангидаа ухаарч, ганцаараа тэмцсэн. Бусад бууж өгөөд малчин болсон-

-Сэтгүүлчдийг боловсролгүй гэж цоллоход бол би их эмзэглэдэг. Өөрийгөө болоогүй байсныг мэдэрч, мэдлэг боловсролоо дээшлүүлж буй сэтгүүлчид цөөнгүй ч гарч ирж байна. Та харин боловсролдоо анхаарч байна уу?

-Би таван хүүхэдтэй айлын дундах, малчин. 10 жилдээ л хөдөө гарчих шахсан, их гүрийсэн дээ. Боловсролын төлөө өөрийнхөө хэмжээнд зүтгэсэн юм, уг нь. Ямар ч байсан хөдөө гарчихаж болохгүй, боловсролтой л болно гэж хоёрдугаар ангидаа ухамсарласан. Яах ч аргагүй, сумын төвийн нөхцөл байдал хүнд. Дотуур байрны паар хөлдөнө, малчдын хүүхдүүдийг харь л гэнэ. Тэгээд өвөл хичээл завсардана, хавар ирээд хичээлээ нөхөөд л зүтгэдэг байсан. Нэг удаа малын ченжүүдийг дагаж анх Улаанбаатарт, танихгүй шахуу айлд ирээд л, сургуульд сурч байлаа. Сумын дотуур байр аятайхан болсны дараа эргээд очиж сураад л. Боловсролтой байх ёстой гэдгийг хүмүүс хэзээ ч юм ухаардаг байх. Би харин хоёрдугаар ангидаа ухаарч, ах дүү нараасаа ганцаараа тэмцсэн. Бусад маань бууж өгсөн, малчин болсон.

Уг нь би монгол хэлний олимпиадад амжилттай оролцож, МУБИС-ийн хэл, уран зохиолын багшийн анги авсан л даа. Бүр багын мөрөөдөл маань олон улсын сэтгүүлч (Инээв). Багшаар сурахад нэг л болохгүй байхаар нь ээж аавдаа хэлэлгүй орхиж, хувийн сургуульд сэтгүүлчээр элссэн. Хажуугаар нь ажил төрөл хийж, төлбөр мөнгөө олсоор олигтой сурч чадаагүй л дээ. Гуравдугаар курсээсээ “Үнэн”, “Ардын эрх” сонинд ажилласан. Төгсөөд “Бизнесийн мэдээ” сонинд орсон. Бичдэг суурьтай сэтгүүлч л дээ, уг нь. Муу бичдэг байгаагүй. Миний хийж байсан материалууд одоо байдаг юм. Тэгээд л амьдрал ахуй гэж явсаар сурах зав олдоогүй. Цэгцэрлээ гэсэн хойноо Удирдлагын акамдемид хөхүүл байхдаа сурсан. Одоо МУИС-ийн Хууль зүйн сургуульд сурч байгаа. Англид хоёр сар хэлний курсэд суралцсан.

Аав ээж маань боломжтой, хүүхдийнхээ ойр зуурын хэрэглээг хангачихдаг орчинд өссөн бол би сурах л байсан байх. Боловсролгүй гэдэг энэ шүүмжлэл надад маш хүнд тусдаг. Эмзэг сэдэвтээ хүн мэдрэг байдаг шүү дээ. Хичээгээд л явж байна. Би өөрийгөө хөгширсөн гэж бодохгүй байна, сурахад оройтоогүй гэж бодож байгаа. Өөрөө залуудаа сурч чадаагүй юм чинь ажлынхандаа энэ боломжийг олгоё гэж боддож байна. Тийм учраас Ерөнхий редактор, Маркетингийн менежер хоёроо зардлыг нь дааж, удахгүй Австрали явуулах гэж байгаа. Энэ мэтчилэн өөртөө гүйцээгээгүй хүслүүдээ хамт олондоо өгнө, үргэлжлүүлнэ гэж боддог. Урьдчилгаа 30 хувь төлөөд байранд орох боломж надад хомс л байсан. Дөрөв, таван жил гүрийгээд байранд орж чадахгүй л байсан. Тийм учраас хамт олондоо урьдчилгаа 30 хувийг нь төлж, байртай болгоно гэж зүтгэсэн. Одоогоор долоон хүнээ байранд оруулсан байна. Өөрөө мэдэрсэн зовлонгоо ажлынхандаа бага мэдрүүлэх сэн гэж бодож байгаа минь тэр.

Боловсролгүй байгааг минь уучлаарай. Худлаа яриад яах вэ. Боловсоръё гэж бодсон ч, анхан шатны хэрэгцээгээ хангаж чадахгүй л амьдраад байсан. Хангах гэж явсаар одоо л сурдаг дээрээ ирж байна.

-Хүн бас амьдралаас илүү ихийг сурах нь ч бий. Та туулсан амьдралаасаа юуг сурсан бэ?

-Хүн байхыг л сурсан даа. Хүний зовлонд эмзэглэдэг, бусдын зовлонг өөртөө, ах дүү нартаа ирсэн юм шиг ойлгодог байхыг миний алдаатай оноотой амьдрал ойлгуулсан. Одоо харин намайг УИХ-ын гишүүн болох нь, тэгээд л бусдад туслаад гүйгээд байна гэж ярьж, бичдэг. Хүмүүс тийм хүйтэн л байна даа. Хүн хүний төлөө тэгж зовж болдог гэдгийг ойлгохгүй байна.

-Таныг зорилготой  л элдэв сэдвийг хөндөж тавьдаг харж байгаа. Их хандалтад галзуурч, эрдэж, би төвтэй болж гэж. Та хэрхэн санал нийлж буйгаа түрүүн ярьчихлаа л даа. Тэр сагах, нисэх гэдэг ойлголтыг та юу гэж боддог вэ. Хэзээ өөрийгөө дарж, хязгаарлаж байсан бэ?

-Би төвтэй болоод, алдах гээд байна шүү гэдэг мэдрэмж үү. Надад тийм мэдрэмж төрж байгаагүй юм шиг ээ. Байнга зодуулаад байхаар хүн дальдчаа болчихдог доо. Тийм сэтгэл зүй надад тогтчихсон шиг байгаа юм. Өөрийгөө хамгаалдаг, асдаг. “Өөрөөс минь өөр намайг хамгаалах хүн байхгүй” гэдэг сэтгэл зүйгээр босож ирдэг. Нөгөө талаар өөрийгөө зөв гэж батлахаар улайрдаг. Зарим үед өөрөө туслах гээд ороод явчихдаг. Би гэдэг үзэл түүнд л гарч ирдэг байх. Нотлох гэж, дийлэх гэж, өөрийгөө хамгаалах гэж л шатдаг байх гэж бодож байна.

-Гэснээс, та сая дурдлаа. Сонгуульд нэр дэвших юм уу?

-Улстөрч болоход миний характер огт тохирохгүй гэдгийг мэдээд шийдвэр гаргачихсан. Хэзээ ч үгүй. Би одоо ордон руу орох ч дургүй болсон. Гишүүдийг алган дээрээ тавьчихсан мэт харж байна. Тэдэнтэй мэндлэх ч хэцүү, мэндлэхгүй байх ч хэцүү болсон. Зарим нь ч над руу хялалздаг. Тийм хүмүүстэй парламентад ороод яах юм. Хоёрт, гайгүй хүмүүс ороод ирлээ гэж бодъё. Би нэг уулзсан хүнтэйгээ муудаж чаддаггүй. Муудахаараа шаналаад байдаг. Тэгэхээр “Энэ  маань ч, тэр маань ч” гээд найгаад гүйчих байх. Тийм болохоор надад ер тохирохгүй. Хүмүүс надад итгэл хүлээлгэлээ, би биелүүлж чадахгүй юм чинь дэмий. Хүн ер нь маш сайн хийдэг юмаа маш сайн хийсээр л дуусах ёстой. Тэр салбараа ойлгуулж, засаж залруулаад. УИХ-д зөндөө л шударга хүмүүс ордог, хувь заяа нь яаж эргэдэг вэ гэдгийг бид харж л байгаа. Хангалттай.

-Хүмүүс намайг замбараагүй баяжсан гэж боддог, айхтар баяжсан юм алга, эгч нь-

-Салбараас гарах бодол хүртэл төрж байсан гэхээр нь бас асуусан юм аа.

-Зөндөө. Нэг бол байшин барья, 00-ийн цаас үйлдвэрлэе гээд л бодоод явчихна шүү дээ. Хүмүүс намайг замбараагүй баяжсан л гэж боддог шиг. Хоёр хүүхэдтэйгээ хөлсний байранд л амьдарч байна. Болгочих гээд л явж байна. Айхтар баяжчихсан юм алга аа, эгч нь.

-Сэтгүүлч бол бусдыг нээдэг, өөрөө нээгдэж чаддаггүй хүмүүс. Тэр хэрээр ийм хэрэгцээ тээдэг.

-Чамд харин сайхан нээгдлээ. Сэтгэл зүйчтэй ярилцах шиг санагдлаа (Инээв). Хамаг юмаа яриад, сүүлд нь “Бууж өгье” гэж байгаа юм шиг.

-Энэ хугацааны дараа та уншигчдадаа юуг хэлмээр тээж явна вэ. Уучлал гуймаар санагдах тал байна уу?

-Би олон асуудалд буруутдаг л даа. Мэдээлээд л буруутаад байдаг. Өөрөө ч үүнийг ойлгохгүй байгаа юм. Мэдээ хийхгүй, эсвэл худлаа мэдээлээд, эсвэл улстөрчдөөс мөнгө аваад мэдээлдэг сэтгүүлчид бий. Тэднээс би хүнд ялтай гэж үү гэж бодох нь бий. Олж авсан мэдээллээ дэлгээд л буруутаад байдаг. Буруу юм бол буруу л байх. Харин би тэгж бодохгүй байна. Хэт сэтгэл хөдлөл өндөр, түүнийгээ мэдээтэйгээ хутгадаг алдаа надад бий. Энэ алдаагаа засна гэж боддог. Хэт нэг юмандаа улайрдаг, баримтдаа найддаг, тэгээд зүтгэчихдэг. Энэ миний эргэж харах алдаа байж болзошгүй. Үүнд уучлаарай. Харин өнгөрсөн жилүүдэд худал мэдээлэл тарааж байсангүй. Улстөрчийг өмөөрч, хамгаалж явсангүй. Сэтгэл хөдлөлөө барьж чадаагүйд, энэ нь бас таалагдаагүй бол уучлаарай л гэж хэлье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
106 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
10 сар 10, 2023 08:19

za yer n oilgoloo yug..baigalaasaa howch huuhduud baidagdaa zow buruu how zooj guigeedel zow baiwal chihreer shagnuulaadal buruu baiwal zoduulaadal torolhiin neg tiim ..orchin uyeiin how jiw olon hund zereg hurdegeeree hetsuu yumaa basal 2 taltai sain muu sain n horongo zooritoich bolj muu n odoo ymar baigaagaar haragdah yumdaa how jiwiig sain hogjuulsen ur dungee tailagnaad uilagnaad suuj baina gedeg bas awyas yumdaa..

Зочин
Зочин
10 сар 10, 2023 15:28
Reply to  zochin

Өөрөө жинхэнэ ховчин бна даа

Баяраа Дархан хот
Баяраа Дархан хот
10 сар 10, 2023 08:25

Мундаг сэтгүүлч ,дайчин давшингуй , дэмждэг шүү урагшаа дүү минь

Зочин
Зочин
10 сар 16, 2023 14:07

Чи бол үнэрцэцэгийн �##� долоогч

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 11, 2023 12:03

Чи хамсаатан

М. Баяраа
М. Баяраа
10 сар 10, 2023 08:28

Амжилт хүсье!

Зочинзагд
Зочинзагд
10 сар 10, 2023 08:34

хирнээсээ с�##�аагүй өвөртөө арван төгрөгтэй орк охин ирээд хагартлаа баяжсан түүх, хятадын гар хөл болж мөнгө авч хулангийн нөгөө т�##� нь болж Гарамжавыг мэрэх унагаах ажлыг маш сайн хийсэн хүн дээ яг үнэндээ бас л эх орны эсрэг ажилж баяжсан түүх новш

Зочин
Зочин
10 сар 11, 2023 07:35

Гарамжав хаашаа унасан юм

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 11, 2023 12:06
Reply to  Зочин

Унаагүй л дээ унагах гэж мөнч ичгүүргүй дайрсан даа чадаагүй л дээ

Zochin
Zochin
10 сар 10, 2023 13:03

Garamjiw luiwarchin l bsn shde

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 11, 2023 12:07
Reply to  Zochin

Эх орондоо бүтээн байгуул�##�т хиидэг мундаг хүн дээ

Budragchaa
Budragchaa
10 сар 10, 2023 08:58

Setguulch gedeg ner enend hunddene. O.Enhjavhlan hen be gedgiig ni tov todorhoi helchihsen baina lee….

Зочин
Зочин
10 сар 10, 2023 09:05

Ёс зүйгүй сэтгүүлч гэдэг армийг үндэслэгч олны анхаарлыг тухайн мөчид татаж байв�##� сэдэвийн гол баатар буруутай буруугүй г тунгаах бодолгүй хүн. Ингэж болдог юм байна гэж дууриасан микрофоноо хүний аманд чихэх гэсэн , өөртөө таа лагдсан мэдээллээ олж авах гэсэн охид з�##�уус хэт олширсон нь энэ хүний үр хөврөл . Шинэ сайд хуулиа барьж шийтгээд явна гэхээр мэдээлэл задладаг биеэ үнэлсэн төрийн �##�бан хаагчид байхгүй болж ховоор ажилаа хийдэг энэ з�##�уус дараагийн үедээ зайгаа тавьж өгнө байх.

Зочин
Зочин
10 сар 10, 2023 09:15

muuhai har energitei huuhen

зочин
зочин
10 сар 10, 2023 09:24

Энэ хүн сэтгүүлч биш ээ Сэвээчин мөнгөний жүжигчин авгай

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 11, 2023 12:08
Reply to  зочин

За яг тиим шүү

Зочин
Зочин
10 сар 10, 2023 09:27

Санаснаас ухаантай хүүхэн бн шүү. Юмыг бодитой харах гэж оролддог. Өөрийгөө ч өмөөрөхгүй сайнтай муутай нь хажуунаас харах гэж оролддог. Нэг их хэрүүлч авгай гэж боддог бсн, одоо бүр хүндэлчихлээ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 11, 2023 12:09
Reply to  Зочин

Охины �##�уурчинг өмөөрч нас барсан охиныг гүтгэсэнд нь хүндлээ юу м�##�аа

Зөөз
Зөөз
10 сар 11, 2023 07:11
Reply to  Зочин

Энэ сайн жүжигчин байна. Хөдөөнийх бол Хөдөөнийх л байдаг. Бүдүүлэг

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 11, 2023 12:10
Reply to  Зөөз

Хөдөөниихдээ биш цусандаа л байгаа юм

Зочин
Зочин
10 сар 10, 2023 09:36

zugeer neg zolbin setguulch hged land300, river gardend bair avj chadhu teriigee saihan tailbarlaadhaach

Зочин
Зочин
10 сар 11, 2023 07:36
Reply to  Зочин

өөрийнхөө арчаагүйд гомд м�##� минь

Zochin
Zochin
10 сар 10, 2023 13:07
Reply to  Зочин

Yund ni ataargaad bdiin uuruu yuchgui hun unasan mashin amidrah orchind ni ataarhaad suuj bdg ymda uuruu bol yg hogiin anidralrai hun bn ur uwchin gd bj bdg

Зочин
Зочин
10 сар 10, 2023 09:51

Өмнө нь ярьснаа эргэж няцаагаад л
Ерөөсөө л орон гаран..
Олны танил болж, мэднэ гээд л ярьж бснаа олны танил биш ккк

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 11, 2023 12:11
Reply to  Зочин

Угаасаа орон гаран авгай

Иргэн
Иргэн
10 сар 10, 2023 09:58

Шүүмжлэлийг огт хүлээж авдаггүй хүн юм бна лээ. Бас бусдыг зан�##�хийлдэг,сүрдүүлдэг. Мэдээж мэдээлэлд ойр гэдэг утгаараа түрүүлж цацна,ханд�##�т илүү авна. Уянг�##�на,уйлна,элдэвтэй штэ. Одоо тэгээд яахав дэ,олонхид тэр нь та�##�агдаж бга бол яая гэхэв. Харин унахад нь битгий дэвсээрэй, Өнөрөөгөө. Мөнхэрдэнэ я�##�аа! Дэмжигчид нь хаана бна?

Зочин
Зочин
10 сар 10, 2023 09:59

Энэ авгайг эрлийз Мие, Сандуй нарын төрийн �##�быг зарж 60 тэрбум төгрөг хулгай шаах тухай ярьсан яриаг ухаж төнхөөд учрыг нь олоод илчлээд араас нь хөөцөлдөөд нийтэд ил болгоод гаргаад ирвэл жинхэнэ мундаг сэтгүүлч байна гэж үнэлж ойлгоё доо. ( Гарамжав авгайг яаж ээрч, хойно урдгүй асуултаар бөмбөгдөж байсан шигээ )

Зочи
Зочи
10 сар 10, 2023 10:01

Бүдүүлэг араншингаа засаад мөнгөнд их улайрахаа больчихвол ...бас ханд�##�т авах гэж , өөрийгөө өрөвдүүлэх гэж жүжиглэхээ багасагав�##� зүгээр дээ. Шантаажчин гэх �##�дарт нэрийг Өнөрөөд зүгээр ч нэг өгөөгүй байх одоо чиний араас олон сэтгүүлч орж шантаажлах ур�##�даанд орж байх шиг энэ нь хурдан баяжих ухаан эсвэл арга хэрэгсэл бололтой. Амь эрсдсэн нялх охиныг үнэхээр орон даяар гутаасан , Хятадын өмхий махыг амсаж эх оронч биш гэдгээ харуулсан олон олон муухай явдлууд бий шүү .

Зочин
Зочин
10 сар 10, 2023 10:10

Үнэндээ Өнөрөөд сэтгүүлч хүний ёс зүйн түй ч хэлтэрхий байхгүй. Сэтгүүлчийн ур чадвар ч байхгүй. Түүнд мөнгөний төлөө юу чхийхээс үл буцах чанар, хэрүүлч, зуумтгай чадвар бий.

Зочин
Зочин
10 сар 10, 2023 10:12

Харин ч ярилцлагыг тун дажгүй өгсөн байна. Долоогч сэтгүүлч нараас л хамаагүй дээр сэтгүүлч шүү. Хүнээр жолоодуулаад эсвэл мөнгө авч худлаа долигортдог сэтгүүлч нэртэй хулгайчид ч олон шүү

МАН
МАН
10 сар 10, 2023 10:14

ХААЛТЫН ГЭРЭЭНИЙ ХАТАН ХАС ХААН ГЭЖ МӨН ҮҮ................МАНААС , БАС ӨМХИЙ МАХНААС ХӨРӨГӨЖСӨН АВГАЙ ГЭСЭН ҮҮ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 11, 2023 12:12
Reply to  МАН

Өмхии мах идэж хөрөнгөжсөн тэнэг шүүдээ

Зочин
Зочин
10 сар 10, 2023 10:21

Хоёр �########�ы үтрээнүүд уулзсан байшдээ. Энэ сэтгүүлч сэтэртэй банди шоронгийн хулгайч нарт хошногодуулдаг !!!!

ЗочинДжасанДJ
ЗочинДжасанДJ
10 сар 10, 2023 10:24

Мундаг сэтгүүлч шүү.Боломж бдг бол ярилцах юмсан.Ахмад хүний зөвлөлгөө өгөх юмсан.

Зочин
Зочин
10 сар 10, 2023 10:40

Хүний нэг л өнгө төрх, ийм өнгө төрх нь ард түмэнд хэрэгтэй байгаа бол оршино, нэг ёсондоо зах зээл нь мэднэ дээ, яагаад байж болохгүй, Алдаатай оноотой амьдрАл шүү дээ.

мэдсэн сэтгэгдэл
мэдсэн сэтгэгдэл
10 сар 10, 2023 10:53

нийтлэхгүй сурв�##�жлахгүй гэсэнээ нийтэд ил болгодоггүй л хүн дээ Энэ хүүхэн.. тийм болхоор ардаа улс төрчидтэй хамаар�##�тай. хамаар�##�гүй байсан бол нийтлэх л байсан. тэгчихээд одоо худлаа баахан оригоороо ганцаараа явдаг ч гэх шиг. Эрх мэдлээ ашиглан мэдээлэлтэй ойр байдаг зөндөө хүнээс чи мэдээлэл авч нийтлэж нэр �##�дартай болж хөрөнгө мөнгөтэй болсон биз дээ. Чи өөрөө биш тэр эрх мэдэлтэнүүдийн чамд өгсөн мэдээлэл чамайг бу�####�д танигддаг болгосон ш дээ. нэг их шударга царайлсан хүн.

Зочин
Зочин
10 сар 10, 2023 11:17

Зочин: Сэтгүүлч зөв асуултууд тавьжээ.Хариулт бол онож хариулсангүй юу даа,бас л өөрийгөө зөвтгөсөн,дутагдлаа ойлгоогоогүй хариултууд.Анх мөнгө олж ажилгүй нөхрөө тэжээх гэж л гарч ирснээ хэллээ.Одоо олох гэсэн хөрөнгөө олсон тул сэтгүүл зүйгээс гарч болохоо хэлж байна.Орон гаран л хариулт өглөөдөө????????????Сэтгүүл зүйг ерөөсөө мөнгөний төлөөл ашигласанаа хэллээ.Ингэж мөнгө болгоно гэж бодоогүй байт�##� амжилт олж байгаадаа улам улайрсан.Одоо энэ бүхэндээ дүгнэлт хийж зөв замаар мэргэжлийнхээ түвшинд ажиллаж чадахгүй бол ёстой тэр 00 ийн цаасаа үйлдвэрлээд явуул нэр цэвэр ,сэтгэл амар байх бхдаа гэж бодов...

Зочин
Зочин
10 сар 10, 2023 11:19

Харин ч ийм хүний хэрэгцээ байгаа шүү. Худлаа мэдээ тавьж байгаагүй шүү. Ямар олон болж бүтэхгүй асуудлуудыг сөхөж гаргаж ирсэнийг та нар мэдэхгүй байна гэж үү. Эрх ашиг нь хөндөгдсөн, өстэй хүмүүсийн сэтгэгдлүүд л байна.

зочин
зочин
10 сар 10, 2023 11:21

ҮНЭН ҮНЭН юмаа олчихсон Гэхдээ шударгаар олсон уу

Зочин
Зочин
10 сар 11, 2023 11:31
Reply to  зочин

Юу гэж бодож байна сугны үс

Zochin
Zochin
10 сар 10, 2023 11:25

Энэ хүүхэн яг ч зүгээр эрүүл биш. Хэт хүмүүст өөрийхөө бодлыг үнэн мэт уншуулдаг Хүмүүст өс хонзон санаж явдаг, хэт увайгүй нь та�##�агддаггүй. Энэ т�##�ийгч хөөрхөн охиноор яаж ингэж эвгүй бодлоор юу ярьж яваагаа мэддэггүй юм уу.Түүнээс илүү цагдаа шүүхийн хүмүүс их бгаа шүү. Хүнийй ажилд садаа болж үнэнийг гуйвуулж явахаа больж үзээрэй өнөр гуай

Зочин
Зочин
10 сар 10, 2023 11:26

Бас жүжигчин юм.Тэр яриад байгаа хар массыг яаж өөртөө татах вэ гэдгийг мэддэг бололтой.Харин ийм боловсролгүй үзүүлбэр надад л лав хэрэггүй

Зочин
Зочин
10 сар 10, 2023 11:32

Өнөрөө чи бол зүгээр л Мангасын үр төл мангасмаа.. Ман нам сонгуульд ялагдв�##�
чи хэн ч биш болно ..�######� аа

Зочин
Зочин
10 сар 10, 2023 11:47

Ийм сэтгүүлч гэж юу байдаг юм чамд сэтгүүлч нэр хүнддэнэ ямар ч ёс зүй боловсрол байхгүй гудамжны хэрүүл ярьж Монголын хөгжлийн самардаг авгай.

Зочин
Зочин
10 сар 10, 2023 11:56

Наадах чинь хятадаас их хэмжээний мөнгө авцан одоо бултах арга хайж байгаа юм

Зочин
Зочин
10 сар 11, 2023 05:21
Reply to  Зочин

Er n “setguulchid” yagaad XOM bugludugggui yum bol?

Зочин
Зочин
10 сар 10, 2023 11:59

Сэтгүүлчид амжилт хүсье! Зөв өнцгөөс Хүний байгаа байдлыг харуулах асуултууд асууж гэж бодлоо.Ийм л ур чадвартай сэтгүүлчид олон болох тусам нийгэм зөв гольдролдоо орох юм.Нийгэмд ямар хүмүүсийг даган хуйларч , тэднийг хөөрөгдөж байгаагаа ойлгоход тус болох болов уу????

Зочин
Зочин
10 сар 10, 2023 12:08

Zugeer l neg huduunii maanag .

Зочин
Зочин
10 сар 10, 2023 12:09

Энд коммент бичиж хүн өөнтөглөөд суухаар тэр т�##�байруугаа очиж зогсооч Монгол улс чинь шоронгийн эх орон боллоо хүүе

Зочин
Зочин
10 сар 10, 2023 12:11

орк нийгмийнхээ яг нүүр царай нь мөн, хажуугаар нь хөдөөний хүүхэн баяжихад хятадууд тус�##�даг болжээ, махны хэрэг дээр харуулсан шүү дээ, Гарамжав гуайг мэрж унагааж 10-р Богдыг эсэргүүцэх ажлыг маш сайн хийсэн гэхдээ хулан шиг зориуд гэхээс илүү харанхуй ашиглагдсан, боловсролгүй хар мас�####�а л сэтгүүлч байхдаа

Гүүгүү
Гүүгүү
10 сар 10, 2023 12:15

Өнөрөөгийн нэг ярилцлаган дээр би гишүүн болохгүй, хууль суд�##�ж энэ чиглэлээрээ явна гэхэд баярлаж итгэл үнэмшил нэмэгдэж үнэлсэн. Харин лодой сэтгүүлч, цаашид гишүүн болох мөрөөдөлтэй ярилцлагыг үзээд гутсан. Заав�##� гишүүн болохгүйгээр мэргэжилдээ үнэнч мэргэжлээрээ улс орноо хөгжүүлж шүүмжилж болно гэдэг бол тэр жинхэнэ эх оронч ёоом!

уншигч
уншигч
10 сар 10, 2023 12:39

Зочин

Зочин
Зочин
10 сар 10, 2023 12:42

Мэдлэг муутай мэдрэл авгай. Ямар ч шүүлтүүргүй мэдээ бичдэг. Энэ бол сэтгүүлч хүний наад захын мэдэх ёс зүй гэж түй ч байхгүй.

Зочин
Зочин
10 сар 10, 2023 12:42

М�##� авгай шүү дээ. Өөртөө таарсан м�##� уншигчдийг бэлдэж байгаа. Ямар ч эргэцүүлэл, бодох, учрыг нь тунгаах үйлдэлгүй шууд л буруутгаж дайрдаг хар массийг бэлдсэн. Дагаж байгаа хэд нь ч м�##�.
Яг үнэндээ муухай худ�##�ч. Баяжаагүй л гэнэ. Сэтгүүлчдээ жилд 40-50 саяыг өгдөг ямар сайт байгаа вэ. 40-50-ийг өгөхийн тулд тэр Зариг ямархүү ашигтай байх вэ. Адилхан гарааны сэтгүүлчид нь үсрээд л жижиг тэрэгтэй, баахан лизингтэй. Харин Өнөрөө 300-тай Зайсанд байртай. Эх сурв�##�ж нь Нямба биш л гэнэ. Дандаа л Нямбагийн зад�##�ж чадах мэдээллүүд л тавьдаг. Яахав жижиг сажиг өөр эх сурв�##�ж байдаг л байх.
Өөрийгөө өрөвдүүлэхдээ үнэхээр мундаг. Удахгүй гишүүн болно гэж гарч ирээд толгой дээр чинь гарч сууна даа хөөрхий ард түмэн минь.

106
106
10 сар 10, 2023 12:48

Ажлын их амжилт хүсье.Араншин нэгт уяхан сэтгэлт, бусдын төлөө өарийгөө золигч бүсгүй минь

Zochin
Zochin
10 сар 10, 2023 13:01

Unuruu bol ezemshsen mergejilee 100% hiij chadaj bga ter bol mundag setguulch shuu dee tuunii medee hudlaa baidaggui yg unen l bdg iim setguulch huwi hun olshroh tusam uls oron mine hugjuh bailtai daanch tun howor ymdaa unuruu zarigiin medeeleliig l tsag aldahgui harahiig hicheedeg ter uneniig medeeldeg

Зочин
Зочин
10 сар 10, 2023 13:36

Уг нь сэтгүүл зүйд байх л ёстой хүн. Гэхдээ заримдаа мэргэжлийн, төрийн байгууллагуудын ажил руу хэт ороод, давуу эрхтэй эх сурв�##�ж гаргаж тави�##�, аархуу, айдасгүй мэдээлээд байгаа нь ардаа хүнтэй(намтай), улс төрийн зохиомж, эсхүл г�##� унтраах тактик гэж харагдаад байдаг нь нууц биш..ккк. Үнэхээр чин шударга сэтгэлтэй, хүний төлөө цохилох зүрхтэй, улстөрчидтэй карма хатавч нэг биш гэдэг нь үнэн бол сайн л байна.

Зочин
Зочин
10 сар 10, 2023 13:43

Хөе өнөрөө хүү минь бие дааж дэвшээд их хурлын гишүүн болоо. Тэгвэл жинхэнээсээ ард иргэдийн төлөөлөл болно шүү. Тэгээд наад их хурлынхаа болохгүй бүтэхгүй бүхнийг дотроос нь шүүмжил. Хуулийн зөвлөхөөрөө их сайн хуульч аваа.

Зочин
Зочин
10 сар 10, 2023 13:54

Eр нь бол нилээн чиг зүггүй оркдуу хүүхэн. Тэр нь ч манай энэ оркууд нь давамгай болчихсон нийгмийн масст тохироод дэмжигдээд байгаа юм. Өнөрөөгийн сайн т�##� нь гэвэл учиргүй зүтгэлтэй, асуудлыг нэг бичээд хаячихгүй хойноос нь хөөцөлддөг, тэр нь ч амжилтанд хүргэсэн. Хөгжлийн банк, 8 ишигний хэрэг дээр бол Өнөрөөг дэмжсэн, бусад асуудлууд дээр бол хувьдаа дэмжээгүй. Дэмжээд пэйжийг нь дагаад байдаг фэн нь биш л дээ. Eр нь бол энэ нийгмийг гэгээлэг зүйлгүй, итгэх бишрэх юмгүй, гоё сайханд тэмүүлэх сэтгэлгүй харанхуй хара�##�чид болгоход Нара, Дух Цэцэг, Цэрэн, Өнөрөө гээд хэдэн фэйсбүүкчин хүүхнүүд их нөлөөлж байна

зочин
зочин
10 сар 10, 2023 13:54

фундамент гэдэг үгийг олж уншилгүй сэтгүүлч болсон нь иэдэгдээд байдаг,боловсролгүй, ёс зүйгүй,мөнгө хөөсөн ,хонзогнуур,дээр нь зөрүүд,бас л саяны т�##�ийгаач охиныг дээр дурдаад л авлаа,ёстой хар массад л та�##�агддаг хүн дээ

Зочин
Зочин
10 сар 10, 2023 14:00

Өнөрөө ч их орк л доо гэхдэа өнөө элийрэгч Уянга мэтийн сэтгэцийн асууд�##�тай хар тамхичин дээр нь гадаадын гар хөл болсон юмнаас бол хамаагүй дээрээ. Ингээд мангартаад явж л байна биз �######�уул

Зочин
Зочин
10 сар 10, 2023 14:30

Өнөрөө бие дааж дэвшээд ард иргэдийн жинхэнэ төлөөлөл болоо.

Иргэн
Иргэн
10 сар 10, 2023 14:32

Сэтгэл зөв бүсгүй байна Ямар нэгэн хуурмаг дүр эсгэж чамирхаагүй яг л байгаагаараа цагаахан
уха�##�аг хүн чанартай нээлттэй хүн юм
Мэрэгжилдээ хайртай дуртай зүтгэлтэй ихийг эргэцүүлдэг өдөр хоногийн төлөө бус �##�с ирээдүйн сайн сайхны төлөө нэн ялангуяа хүүхдийн төлөө уйгагүй явдаг мундаг сэтгүүлч байноо Юм үнэнээрээ сайхан !

Зочин
Зочин
10 сар 10, 2023 14:35

Z##l g####i mini

Зочин
Зочин
10 сар 10, 2023 14:35

Zaaaail g####iiii miniii

Зочин
Зочин
10 сар 10, 2023 14:36

12 nastai ohinii uheld chi buruutai shuu, murdlugiin nuuts zadlaagui bol amid oldoh bsan shuu!

Зайл
Зайл
10 сар 10, 2023 15:25

Таг маанаг амьтан бна. Ярьсан юмаа эргэж үгүйсгээд тэнэг юм. Сэтгүүлзүйн битгий хэл ямар ч чадвар �##�га. Угаасаа харагддаг шигээ матери�##�лаг юм үзээгүй шун�##�ын тулам бна.

Холбоотой мэдээ

Back to top button